fbpx Хятад удирдлагатай самрын сүлжээ Монголд мөнгө угаадаг уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Том онцлох
Огноо
Унших
10 минут 20 секунд

Хятад удирдлагатай самрын сүлжээ Монголд мөнгө угаадаг уу?!

Саяхнаас “төр, хууль хоёр” нүүрсний хулгайг ил болгох, цаашлаад хариуцлага тооцох зарчим дээр нэгдсэн. Тэд үүнийг “Монголчуудын алдагдсан боломж” хэмээн томъёолов. Тэгээд ажиллаж эхэлсэн. Тэр хүрээнд олон ч баримт, мэдээлэл ил болж байна. Хулгайлагдсан мөнгөний дүн тэрбум тэрбум ам.доллараар яригдаж байна. Тоо нь ч улам нэмэгдсээр байна.

Уг нь нүүрсний хулгай яригдаад удаж байгаа юм. Бүгд л сонссон. Үүнд цөөхөн хүн оролцдог. Зохион байгуулагчид нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг. Тэд төрийн институци, албан тушаалын эрх мэдлийг ашиглаж, нүүрсний хулгай хийх боломжийг олж авдаг. Эрх мэдэлтэй байхдаа эхлүүлсэн хулгайгаа албан тушаалаа өгсөн ч үргэлжлүүлдэг байгаа юм.

Ийм улстөрчдийн нэр хийгээд үйлдлүүдийг түмнээс нуух аргагүй болжээ. Одоо гагцхүү хууль хяналтынхан улс төрийн дарамт, нөлөөлөлгүйгээр ажиллах нь чухал болоод байгаа юм. Тэгж чадвал нүүрсний хулгайн хэдэн тэрбум ам.доллар сэлтийг буцааж авах боломжтой. Хулгайлсан мөнгийг нь олж авбал нийтийн данс түнтийнэ. Тэгэхгүй ч энэ том хулгайн сүлжээний үйл ажиллагаа зогсож, ирээдүйд хулгайлагдах байсан мөнгө “сав”-ндаа үлдэнэ. Чухамдаа “төр, хууль” хоёрын хамтарсан энэ акц амжилттай хэрэгжвэл Монгол цэгцэрнэ, монголчууд хожно.

Тэгвэл нүүрснээс дутуугүй бас нэг “алдагдсан боломж” бий. Тэр нь хушны самар дагасан хятад удирдлагатай, монгол гүйцэтгэгч нартай сүлжээний хууль бус үйл ажиллагаа юм. Энэ сүлжээ нь Монголын эдийн засаг, экологийн аюулгүй байдалд халдсаар даруй 15 орчим жилийг үджээ. Харин одоо тэдний эдийн засаг, экологид учруулсан хохирол, түүнээс үүдсэн “алдагдсан боломж”-ийг эргэж нэхэх цаг нь болсон. Самар гэхээр л бүгдээрээ самар түүдэг иргэдээ зүхдэг. Тэднийг “...Хушин ойг сүйтгэлээ, хог новш тарилаа” гэдэг. Хамгийн сонин нь улс дамнасан самрын сүлжээг маш сайн мэдэж буй төрийг төлөөлөгчид хүртэл самарчдыг ингэж буруутгаж байгаа харагддаг. Гэтэл самарчид бол энэ сүлжээнд санамсаргүй “нэгдсэн” хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, асуудал нь самарчдад биш, тэднийг мөнгөөр удирддаг, хөдөлгөдөг хятад, монгол нийлсэн нөхдүүдийн үйл ажиллагаа юм.

Энэ сүлжээнд Монголын төрийн өндөр албан тушаал хашдаг нэр бүхий 2-3 хүн, агентлагийн удирдлагын түвшний мөн тооны албан тушаалтан, самар түүх, экспортлох, түүнд хяналт тавих үүрэг бүхий төрийн захиргааны шат шатны байгууллага, түүний алба хаагчид зэрэг субьектууд холбогддог нь тодорхой болоод байна.

Түүнчлэн самрын сүлжээг удирддаг хятад иргэд нүүрсний хулгайтай ч маш их холбоотой нь ил болж эхэллээ. Бас дэрэвгэр жиргэрүү, рапс зэргийг хил давуулдаг байна. Эдгээр “толгойлогч” нар нь хилийн цаахна орших Эрээн хавиар нутагтай хятад иргэд байдаг. Тэд Монгол Улс руу жил бүрийн өвөл, хавраар маш их хэмжээний мөнгийг нууцаар оруулдаг. Ингээд хавар гурав, дөрөвдүгээр сард Монгол дахь “төлөөлөгч нар” буюу бидний нэрлэдгээр самрын ченжүүдэд хэдэн тэрбумаар нь тараана. Самрын ченжүүд гэдгийн ард нэр бүхий төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нэр барьсан монгол иргэд байдаг. Тэдгээр “ченжүүд” дээр дурдсан Монголын төрийн өндөр албан тушаалтнууд, агентлагийн удирддаг нөхдүүд, мөн самар бэлтгэхээс экспортлох хүртэлх үйл ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс хяналт тавих үүрэгтэй алба хаагчдад “хувь” тараана. Түүнчлэн хятад удирдлагынхаа өгсөн мөнгөний өчүүхэн хэсгийг самар түүгчдэд түгээнэ. Самар түүгчид гэдэг маань манай нийгмийн янз бүрээр нэрлүүлдэг хэсгийнхэн байдаг.Харин Байгаль орчны сайдын самар түүхийг зөвшөөрсөн тушаал жил бүрийн намрын есдүгээр сарын 20-25-нд гардаг. Гэвч нэгэнт мөнгөө авсан, эсвэл амлуулсан түүгчид самрын болц гүйцээгүй байхад буюу наадмын дараахнаас ууланд гарчихна. Тэгээд түүхий самар унагахаар хушин ойг сүйдэлж гарна даа.

Сайд самар түүхийг зөвшөөрсний дараа нөгөөх сүлжээний гишүүд болох “ченжүүд” ил гарч, самраа цуглуулна. Зоорь, гарааш, тэр ч байтугай айлын хашаа гээд талбай томтой бүх газарт самраа хураана. Тэндээ яснаас нь салгана. Ингээд намар оройхноос эхлээд урд хөрш рүү ачиж эхэлнэ. Хамгийн гол нь хавар мөнгийг нь авсан Монголын төрийн өндөр албан тушаал хашдаг нэр бүхий 2-3 хүн, агентлагийн даргын түвшний мөн тооны албан тушаалтан, самар түүх, экспортлох, түүнд хяналт тавих үүрэг бүхий субьектууд самрын сүлжээнийхний экспортын үйл ажиллагаанд саад болохгүйгээр “бараа”-г нь хил давуулдаг.

Хушны самрын эргэн тойронд амьдрал дээр ийм үйл явдал өрнөдөг. МҮХАҮТ-ын самрын асуудал хариуцсан Монголын самрын кластер ч үүнийг нотолсон танилцуулгыг Монголбанканд илгээсэн байдаг.

Тэд 2021 онд Монголбанканд самрын бизнесийг “Ченж төвтэй загвар” хэмээн танилцуулжээ. Уг загвараар бол орон нутгийн иргэд самрыг түүнэ. Тэгээд орон нутгийнхаа самрын ченжид нийлүүлнэ. Нөгөөх нь самар боловсруулах буюу цөмөх үйлдвэрт өгнө. Тэндээс “зуучлагч”-аар дамжаад хятад иргэдэд очно. Хятад иргэд самрын идээгээ Хятад дахь үйлдвэрт аваачна. Тэндээс эцсийн хэрэглэгч болох Америк, Герман руу гардаг. Ийм сүлжээг “зурсан” байна.

Гэхдээ нэн тэргүүнд энэ хятад удирдлагатай хушны самрын сүлжээ Монголд мөнгө угаадаг байж болзошгүй байгааг онцгой анхаарах ёстой. Наад захын мэдээлэл гэхэд, энэ сүлжээг удирддаг хятад иргэд жилдээ дор хаяж 250 орчим тэрбум төгрөг хууль бусаар оруулж ирж, самар бэлтгэх үйл ажиллагаанд зарцуулдаг байгаа юм. Дээрээс нь татвар түрээс, авлига сэлтэд зарцуулагдах мөнгийг тооцвол энэ тоо улам нэмэгдэнэ. Гэсэн атлаа Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх бүхий л стандартыг зөрчдөг. Бүх төрлийн татвар төлдөггүй. Хууль бусаар цуглуулж авсан самрын идээг экспортлохдоо ч гаалийн тарифыг “задгай мөнгө”-өөр төлсөөр ирсэн байгаа юм. Одоо ч ийм үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Ер нь бол энэ бүхэн тодорхой баримтуудаар нотлогддог. Бид самрын сүлжээний ажилладаг дамжлагын аль хэсэгт ямар хууль бус үйл ажиллагаа өрнөдөг, эдийн засаг, экологид хэрхэн хохирол учруулдаг талаар бид дэлгэрүүлэн хүргэх болно.

Гол нь хушны самрын сүлжээний хууль бус үйлдлийн уршгаар Монгол Улс жил бүр хамгийн багадаа 500 сая ам.доллар олох боломжоо алдсаар байгаа юм.

Нэмж хэлэхэд, Монгол Улс ФАТФ-ын хар, саарал жагсаалтад орж гараад л явж байдаг. Ийм байдалд хүргэдэг гол шалтгаануудын нэг нь хууль бус мөнгөний эргэлт буюу мөнгө угаах гэмт хэрэг юм. Хоёрхон сарын өмнө дөө,ё “Гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулж, хэлбэр дүрсийг нь хувирган эдийн засгийн эргэлтэд оруулж, бохир мөнгийг цэвэр буюу хууль ёсны орлого мэт харагдуулах оролдлого нь мөнгө угаах гэмт хэрэг юм. Гэмт этгээдүүд энэ үйл ажиллагаандаа санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг ямар нэг байдлаар оролцуулж, тэдний тусламжтайгаар гэмт хэргээ үйлдэж байдаг. ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын 2019 онд Монгол Улсыг мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орны жагсаалт буюу саарал жагсаалтад оруулсан. Гэсэн ч бид төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтын тусламжтайгаар 2020 онд энэ жагсаалтаас амжилттай гарч чадсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39-ийг биелүүлснээр Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орнуудаас хамгийн сайн үнэлгээтэй хоёр дахь улс болоод байна. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны долдугаар сарын 5-ны өдрийн 265 тоот тогтоолоороо үндэсний хэмжээнд хэрэгжих Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг баталсан” гэж яриад зогсож байв. Гэтэл хамар дор нь хушны самрын хууль бус сүлжээ ажилласаар байна. Энэ даамжирвал ийм хэцүү цагт эрсдэл улам нэмэгдэнэ гэсэн үг. Маш ноцтой...

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин

"Өнөөдөр" сонин

Өдрийн сонин

Энэ сарын 28-нд жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь ажиллуулахыг зөвлөлөө
Энэ сарын 28-нд жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь ажиллуулахыг зөвлөлөө
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​