fbpx Г.ЁНДОН: АЖИЛТНУУДАА СОНСОЖ, ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
4 минут 4 секунд

Г.ЁНДОН: АЖИЛТНУУДАА СОНСОЖ, ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

Удирдлагууд, ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, бие биеэ хүндэтгэж, ойлгож хамтран ажиллахыг хүсэж байгаагаа Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон захиргааны газар, хэлтсүүдтэй уулзах үеэр онцоллоо. Тэрээр, ерөнхий захиргааны гэж нэрлэдэг Эдийн засгийн хэлтэс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, Маркетингийн хэлтэс, Гадаад харилцаа, экспортын хэлтэс, Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтэс болон Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын үйл ажиллагаатай танилцаж, ажилтнуудтай нь уулзсан юм. Ерөнхий захирал дээрх газар, хэлтсүүдийн чиг үүрэг, өнөөгийн байдал, хүндрэл бэрхшээл дагуулж буй асуудлууд, цаашдын зорилтын талаар сонссоны дараа ажилтнуудын санал хүсэлт, асуултад хариулт өгсөн. Мөн тухайн газар, хэлтсүүдийн ажлын онцлогт нь нийцүүлэн цаашид сайжруулах, анхаарах чиглэлд санал дүгнэлт хэллээ. Хоорондын уялдаа холбоог нягтруулж, өөр өөрсдийн чиглэлээр цех нэгж, ажилтнуудад зориулсан уулзалт хийж, мэдээлэл солилцож, зөвлөж ажиллахыг давхар анхааруулсан. Хуулийн хэлтэс, Дотоод хяналт, мониторингийн хэлтсүүд ажилтнууддаа хуулийн мэдээлэл, гаргалгаа гаргаж өгөх, Маркетингийн хэлтэс зах зээлийн үнэ ханшийн судалгааг маш бодитой хийх, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрынхан уурхайн мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх шаардлагатайг сануулав.

Уурхайчны хөдөлмөр маш хүнд нөхцөлд өрнөдөг ажил. Ийм учраас тэдний ажил амралтыг зохицуулах, үр өгөөжтэй, ая тухтай чөлөөт цагийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэх зэргээр нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэхийн тулд Эрдэнэт үйлдвэр нийгмийн чиглэлд хөрөнгө оруулж, тодорхой зардал гаргаж ажилладаг. Ингэх нь зүй ёсны хэрэг гэдгийг Ерөнхий захирал Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын танилцуулга мэдээллийн дараа онцолсон. Нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн харьяаны цех, нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, зарим худалдан авалттай холбоотой асуудлыг хууль дүрэмтэй уялдуулан хялбаршуулах, эдийн засаг санхүүгийн үр ашиг, зардлыг тооцож үзэх зэргээр олон талаас нь судалж, санал төлөвлөгөө боловсруулж ажиллах чиглэл өглөө. Түүнчлэн нэгэнт баригдаад эхэлсэн Ногоон хөгжлийн төв, “Эрдэнэт” соёл, спортын цогцолбор зэрэг бүтээн байгуулалтыг цаашид хэрхэн зардал багатай, үр өгөөжтэй ажиллуулж авч явах вэ, гэдгийг хамтран ярилцаж, оюун санаагаа уралдуулж, зөв оновчтой шийдэл гаргахыг санал болгов. Мөн “Эрдэнэт медикал” эмнэлэг, “Эрдэнэт” сувиллын цогцолборын үйл ажиллагааг нарийвчлан судалж, давхардсан ажил үйлчилгээг нэгтгэх, зардал бууруулах боломж гэх зэрэг асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллахыг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо. Эрдэнэт үйлдвэр, аймаг орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээ болон сүүлийн үед хамгийн их хүндрэл үүсгэж буй “Уурхайчин-2” хорооллын асуудал, зэрэгт анхаарал хандуулж, яаравчлан гарц, шийдэл гаргаж ажиллахыг анхааруулсан.

Уулзалтын төгсөлт Ерөнхий захирал, хүн бүр өөрийн хариуцсан ажил үүрэг, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандаж, эерэг уур амьсгалтай, хамтач байхад хувь нэмрээ оруулахыг уриалж, нийт ажилтнууд, тэдний ар гэрт ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 62 ДАХЬ ЖИЛИЙН ӨДРҮҮДИЙГ ТЭМДЭГЛЭНЭ
МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 62 ДАХЬ ЖИЛИЙН ӨДРҮҮДИЙГ ТЭМДЭГЛЭНЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​