fbpx Зорилтдоо хүрээгүй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийг нууцлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Том онцлох
Огноо
Унших
8 минут 1 секунд

Зорилтдоо хүрээгүй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийг нууцлав

Манай улсын иргэдийн 10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусын архаг халдвартай, 20 хүн тутмын нэг нь гепатитын С вирусын архаг халдвартай байгааг ДЭМБ тооцоолон гаргажээ. Монгол Улсын Засгийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд гепатитын В,С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 15-аас дээш насны нэг сая 180 мянга 220 иргэний найм орчим хувиас гепатитын В вирус, есөн хувиас нь гепатитын С вирусын халдвар илэрсэн гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Харин ЭМДЕГ-ын тоон мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр гепатит вирусын илрүүлэгт улсын хэмжээнд нийт нэг сая 9862 хүнийг хамруулсан гэж төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланд дурджээ. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд гепатитын В,С вирусын шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн зорилтот хүн амын 50 хувьтай тэнцэж байна. Ингэснээр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2020 оны үндсэн зорилтод хүрээгүй гэж аудитын байгууллагаас дүгнэжээ. Тус хураангуй тайланг энэ оны хоёрдугаар сарын 1-нд олон нийтэд ил болгосон юм. Бид “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх зөрүүтэй хариултын шалтгаан юу вэ” гэсэн эхний нийтлэлээрээ тус хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх асуудлыг хөндсөн. Дөрвөн жилийн туршид хэрэгжсэн энэ хөтөлбөрийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгөх хүн ЭМЯ-нд байхгүйн сацуу аудитын дүгнэлт, Ж.Чинбүрэн гишүүн, Ерөнхий сайдын санхүүжилтийн талаарх дүн мэдээлэл хоорондоо зөрж байсан билээ. Үндсэн санхүүжилт нь асуудал дагуулсан ч ирэх оноос дахин хэрэгжихээр болоод байгаа энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуудлыг энэ удаа хөндлөө.

2020 оны зорилтдоо хүрсэнгүй

ЭМДЕГ-ын мэдээллээр 2017-2020 онд гепатит вирусын илрүүлэгт нэг сая 9862 хүнийг хамруулсан бол ЭМЯ-наас нэг сая 180 мянга гаруй иргэнийг хамруулсан гэсэн мэдээллийг бидэнд өглөө. Тус хөтөлбөрийн илрүүлэг, шинжилгээ, эмийн хөнгөлөлтийг хариуцан хэрэгжүүлсэн хоёр төрийн байгууллагын мэдээлэл хоорондоо яагаад зөрсөн бэ гэдэг нь эхний асуудал. Тодруулбал, ЭМЯ-ны өгсөн мэдээлэл адуитын дүгнэлтээс 170 мянга 358 иргэнээр илүү байна. Нэг иргэнийг шинжилгээнд хамруулах бүрт төсвөөс мөнгө зарцуулж байгаа хөтөлбөрт хамруулсан иргэдийн тоог 200 мянга орчмоор зөрүүлэн мэдээлэх ямар шалтгаан ЭМЯ-нд байгаа вэ.

Анх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гепатитын В вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан иргэдийн эзлэх хувийг 2018 онд 40 хувь байгааг 2020 онд 60 хувь болгоно гэсэн зорилт тавьж байв. Гэвч төлөвлөсөн зорилтот хүн амын 50 хувийг шинжилгээнд хамруулсныг аудитын тайланд дурджээ. Мөн нярайг төрсний дараах 24 цагийн дотор гепатитын В вирусын эсрэг вакцинаар дархлаажуулсан хувь 2015 онд 93 байсныг 98 хувь болгох, улсын хэмжээнд хоёр настай хүүхдийн гепатитын А вирусын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хувь 97.7 байгааг 98.5 хувь болгох зорилт тавьж байлаа.Анх зорьсон үр дүндээ хүрээгүйн сацуу, хамруулсан иргэдийн тоо нь зөрүүтэй, санхүүжилтийн зарцуулалт бүрхэг энэ хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлэхдээ 17 тэрбумыг зарцуулахаар төсвийг баталсан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

ЭМЯ-наас “Монгол улсад В ба С гепатитын вирусын халдвартай 350 мянган иргэн амьдардаг гэх тооцоолол бий. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нь улс орон даяар амжилттай хэрэгжин, бүс нутаг ба дэлхий дахинд загвар болсон хөтөлбөрүүдийн нэг. Вируст гепатитын сэргийлэлт, эрт илрүүлэг, оношлогоо эмчилгээний тусламж үйлчилгээний бүх хүрээнд анагаах ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, тусламж үйлчилгээний хүртээмжийг эрүүл мэндийн даатгалаар амжилттай шийдэж хүн амыг орхигдуулахгүй хамруулах нөхцлийг бүрдүүлсэн нь хөтөлбөр амжилттай хэрэгжих үндэс суурийг тавьсан” гэж мэдээлэв. Яг ямар байдлаар хэрхэн хөтөлбөрөө хэрэгжүүлж, хэдэн төгрөгний санхүүжилт зарцуулсан талаар тодруулахаар “Энэ хөтөлбөрийг хариуцаж байсан хүн нь ажлаасаа гарсан. Өөр мэдэх хүн байхгүй” гэсэн хариултыг өгдөг. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ хөтөлбөрийн санхүүжилтийг нууцлах болсон шалтгааныг тодруулахаар эрэн сурвалжлах нийтлэл эхлүүлэн уншигчдадаа хүргэж байгаа юм.

Хөтөлбөрт зарцуулсан зардлыг нэгтгэн тооцоолсонгүй

Тус хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлэхэд 230 орчим тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газар төлөвлөж байв. Тэгвэл гепатитын В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан нь аудитын дүгнэлтээр ил болсон юм. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газар болон ЭМДЕГ-аас 2017 оныг дуусталх хугацаанд хөтөлбөрт зарцуулсан зардлыг нэгтгэн тооцоолоогүй. Илрүүлэгт орсон 27 мянган хүний шинжилгээний хариуг ЭМДЕГ-ын цахим системд бүртгэж аваагүйгээс ЭМДС-гаас олгосон 95.9 мянган төгрөгийн санхүүжилтийн үр дүн тодорхойгүй байгаа нь аудитын шалгалтаар ил болжээ.

Энэ талаар тодруулахаар ЭМДЕГ-ын хэвлэлийн ажилтантай холбогдвол “Хөтөлбөр хэрэгжээд дууссан учир манайх мэдээлэл өгөх боломжгүй. Бүх мэдээлэл ЭМЯ-нд байгаа” гэсэн хариуг өгөв. ЭМЯ-нд бас мэдээлэл өгөх хүн байхгүй. Тэгвэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж 100 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх мэдээллийг ямар байгууллага мэдэх вэ. Зарцуулсан зардлаа тооцоолоогүй, зарим хүний шинжилгээний хариуг бүртгэж аваагүй гэсэн хариуцлагагүй үйлдлийг гаргасан атлаа хөтөлбөр амжилттай хэрэгжсэн хэмээн мэдээлж, дахин үргэлжлүүлэхээр болсны цаад шалтгаан юу вэ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлж, “Элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын түвшинд хүргэнэ” гэж заасан. Тиймээс энэ чухал хөтөлбөрийн санхүүжилт ямар зорилгоор юунд хэрхэн зарцуулагдаж байгааг бид дараа дараагийн нийтлэлээрээ цувралаар хүргэх болно.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

БОАЖЯ: Борхүүг маргааш Дархан цаазат Богдхан ууланд нутагшуулна
БОАЖЯ: Борхүүг маргааш Дархан цаазат Богдхан ууланд нутагшуулна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​