fbpx Нийлүүлэлт тасалдсан ч дэлхийн зэвсгийн худалдаа өсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 43 секунд

Нийлүүлэлт тасалдсан ч дэлхийн зэвсгийн худалдаа өсжээ

СТОКХОЛМ. /RT/. Дэлхийн зэвсгийн худалдаа өнгөрсөн онд долоо дахь жилдээ дараалан өсжээ. Зэвсгийн худалдаагаар тэргүүлэгч 100 компанийн нийт худалдаа 2021 онд өмнөх онтой харьцуулахад 1.9 хувиар өсөж, 592 тэрбум ам.долларт хүрсэн гэж Стокхолмын олон улсын хүрээлэнгээс (SIPRI) даваа гарагт танилцуулсан дэлхийн зэвсгийн худалдааны нөхцөл байдлын талаарх тайланд дурдсан байна.

Хэдийгээр 2020-2021 онд дэлхийн зэвсгийн худалдаа 2019-2020 оныхтой харьцуулахад (1.1 хувь) их хувиар өссөн ч ерөнхийдөө динамик нь цар тахлын өмнөх үеийнхээс доогуур буюу 3.7 хувийн түвшинд байжээ. Өнгөрсөн онд “COVID-19” цар тахал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой нөлөөлж, ихэнх нь тасалдсан байна. Түүнчлэн зэвсгийн үйлдвэрлэлийн түүхий эдийн чухал нийлүүлэгч нь ОХУ учраас Украины дайн ч мөн нөлөөлжээ.

Энэ нь Украинд нийлүүлсний улмаас багассан зэвсгийн нөөцийг нөхөх, цэргийн чадавхыг бэхжүүлэх Европ, АНУ-ын хүчин чармайлтад саад учруулж болзошгүй гэж SIPRI-ийн тайланд дурджээ. “Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд цаг хугацаа шаардагдана. Хэрэв нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал үргэлжилсээр байвал зэвсгийн томоохон үйлдвэрлэгчдийн заримд нь Украинд болж буй дайнаас үүдэлтэй шинэ эрэлт хэрэгцээг хангахад хэдэн жил шаардагдаж магадгүй" гэж SIPRI-ийн ахлах судлаач Диего Лопес да Силва бичсэн байна.

Тайланд дурдсанаар, ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн компаниудын хувьд үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр хагас дамжуулагчтай холбоотой бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд одоогоор тэдэнд олж авах боломж хязгаарлагдмал байна. Тус улсад тавьсан хориг ч мөн нөлөөлж байгаа бөгөөд үүний улмаас үйлдвэрлэгчид экспортолсон бүтээгдэхүүнийхээ төлбөрийг авч чадахгүй байгааг тэмдэглэжээ. Энэ талаар ялангуяа "Алмаз-Антей" компани энэ оны гуравдугаар сард мэдэгдсэн юм.

2021 онд зэвсгийн худалдаагаар тэргүүлэгч 100 компанийн жагсаалтад ОХУ-ын зургаан компани багтаж, гурван компани хасагджээ. Тодруулбал, "Алмаз-Антей", "КРЭТ", "Росэлектроника" компаниудын талаарх мэдээлэл байхгүй байсан тул жагсаалтад багтаагүй юм. Оросын зургаан компанийн зэвсгийн худалдааны нийт хэмжээ өнгөрсөн онд өмнөх оныхоос 0.4 хувиар өсөж, 17.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Жагсаалтыг өмнөхийн адил АНУ-ын компаниуд тэргүүлж байна. Жагсаалтад багтсан тус улсын 40 компанийн зэвсгийн нийт худалдаа 299 тэрбум ам.доллар болжээ. Жагсаалтын эхний тавд мөн л АНУ-ын компаниуд бичигдсэн байна. Бусад орны зэвсгийн үйлдвэрлэгчид 2018 оноос хойш эхний тавд багтаж чадаагүй байгаа юм.

Европын зэвсгийн үйлдвэрлэгчдийн тухайд уг жагсаалтад 27 компани орсон бөгөөд 2021 онд нийт худалдаа нь өмнөх оныхтой харьцуулахад 4.2 хувиар өсөж, 123 тэрбум ам.долларт хүрчээ.

"Сансар судлалын салбарт мэргэшсэн Европын ихэнх компани өнгөрсөн онд алдагдал хүлээсэн бөгөөд энэ нь нийлүүлэлт тасалдсантай холбоотой гэж мэдээлсэн. Харин Европын усан онгоц үйлдвэрлэгчид эсрэгээрээ тахлын нөлөөнөөс бага хохирол амсаж, 2021 онд худалдаагаа нэмэгдүүлж чадсан бололтой" гэж SIPRI-ийн цэргийн зардал, зэвсгийн үйлдвэрлэлийн хөтөлбөрийн судлаач Лоренцо Скараццато тайланд тэмдэглэсэн байна. Европын компаниудаас Францын “Dassault Aviation Group” нийт 6.3 тэрбум ам.долларын үнэ бүхий 25 “Rafale” байлдааны онгоц нийлүүлж, борлуулалтаа 59 хувиар нэмэгдүүлжээ.

Ази болон Далайн орнуудаас жагсаалтад 21 компани багтсан бөгөөд зэвсгийн худалдаа нь 136 тэрбум ам.долларт болсон нь өмнөх оныхоос 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 109 тэрбум ам.доллар нь нийт худалдаа нь өнгөрсөн онд 6.3 хувиар өссөн Хятадын найман компанид ногдож байна.

“2010-аад оны дунд үеэс Хятадын зэвсгийн үйлдвэрүүдэд нэгдэн нийлэх давлагаа бий болсон. Өнгөрсөн онд Хятадын "CSSC" компани хоёр компанийг нэгтгэсний дүнд 11.1 тэрбум ам.долларын борлуулалттай, байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани болсон" гэж SIPRI-ийн цэргийн зардал, зэвсгийн хөтөлбөрийн судлаач Сяо Лян онцолжээ. Дээрх жагсаалтад багтсан Өмнөд Солонгосын компаниудын хувьд өнгөрсөн онд нийт 7.2 тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа хийсэн нь 2020 оныхтой харьцуулахад 3.6 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Ийнхүү өссөн нь “Hanwha Aerospace” компанийн зэвсгийн нийлүүлэлттэй холбоотой байна. Тус компани зэвсгийн худалдаагаа 7.6 хувиар нэмэгдүүлж 2.6 тэрбум ам.долларт хүргэжээ. Польштой томоохон гэрээ байгуулсантай холбоотойгоор энэхүү компанийн худалдаа ирэх жилүүдэд өсөх хандлагатай байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Ч.Ундрамын салж буй нөхрийн компанид цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж эхэлжээ
Ч.Ундрамын салж буй нөхрийн компанид цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж эхэлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​