fbpx С.Эрдэнэ Д.Мөнх-Эрдэнэ ба түүний хамгаалагчдыг гар утсыг нь хулгайлсан гэж хардан, цагдаад ханджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Шуугианы эзэд
Огноо
Унших
0 минут 54 секунд

С.Эрдэнэ Д.Мөнх-Эрдэнэ ба түүний хамгаалагчдыг гар утсыг нь хулгайлсан гэж хардан, цагдаад ханджээ

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр орой “Лайвтай зочин” нэртэй сошиал шууд дамжуулалт хийхээр АН-ын төв байранд очин, АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзсан билээ. Энэ үеэрээ Д.Мөнх-Эрдэнэ С.Эрдэнийн биед анх хүрсэнээр тэд муудалцан, уг өрөөнд байсан АН-ын зарим удирдлагууд түүний чихэвч, гар утсыг нь цохиж, унагаасан юм.

Улмаар өчигдөр оройжин, шөнөжин Д.Мөнх-Эрдэнэ АН-ын гишүүн Г.Хажидмаа, М.Тулгат нарын хамт АН-ын төв байранд шууд дамжуулалт хийн, С.Эрдэнийг АН-ын тамгыг өгөхийг шаардан суусан.

Тэгвэл С.Эрдэнэ Д.Мөнх-Эрдэнэ ба түүний хамгаалагчдыг гар утсыг нь хулгайлсан байж болзошгүй гэж үзэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна.

С.Сарнай

Sonin.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав
 
Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно
Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 
Х.Нямбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж кноп дарна
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр