fbpx Ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн айлчлалаар төрийн хил нээгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 1 секунд

Ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн айлчлалаар төрийн хил нээгдэв

Монгол Улс болоод БНХАУ-ын төрийн хамтын ажиллагааны төвшинд нэгэн хүлээлт үүсээд байсан нь Хятадын ХКН-ын 20-р Их хурал. Хятадын Коммунист намын АИХ энэ оны аравдугаар сарын 16-22-ны хооронд үргэлжилж, 2027 он хүртэл тус улсыг удирдах Төв хорооны гишүүдээ сонгосон.

Мэдээж энэ нь зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан онцгой чухал үйл явдал. Учир нь, дэлхий нийтийг хамарсан ковид-19-ийн тархалтаас хойш тэг ковид бодлого барьж, хил хязгаарын хувьд хөл хөдөлгөөний хаалттай зарчим баримталж ирсэн тус улсын стратеги, эдийн эдийн засгийн төлөвлөлт хаашаа чиглэх вэ гэдэг нь Монгол Улс төдийгүй, бусад улс орны хувьд ч тааварлашгүй нэгэн хүлээлт болоод буй. Ийн улс орон болгон, улс орны төрийн тэргүүн, удирдагч, удирдлага бүрийн анхааран ажиглаж байсан нам гүм Бээжин хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрш 14 орноос нь анхлан БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар айлчилсан нь хоёр орны найрамдалт харилцааны түүхэнд онцгой чухал үйл явдал хэмээн тэмдэглэгдэх нь гарцаагүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг гэргий Л.Болорцэцэг болон албаны бусад төлөөлөгчийн хамт Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас нисэхтэй зэрэгцэн сошиал цахим хуудас төдийгүй олонх монголчуудын хувьд айлчлалын үйл явц, үр дүнд хүлээлт үүсэж эхэлсэн. Хэдийгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний тангараг өргөснөөсөө хойш гадаад харилцааг идэвхжүүлж, гадаад айлчлалаа эрчимжүүлж, Монголд Улсад урин залсан зочид төлөөлөгчдийнх нь урсгал сэргэж байгаа ч БНХАУ-д төрийн тэргүүний хувиар айлчлал хийнэ гэдэг үр өгөөж талаасаа манай улсын хувьд ямар ч тохиолдолд онцгой чухалд тооцогдоно.

Учир нь, БНХАУ Монгол Улсын хувьд мөнхийн хөрш төдийгүй гадаад худалдааны хамгийн том түнш. Сүүлийн 31 жилийн хугацаанд хоёр орны гадаад худалдааны эргэлт 240 дахин нэмэгдэж, 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 10.2 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ үзүүлэлт ердөө дөрвөн жилийн өмнө таван тэрбум ам.долларт эргэлдэж байсан бөгөөд өдгөө нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг дангаараа эзлэх болсон.

Мөн 1990 оноос хойш 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг БНХАУ Монголд хийсэн бөгөөд Дэлхийн банкнаас энэ тухай “250 мянган ам.долларын цалинтай 170 мянган ажлын байрыг шинээр бий болгосон үзүүлэлт” хэмээн дүгнэсэн байдаг. Түүнчлэн тус улсын 5,300 орчим аж ахуйн нэгж Монгол үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ уул уурхайн түүхий эдийн хамгийн том худалдан авагч гэдгийг дурдаж болохгүй. Үүнийг зөвхөн нүүрсний зах зээлээр жишээ авахад хангалттай бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр Монголоос нийлүүлж байгаа нүүрсний хэмжээг хилийн 40-70 сая тоонд хүргэх санал тавьсан. Хятадын тал ч дэмжин ажиллахаа илэрхийлээд “Нийлүүлж болох хэмжээгээрээ нийлүүл. Худалдан авахад бэлэн” гэдэг хариултыг өгсөн тухай албан мэдээ нийтлэгдсэн. Энэ бол Монгол Улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлэх бодит яриа хэлэлцээ.

Манай улсын хувьд 2019 онд 31 сая тонн нүүрс экспортолсон бол энэ оны буюу 2022 оны төгсгөлд 40 сая тоннд хүргэх урьдчилсан тооцоотойгоор нүүрсний тээвэрлэлтийг эрчимжүүлж, зохион байгуулалтаа шинэчилж, нүүрс тойрсон гэмт хэргийн чанартай үйл ажиллагааг нягтлан шалгаж эхэлсэн. Мөн Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтын сэргэлтийг эрчимжүүлж, хил гаалийг цахим системд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх болсон. Иймд Ерөнхийлөгчийн айлчлалаар дамжин Засгийн газрын зорилт биеллээ олох үүд хаалга нээгдэж буй нь энэ биз.

БНХАУ-ын талаас мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан өдөрт 5,000-6,000 хүүхэд залуучууд хичээллэх боломж бүхий Хүүхэд, залуучуудын спорт цогцолбор болон Урлагийн их театрын барилга болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах газар доогуурх гүүрэн байгууламжийг дөрвөн байршилд буцалтгүй тусламжаар санхүүжүүлэхээ илэрхийлсэн.

Дэлхийн байгаль орчинд оруулж буй хөрөнгө оруулалт буюу мод тарих хөдөлгөөнийг хоёр талаасаа эрчимжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Хятадын талаас Монголд судалгааны төв байгуулахаар тохиролцсон байна.

Түүнчлэн энэ удаагийн айлчлалын хамгийн гол мэдээ нь гурван улсыг дамжин байгуулах байгалийн хийн хоолойн тунхаг бичигт Хятадын тал анх удаа худалдан авагчийн хувиар нэгдэж, хамтран ажиллахаар болсон явдал. Өнгөрсөн хугацаанд тус улс байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтад харзнасан, хүлээсэн, түдгэлзсэн байр сууринаас хандаж ирсэн бол энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр шууд худалдан авагч болохоо зарласан нь Монголын нутгаар хийн хоолойн бүтээн байгуулалт дамжин өнгөрч, монголчууд ч мөн адил хэрэглэгч нь болох боломж бүрдэнэ гэсэн үг юм.

Д.ЦЭНГҮҮН

Г.Занданшатар: “Архи уу“ гэж шахаж байгаа хүн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ
Г.Занданшатар: “Архи уу“ гэж шахаж байгаа хүн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​