fbpx Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ялалт байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 21 секунд

Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ялалт байгуулжээ

Ням гарагт Казахстан улсад болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ялалт байгуулсан нь тодорхой болжээ.

Урьдчилсан байдлаар тэр сонгогчдын 80 гаруй хувийн саналыг авсан тухай мэдээ ирж байна.

Токаев энэ сонгуульд таван нэр дэвшигчтэй өрсөлдсөн юм.

Урьдчилсан байдлаар хамгийн олон санал авсан хоёр дахь нэр дэвшигч 5.2 орчим хувийн санал авсан тухай эх сурвалж мэдээлжээ.

Казахстаны 12 сая сонгогчийн 69 хувь нь сонгуульд оролцсон тухай зохион байгуулагчид нь мэдээлсэн байна.

“Ард түмэн надад итгэл хүлээлгэж байгаагаа тодорхой илэрхийлсэн тул сонгуулийн үр дүнг бид хүндэтгэх ёстой” гэж 69 настай Токаев санал хураалтын эхний дүн гарсны дараа мэдэгджээ.

Байгалийн их баялагтай, худалдааны чухал замын уулзварт оршдог Казахстан улсад энэ оны эхээр амьжиргааны өртөг өссөнтэй холбоотой иргэдийн бослого тэмцэл гарсны улмаас 238 хүн амиа алдаж байв.

Тэмцлийг хүч хэрэглэн дарсныхаа дараа Токаев улс төрийн шинэчлэлт эхлүүлэхээ амласан юм.

Өчигдөр буюу Ням гарагт чөлөөт, шударга сонгууль явуулахыг шаардаж, эсэргүүцэл илэрхийлсэн 15 хүнийг Алматы хотод баривчилсан тухай Казахстаны дотоод хэргийн яам мэдээлжээ.

Харьцангуй олонд танигдаагүй хүмүүс сонгуульд нэрээ дэвшүүлсэн нь Токаевын эрх мэдлээ бататгах зорилготой холбоотой гэж зарим ажиглагчид шүүмжилж байна.

Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага OSCE-ийн ажиглагчид “нэр дэвшигчид чөлөөтэй бүртгүүлэх боломж нөхцөлийг үүсгэж чадаагүй” хэмээн Казахстаны эрх баригчдыг шүүмжилжээ.

Токаев 2019 онд өмнөх ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын үнэнч залгамжлагчаар тодорч байлаа.

Гэвч энэ оны эхээр гарсан үймээний дараа тэр өөрийн халамжлан хүмүүжүүлэгч Назарбаеваас зай барьж, улс төрөөс түүний тойрон хүрээлэгчдийг зайлуулж эхэлсэн юм.

Токаев өнгөрсөн хугацаанд үндсэн хуулийг шинэчилж, ерөнхийлөгчийг долоон жилийн хугацаатай нэг удаа сонгогддог болгожээ.

Казахстаныг 30 орчим жил захирсан Назарбаев дахин сонгогдсонд нь Токаевт хамгийн түрүүнд баяр хүргэсэн байна.

Тэрбээр улс орон нь хүнд цаг үетэй тулгарахад зөв байр суурь баримталсан Токаевыг магтаж, сонгуулийн үр дүнг “ард түмэн шинэчлэлд бүрэн итгэлтэй байгаагийн илрэл” гэж дүгнэжээ.

Орос улс Украинд эзлэн түрэмгийлэх дайн явуулсан нь Казахстаны гадаад бодлогод том нөлөө үзүүлсэн юм.

Тус улсын умард хязгаарт 3 сая орос үндэстэн амьдардаг нь Токаевын санааг зовоож байгаа.

Тэрбээр Украины дайныг эсэргүүцэж байгаагаа тодорхой илэрхийлэхийн хажуугаар Хятад, Европын Холбоотой ойртон нягтрах бодлого явуулж байна.

Энэ онд Хятад, Туркийн төрийн тэргүүнүүд Казахстанд айлчилснаас гадна Европын өндөр албан тушаалтнууд, Ромын Пап бас айлчлан ирсэн юм.

Эх сурвалж: AFP

COP27: Баян орнууд ядуугийнхаа байгалийн гамшгаас учирсан хохирлыг барагдуулдаг болох тохиролцоонд хүрлээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​