fbpx Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-1
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Том онцлох
Огноо
Унших
8 минут 22 секунд

Самрын сүлжээнд “самруулж” буй Монголын эдийн засаг-1

Хушны самрын хууль бус сүлжээ Монголд арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулахад, гарал үүсэл нь тодорхойгүй маш их мөнгөтэй гуравхан хятад хүн Монголын төрийн өндөр албан тушаалтнууд, удирдах албан тушаалтнууд, төрийн алба хаагчид, ченжүүд, зуучлагчид гээд бүхэл бүтэн сүлжээ үүсгэж чадсан байна.

Дашрамд хэлэхэд, энэ сүлжээг удирддаг хятад иргэд мөнгөө ямар нэг байгууллага, аж ахуйн нэгжийн дансаар бус хувь хүний дансаар, эсвэл бэлнээр оруулж ирдэг бололтой. Тэгээд нууцаар тараачихдаг гэж байгаа юм.

Мөнгө авсан иргэд уул руугаа, албан тушаалтнууд хууль руугаа халддаг. Харийнхнаар удирдуулж, мөнгөөр нь угжуулаад улсынхаа эдийн засаг, экологийг сүйрүүлж чаддаг монголчууддаа харамсмаар шүү.

Хамгийн гол нь самрын сүлжээнийхэн өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу самар бэлтгэх буюу түүх, боргоцойноос салгах, боловсруулах буюу самрын идээг яснаас нь салгах, гаргасан идээгээ уутлах, тэгээд экспортлох гэсэн дамжлагуудаасаа өгөх ёстой татвар, хураамжуудыг төлдөггүй. Чухамдаа энд л гуравхан хятад иргэний удирддаг хушны самрын хууль бус сүлжээний хулгайлсан монголчуудын “алдагдсан боломж” оршиж буй аж.

Дээрээс нь хушны самрын экспортыг эдийг засгийн алдагдалгүй явуулах үүрэгтэй Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ, МХЕГ ч тоодоггүй. Үүргээ таг мартсан. Энэ сэдэв хөндөгдөхөөр “...Тэмээ гэхэд ямаа” гэдэгчлэн бүх асуудлыг ууланд самар түүдэг иргэд рүү чихээд орхиодог. Гэтэл гол эзэд нь хэн бэ гэдгийг тэд бараг мэдэж буй. Тэгж хардах үндэслэл хангалттай байгаа юм.

Шуудхан хэлэхэд дээрх байгууллагуудын нэр бүхий нэлээд тооны алба хаагчдыг татвар, тарифаа хуулийн дагуу хурааж, мэргэжлийн хяналт тавихаа “мартахад” самрын сүлжээнийхний тараадаг их мөнгө нөлөөлдөг. Бас тэр сүлжээнд хүчин зүтгэж буй ТББ, компаниудын нэр барьсан зуучлагч, ченжүүд хийгээд төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн удирдах алба хаагчид ч үүрэг чиглэл өгдөг гэдэг.

Хамгийн эмгэнэлтэй нь самрын сүлжээнийхэн Монгол Улсыг татвар ч үгүй, орлого ч үгүй үлдээж, эдийн засгийг маань “самарсаар” байгаа юм.

Үүнийг нотлох нэг том “тоо” байна. Монгол Улс дэлхийн хушны самрын 30 хувийг бүрдүүлдэг. Гэвч олон улс дахь албан ёсны “тайлан”-гаар нэг хувьд ч хүрдэггүй байна. Яагаад?!

Гэтэл 2021 онд дэлхийн хушны самар үйлдвэрлэл буюу самрын идээ бэлтгэж нийлүүлсэн нийт хэмжээ 42081 тн байсан. Үүний 13228 тн-ыг Орос, 11574 тн-ыг Хятад, 9645 тн-ыг Ардчилсан Солонгос, 3197 тн-ыг Пакистан, 441 тн-ыг Испани болон Португал, 413 тн-ыг Турк, 386 тн-ыг Итали, үлдсэн 110 тн-ыг манайх зэрэг хэд хэдэн улс нийлүүлсэн гэсэн тайлан мэдээ байна.

Гэтэл манай улсаас 2021 онд 14397 тн хушны самар /идээ байгаа юм. Энэ самрынхаа 98.80 хувь буюу 14224.2 тн-ыг Хятад руу гаргажээ. Мөн 0.69 хувийг Турк руу, 0.35 хувийг Герман руу, 0.14 хувийг Өмнөд Солонгос руу, 0.02 хувийг Япон руу экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, Монголоос экспортолсон самар дэлхийн зах зээл дээр “Хятадад үйлдвэрлэв” шошготойгоор худалдаалагддаг гэсэн үг.

Хамгийн ноцтой нь 2021 онд дэлхийн зах зээл дээрх хушны самрын нэг кг идээ дунджаар 27 ам.долларын үнэтэй байхад манайхаас Хятад улс руу дунджаар 6.5 орчим ам.доллараар экспортолсон байгаа юм. Дэлхийн зах зээл дээрх хушны самрын үнэ Хятадын хөдөө аж ахуйн биржийн албан ёсны BOHAI.COM-д зарлагддаг. Үнийн мэдээллийг тэндээс авч болно.

Харин манай экспортын мэдээлэл нь Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ, МХЕГ зэрэг хушны самрыг хуулийн дагуу түүлгэж, экспортлуулах үүрэг бүхий гол байгууллагуудад байдаг. Тэднээс авсан мэдээллээр манайх 2021 онд Хятадаас бусад улс руу экспортлохдоо дунджаар 17 ам.доллараар гаргажээ. Бод доо, дэлхийн зах зээл дээр 27 ам.долларын үнэтэй байгаа самрын идээг Хятад руу 6.5 ам.доллараар, харин бусад руу нь 17 ам.доллараар гаргасан байна.

Түүнчлэн самрын идээ экспортолсон аж ахуйн нэгжүүдийн Хятад руу экспортолсон гэрээний үнэ ч харилцан адилгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. “Арвин ачит” гэдэг компани 2021 оны нэгдүгээр сараас зургадугаар сарын дунд хүртэл 26 удаагийн ачилтаар 1686.3 тн самрын идээг Хятад руу экспортолжээ. Тэгэхдээ кг бүрийг нь 4.7-7.7 ам.доллараар гаргасан байна. “Арвин боргоцой” компани 2-6 дугаар сарын хооронд дөрвөн удаагийн ачилтаар 295 тн самрын үрийг 5-6.5 ам.доллараар экспортолжээ. Мөн АСНЕФ компани 2-5 дугаар сарын хооронд зургаан удаагийн ачилтаар 275.3 тн-ыг 6-8 ам.доллараар, “Буман боргоцой” компани 2-7 дугаар сарын хооронд 27 удаагийн ачилтаар 1247.5 тн самрын идээг 3-3.7 ам.доллараар, “Бэржинхангай” компани 2-5 дугаар сарын хооронд есөн удаагийн ачилтаар 484.8 тн-ыг зургаан ам.доллараар, “Идэр чандмань” компани 1-6 дугаар сарын хооронд 15 удаагийн ачилтаар 974 тн-ыг 1.5-1.-6 ам.доллараар, “Пиножой интернэшнл” компани 2-6 дугаар сарын хооронд 15 удаагийн ачилтаар 641.7 тн-ыг 2.5-8 ам.доллараар, “Тайхарын цуурай” компани 2-6 дугаар сарын хооронд 14 удаагийн ачилтаар 1043.6 тн-ыг 0.9-55 ам.доллараар, “Цэцманхан” компани 2-5 дугаар сарын хооронд есөн удаагийн ачилтаар 680.6 тн-ыг 5.8-7.9 ам.доллараар, “Эн Эйч трейд” компани 3-6 дугаар сарын хооронд есөн удаагийн ачилтаар 484 тн-ыг 4.6-5.4 ам.доллараар, “Мофко групп” компани 2-5 дугаар сард хоёр удаагийн ачилтаар 85 тн-ыг 5.5-6.7 ам.доллараар гаргасан байна.

Эндээс самар экспортлогч компаниуд самрын сүлжээтэй холбоотой юу гэсэн асуулт гарч ирж байна. Нэг кг самрын идээг боловсруулж, экспортод гаргах хүртэлх өртөг хэд болох вэ. Тэрийгээ хэдэн ам.доллараар худалдвал ашиг олох вэ. Ийм асуултууд босч ирнэ. Яг энэ “тоо”-гоор бол эдгээр компани гаргасан зардлынхаа дөрөв хуваасны нэгийг ч олж авч чадаагүй гэсэн үг. Тэгэхээр дээрх компаниудыг самрын сүлжээтэй холбоотой эсэхийг маш нарийн нягтлах учиртай. Мөн эдгээр компаниуд татвар, хураамж, даатгал, шимтгэл төлдөг эсэх зэрэг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг уу, үгүй юу гэдгийг маш сайн шалгах шаардлагатай гэсэн үг.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

"Өнөөдөр" сонин

"Өдрийн сонин"

Цахилгааны үнийг 20 хувиар нэмснээр өртөг нь 213 төгрөг болж байна
Цахилгааны үнийг 20 хувиар нэмснээр өртөг нь 213 төгрөг болж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​