fbpx Нийтийн сонсгол зарлачих “нээнтэг”-гүй 19 гишүүн олдох уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Том онцлох
Огноо
Унших
5 минут 6 секунд

Нийтийн сонсгол зарлачих “нээнтэг”-гүй 19 гишүүн олдох уу?!

Нүүрсний хулгайн хэрэг нэлээд өргөжих шинжтэй. Мөрдөгчид, прокурорууд ч нүүрс тойрсон хулгайн хэргүүдийг лавхан барьж авсан бололтой. Гэхдээ энэ хэрэгт улс төрийн нөлөө бүхий маш олон эрхэм нэр холбогддог. Тэгэхээр хууль шүүхийн байгууллагынхан “сайн дур”-аараараа биш ч дарамт шахалтын улмаас хэргийг “царцаах” магадлалтай.

Үүнтэй холбоотой болов уу даа, УИХ-ын нэр бүхий гишүүд нүүрсний хулгайгаар нийтийн сонсгол зарлаж, нээлттэй хэлэлцэх гэж буй аж. Энэ мэдээллийг УИХ-ын Түр хорооны дарга Г.Ганболд өгчээ.

Гэхдээ хэн хэн гэдэг гишүүн нийтийн сонсгол зарлахаар болсон тухай мэдээлэл алга. Нийтийн сонсголын хуулиараа УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 19 гишүүн байхад л нийтийн сонсгол явах учиртай. Өөрөөр хэлбэл, нийтийн сонсгол зарлах гишүүдийн тоо хуулийн босго давахгүй байж мэдэх юм.

Учир нь улс төрийн нөлөө бүхий олон хүн нүүрсний хулгайтай холбоотой. Тэр дундаа УИХ-ын гишүүдийн бараг тал нь нүүрснээс ямар нэг байдлаар мөнгө олдог. Тэд нүүрсний гэрээнээс гадна нүүрсний тээвэр, ачиж буулгах талбай гээд шат дамжлага бүрээс нь ашиг унагана.

Тийм болохоор нүүрсний хулгай хийдэг гишүүд нь уг үйл ажиллагаанд оролцдоггүй нэг нэг гишүүнтэй учраа олоход л нүүрсний хулгайгаар нийтийн сонсгол хийх санаачилга лөөлөө болно. Хамгийн гол нь нүүрснийхэн гэдэг асар их мөнгөтэй, нам дамжсан маш том бүлэглэл байдаг.

Харин энэ том бүлэглэлийн санал, шахалтуудыг давж гараад нийтийн сонсгол зарлах аваас тэд гарцаагүй эх оронч гишүүд болно. Хэрэв ийм тооны гишүүд олдохгүй бол иргэн, иргэний нийгмийн байгууллагууд нийтийн сонсголыг “захиалах” эрхийг хуульд бас байдаг юм байна. Тэгэхээр гишүүд чадахгүй бол иргэд энэ санаачилгыг гартаа авч болно гэсэн үг.

Ер нь бол бид Нийтийн сонсголын хууль гарснаас хойш байсгээд л нийтийн сонсгол хийдэг болсон. 60 тэрбум, Хөгжлийн банк гээд олон удаа хийж байв. Тэр байтугай Б.Хурцын асуудлаар хүртэл нийтийн сонгол явуулсан байдаг. Нэг үгээр хэлбэл, нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзсэн том, жижиг олон асуудлыг ингэж нээлттэй хэлэлцжээ. Тэгвэл нүүрсний хулгай гэдэг нь нийтийн эрх ашгийг хөндсөн маш том хэрэг юм. Засгийн газар гурван долоо хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний хулгайн хэрэг өндрөө авсан. Хууль хяналтынхан ч эргэлт буцалтгүй мөрдөн шалгаж, хэрэг нээж эхэлсэн. Гэвч Монгол даяараа “ба бэ”-гүй мэддэг болсон хэргүүд тэгсгээд сураг чимээ нь алдарч, алга болдог. Хэдэн жилийн өмнө ЖДҮ-гийн хэрэг тэгсэн. Одоо Хөгжлийн банкны хэрэг хачин нам гүм болчихоод л байна. Нүүрсний хулгайн хэргийг тийм байдлаар замхруулж болохгүй. Тэр хөшүүрэг нь нийтийн сонсгол болоод байгаа юм.

Түүнчлэн нүүрсний хулгайтай холбоотой мэдээлэл олон нийтэд тийм ч хангалттай очихгүй байна.

Ийм шалтаг шалтгааны улмаас нийтийн сонсгол зохион байгуулж, энэ талаарх ажлыг хариуцсан бүх хүнийг оролцуулах хэрэгтэй байгаа юм. УИХ, Засгийн газрын удирдлагууд, АТГ, ЦЕГ, ТЕГ, прокурор, шүүхийнхэн, гаалийнхан, хилийн цэргийнхэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал байсан Б.Энэбиш, Я.Батсуурь, Б.Батбилэг, Д.Ариунболд, Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам”-ын Н.Удаанжаргал, нүүрсэн мөргөцөг, бусад асуудлаар энэ хулгайд нэр холбогдоод явдаг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, нүүрсний тээврээс мөнгө олдог гишүүд, Тавантолгойн IPO-д оролцож байсан төр, хувийн хэвшлийнхэн гээд энэ нүүрстэй холбоотой бүх хүнийг авчирч суулгаж байгаад хэлэлцэх учиртай юм. Дүнд нь бид нүүрсээ дор хаяж ойрын арван жилийн турш дундын хулгайгүйгээр Хятад руу зөөж борлуулахад эдийн засаг тун эвтэйхэн болно.

Далд эдийн засаг гэгддэг бүртгэлгүй асар их хэмжээний мөнгөн урсгал оффшорыг зорьж, хулгайн замаар гадагшаа гарах бус монголчуудын нийтийн сан хөмрөгт ордог болох юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нүүрсний хулгайгаар УИХ-д нээлттэй сонсгол хийе
Нүүрсний хулгайгаар УИХ-д нээлттэй сонсгол хийе
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​