fbpx МОНГОЛ, НИДЕРЛАНД УЛСЫН АЖИЛ ОЛГОГЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ЗОЧИЛЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
4 минут 54 секунд

МОНГОЛ, НИДЕРЛАНД УЛСЫН АЖИЛ ОЛГОГЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ЗОЧИЛЛОО

Монгол улс болон Нидерланд улсын ажил олгогчдын нэгдсэн холбоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, тус холбооны дэргэдэх Ажил мэргэжлийн стандарт боловсруулах төвийн захирал Г.Амгалан болон Нидерланд улсын ажил олгогчдын хамтын ажиллагааны хөтөлбөрийн Монгол улсыг хариуцсан менежер Мартини Робертз, тус хөтөлбөрийн дэд захирал Жозефус Ван Эрп нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийнхан өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зочилж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод зэрэг үйлдвэрлэлийн үндсэн цехүүд, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Гагнуурын сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчдийг Хүний нөөц, захиргааны хэлтсийн ажилтнууд дагалдаж, мэдээлэл танилцуулга хийв. Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн мэргэжилтнүүд үйлдвэрийн газрын нийт 1580 ажил мэргэжилд чадамжийн стандарт боловсруулсан юм. Ингэснээр чадамжийн стандарт боловсруулах болон тэдгээрийг үнэлж, шинжлэх мэргэжлийн багтай болсон байна. Эл багийн ажилтай танилцахын зэрэгцээ нэмэлт зааварчилгаа, зөвлөгөө өгч, чадамжийн стандартаа ажил мэргэжлийн стандарт болгоход нь Нидерланд улсын туршлагаас тусгах, цаашид хамтран ажиллах зорилготой байгаагаа Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар энэ үеэр онцоллоо. Ажлын багийнхан Чадамжийн стандартын боловсруулалт, үйл явц болон тус үйлдвэрт ажлын байран дахь ажилтнуудын мэргэжил, чадварын түвшин, гүйцэтгэл нь стандартын шалгуурыг хангаж буй эсэхэд тодорхой мэргэжлийн зөвлөгөө өгч байна. Нөгөө талаас шинээр мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай шинэ хуулийн 17-р зүйлд заасан ажилтны ур чадвар, чадамж, мэргэжлийн түвшнийг ажил мэргэжлийн стандартад суурилж тогтоох, уг стандартын хэмжүүрээр ажилтны чадвар, гүйцэтгэлийг үнэлэх тухай заалтын хэрэгжилт, үүнийг ажил мэргэжлийн стандарт болгохдоо юуг чухалчлах болон анхаарах талаар мэргэжлийн зөвлөмж өгөхөөр ажиллаж байгаа юм.

Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллахдаа тус үйлдвэрийг түшиглэн, уул уурхайн салбарын Чадамжийн үндэсний төвийг байгуулах том зорилтыг дэвшүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт ажиллаж буй мэргэжилтэй ажилтнуудын чадамжийг тодорхойлж, мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн чадамжийг сайжруулах чиглэлээр үндэсний хэмжээний Чадамжийн төвийг байгуулахаар ажиллаж байна, гэдгийг Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлага мэдээлэлдээ дурдсан. Мөн Нидерланд улсын ажил олгогчдын хамтын ажиллагааны хөтөлбөрийн Монгол улсыг хариуцсан менежер Мартини Робертз, “Ажил олгох хамтын ажиллагааны чиглэлээр Монгол улстай хамтраад, багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ажил мэргэжлийн стандартын бодит байдалтай танилцаж, энэ чиглэлээр хэрхэн хамтарч болох талаар ярилцаж, санал солилцохоор ирсэн. Тус үйлдвэрт чадамжийн стандарт нэвтрүүлэх ажил ахицтай байгааг харлаа” гэв.

Түүнчлэн Ажил олгогчдын хамтын ажиллагааны хөтөлбөрийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй ажил мэргэжлийн чадамжийн стандартын үйл явцыг дүгнэхдээ “Эрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарын тэргүүлэгч үйлдвэрийн хувьд энэ салбартаа чадамжтай мэргэжилтнүүдийг бий болгох, өндөр ур чадвартай ажилтнуудыг хөгжүүлэхэд чиглэсэн чадамжийн стандартыг тогтоох, үүнд үндэслэн сургалт, үнэлгээг хийдэг болох ёстой. Үр дүнд нь үйлдвэрийн бүтээмж, чанар үр ашиг дээшилж, ажилтнуудын гүйцэтгэл сайжрах юм. Бусад өндөр хөгжилтэй улс орнуудын аж ахуйн нэгжүүдэд байдаг ажилтнуудын урам зориг, чин эрмэлзэл, хүсэл тэмүүлэлтэй байх тогтолцоо нь ажил мэргэжлийн чадамжийн стандартыг нэвтрүүлснээр бий болдог. Тиймээс үүнийг Эрдэнэт үйлдвэр нэвтрүүлж байгаад баяртай байна. Бид хамтран ажиллаж, туслахад бэлэн байна” гэсэн юм. Төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон Хүний нөөц, захиргааны хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, ажлын үр дүн, цаашдын зорилго, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ЭРДЭНЭТ, ХЯЛГАНАТЫГ ХОЛБОСОН ЗАСМАЛ ЗАМ ТАВИГДАНА
ЭРДЭНЭТ, ХЯЛГАНАТЫГ ХОЛБОСОН ЗАСМАЛ ЗАМ ТАВИГДАНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​