fbpx Э.Бат-Амгалан: Үндсэн хуульд заасан хүний эрхийн заалтыг “амь” оруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
13 минут 30 секунд

Э.Бат-Амгалан: Үндсэн хуульд заасан хүний эрхийн заалтыг “амь” оруулна

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Та Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийг ахалж буй. Ер нь энэ хуулийг өөрчлөх цаг үеийн ямар шаардлага бий гэж үзэж байна вэ?

-Засгийн газраас Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Түүхийн хувьд энэ байгууллага 1928 онд зураг авагч, 1929 онд хурууны хээ шинжлэгч, 1944 онд шинжлэн магадлах тасаг байгуулж байжээ. Улмаар 2009 оноос Шүүхийн шинжилгээний тухай бие даасан хуулиар зохицуулж байна. Хууль батлагдсанаас хойш нийт зургаан удаа, 40 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Гэсэн хэдий ч дээрх өөрчлөлтүүд нь өнгөц өөрчлөлтүүд байсан. Нийгмийн хөгжлийг даган шинэ техник, цахим технологи, хүрээлэн буй орчин болон хор уршиг, мөн хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоох гэх мэт онцлог шинжилгээг хийх зайлшгүй шаардлагатай болж байна. Мөн хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хүний эрхийг хангах, олон нийтээс шаардаж буй шударга ёсыг тогтооход чухал гэж харж байгаа. Түүнчлэн шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийхэд нөлөөлөх нэг хүчин зүйл бол шинжилгээ хийж, дүгнэлт гаргах хугацаа юм. Өнөөдөр энэ хугацааг шинжлэх ухааны үндэслэлгүйгээр тогтоож байгаа нь дүгнэлт гаргахад хүндрэлтэй, байнгын хугацааг сунгах асуудал үүсэж, эргээд олон нийт, хэргийн оролцогч нарын хардалтыг дагуулах шалтгаан болоод байна. Ер нь том зургаар харвал шүүхийн шинжилгээний энэ харилцаа тэр чигтээ хүний эрхийг хангах, хамгаалах тухай юм. Ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд Шүүх шинжилгээний байгууллага дээр очиж ажилласан. Тэнд тулгамдаж байгаа асуудал их байна. Нуулгүй хэлэхэд, байгууллагын үйл ажиллагаа нэлээд “тарчиг” байна.

- Тухайлбал, ямар асуудал байна вэ?

-Байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны механизм, хөрөнгө санхүү, ажилчдын нийгмийн баталгаа гээд богино болон урт хугацаандаа шийдэх асуудлууд байна. Мөн нөгөө талаасаа алба хаагчдын мэдлэг, боловсрол, үйл ажиллагааг ч сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.

-Шүүхийн шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтэд эргэлзэх, үл итгэх асуудал нийгэмд байна. Хамгийн сүүлд гэхэд хүүхэд автомашинд мөргүүлсэн асуудлын талаар нэлээд шүүмжлэлтэй байгаа. Энэ шүүмжлэл хэр ортой вэ?

-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжээч шинжилгээнийхээ талаар олон нийтэд мэдээлэл өгөхийг хориглодог. Энэ нь байгууллагын зүгээс аливаа асуудалд тайлбар хийх боломжийг хааж нийгэмд хардлага төрүүлж байна. Нөгөө талаас шинжээчийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ашиг сонирхлын зөрчил байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс хуулийн төсөлд зарим тохиолдолд шинжилгээ хийлгэсэн эрх бүхий субъектын зөвшөөрлөөр шинжилгээний талаар тайлбар хийх боломжийг тусгаж байгаа. Мөн шинжээчийн хараат бус байдлыг хангах зорилготой хэд хэдэн зүйл, заалт тусгагдсан. Тухайлбал, шинжээчийг хэн нэг дарга томилох биш программ хангамжийн тусламжтайгаар хуваарилдаг болно. Мөн хохирсон иргэн өөрт ойрхон эмнэлгийн байгууллагын шинжээчийн эрхтэй эмчид үзүүлж болох зохицуулалт орсон. Энэ нь шүүх шинжилгээг дан ганц Шүүхийн шинжилгээний байгууллага хийх бус тусгай мэдлэг бүхий хүн, мэргэжлийн байгууллага хийх, мөн шинжилгээ хийх эрх авсан шинжээч хийж болох зохицуулалтыг тусгаж байгаа. Мөн шүүхийн шинжилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх боломжтой болгож байгаа. Тухайлбал, хүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох, үзлэг шинжилгээ хийх төлбөрийг Гэмтэл согогийн үндэсний төв дээр эрүүл мэндийн даатгалд оруулаад явдаг бол харин шүүх эмнэлэг дээр яг энэ үзлэг, шинжилгээг хийхэд төлбөрийн асуудал яригдаж байгааг өөрчилж, эрүүл мэндийн даатгалд хамрагдахаар тусгасан.

-Шинжээчийн хариуцлагын асуудлыг хэрхэн тусгасан бэ?

-Шинжилгээ цахимаар хуваарилагдахаас эхлээд дүгнэлтээ гаргаж хүргүүлэх хүртэл шинжээчийн бүх үйл ажиллагаа хэнээс ч хараат бусаар явагдана. Шинжээч гаргасан дүгнэлтээ өөрөө хариуцна. Хэрэв зориуд худал дүгнэлт гаргасан бол Монгол Улсын Эрүүгийн хуульд заасны дагуу тав жил хүртэл хорих ялаар шийтгэгдэхээр заасан.

- Ер нь олон улсын жишгийн хэр дагасан хуулийн төсөл болсон бэ?

- Олон улсын хууль зүйн шинжлэх ухаанд шинжээчийг шүүгч, гэрчийн түвшинд үзэж байсан бол одоо шинжээч шинжлэх ухаанч, шинжээч-мөрдөгч гэсэн чиг хандлага руу явж байна. Ер нь шинжлэн магадлахуй буюу шүүх шинжилгээ нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх эрх чөлөөг хангах шинжлэх ухааны баталгаа бөгөөд Ц.Мөнх-Оргил гишүүн хэлэлцүүлгийн үеэр “энэ байгууллага, шинжээч нь шинжлэх ухааны ундарга байх ёстой” гэсэнтэй санал нэгтэй байна. Бид хуулийн үзэл санаанд хүний эрх эрх чөлөөг хангах, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын тогтоолоор дэлхийн улс орнуудын Засгийн газарт зөвлөсөн шинжилгээний стандарт, лабораторийн магадлан итгэмжлэл, шинжээчийн тусгай мэдлэгт тавигдах боловсролын болон эрдмийн зэрэг, цол, шаардлага, шинжээчийн хараат бус байдал, шинжээчийн хариуцлага зэрэг дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх олон чухал асуудлуудыг тусгасан гэж үзэж байгаа. Мөн техник, технологийн ололтыг энэ салбарт илүү их ашиглах ёстой гэж үзэж байгаа. Тиймдээ ч шинжилгээ хийх явцад техник, технологийн давуу талыг ашиглан шинжилгээг хийж болохоор Шүүх шинжилгээний тухай хуулийн төсөлд тусгасан. Мөн шинжилгээг шинжилгээний техник технологи бүхий магадлан итгэмжлэгдсэн лабораторид хийхээр төсөлд тусгасан нь шинжилгээний дүгнэлт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх техник, технологийн гол нөхцөл бүрдэхээр байна.

-Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай гэлээ. Ирэх оны төсөвт энэ асуудал суусан болов уу?

-Аливаа үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх нь төсөв, санхүүгээс ихээхэн хамааралтай байдаг. Шүүх шинжилгээний байгууллагын лабораториудыг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд стандартын шаардлага хангасан орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах хэрэгцээ шаардлага байна. Хуулийн төсөл батлагдсантай холбоотой гарах зардлын тооцоог гаргаж, 2023 оны Улсын төсөвт суулгасан. Мөн зарим лабораторийг хөгжүүлэхэд гадаадын улс орны санхүүжилт, буцалтгүй тусламжаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, БНСУ-ын “Койка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламж, санхүүжилтээр Криминалистикийн шинжилгээний газрын цахим шүүх шинжилгээний лаборатори, бичиг техникийн шинжилгээний лаборатори болон шүүх биологийн шинжилгээний лабораторийн ДНХ-ийн шинжилгээ, Шүүх, химийн шинжилгээний лабораторийн хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, мансууруулах бодисын шинжилгээний лабораторийг хөгжүүлэх, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн сүүлийн үе шат 2023 онд хэрэгжиж лабораториуд ашиглалтад орно. Мөн шүүх эмнэлгийн шарил хадгалах тусгай зориулалттай барилга байгууламж, үйл ажиллагааг хотын зах руу гаргах ажлын эхлээд явж буй юм билээ.

-Хуулийн төслийн нэг гол зүйл нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр авах тийм эрх зүйн орчин бүрдэнэ гэж ойлгосон зөв үү. Тухайлбал энэ зохицуулалт ямар байдлаар орж ирэх вэ?

-Тийм ээ. Хэдийгээр сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлыг мөнгөн дүнгээр арилгах эрх зүйн зохицуулалт байгаа ч сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоох, хохирлын тооцох аргачлал байхгүйн улмаас шүүхээс хохирлыг барагдуулж чаддаггүй. Энэ нь хуулиар хамгаалагдсан хүний эрх бүрэн хангагдахгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулдаг. Шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар шүүх шинжилгээний байгууллага сэтгэл санааны хямрал буюу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай уялдуулан тогтоож дүгнэлт гаргаж, Улсын дээд шүүхийн баталсан жишиг аргачлалын харгалзан хохирлыг мөнгөн дүнгээр тооцох боломжтой болно. Тухайлбал,Хуулийн төслийн 40 дүгээр зүйлд эрүүгийн хуульд заасан 85 төрлийн гэмт хэргийн улмаас хохирогчид үүссэн сэтгэл санааны хямрал, сэтгэцэд учирсэн хор уршгийг тогтоохоор тусгасан байгаа. Ингэснээр олон жил шийдвэрлэгдээгүй асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн боломж, нөхцөл бүрдэнэ гэж тооцож байгаа. Ер нь бол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирол, хор уршгийг арилгуулахаар шүүхэд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрх зүйн үндсийг зааж өгсөн байдаг. Гэвч хуульд гэмт хэргийн улмаас хүний бие, эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг арилгах талаар илүү анхаарч ирсэн бол энэ удаа эдийн бус гэм хорын нэг хэсэг болох сэтгэл санаа буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг авах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож Үндсэн хуульд заасан хүний эрхийг заалтыг амь оруулах ёстой үзэж байгаа.

-Энэ талаар тодруулж асуумаар байна л даа. Гэмт хэргийн улмаас хүн амь насаа алдвал ар гэрт тухайн хохирогчийн амь насыг мөнгөөр үнэлж олгохоор туссан гэж ойлгосон нь зөв үү?

-Тийм ээ. Иргэний хуульд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянаган мянган төгрөгөөр тооцоход 82.5 сая төгрөгийг олгохоор тусгасан. Энэ нь нас барсан хүний нас, дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцон олгохоор тусгаад байгаа. Жишээ авахад, монгол хүний дундаж наслалт 71 орчим байгаа бөгөөд амь насаа алдсан хохирогч 21 настай байсан гэж бодоход ар гэрт нь сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршигт нь 137.5 сая төгрөгийг олгох зохицуулалтыг тусгаж байгаа. Өөрөөр хэлбэл, хохирогчид аль ашигтай хувилбараар нь сэтгэцэд учирч буй хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн барагдуулах юм. Түүнчлэн гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд бүтэн өнчин болсон бол сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг насанд хүрсэн хүнийхээс хоёр дахин нэмэгдүүлэн олгох зохицуулалтыг бий болгоно.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Nasa сар руу хөлөг хөөргөв
Nasa сар руу хөлөг хөөргөв
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​