fbpx “Монголын сайдын 10 сая доллар“ гээд “шүгэл“-дэж байх үед тоогоод шалгачихсан бол...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг Том онцлох
Огноо
Унших
10 минут 19 секунд

“Монголын сайдын 10 сая доллар“ гээд “шүгэл“-дэж байх үед тоогоод шалгачихсан бол...

Ард түмэн нүүрсний хулгайч нарыг зарлахыг шаардаж байна. Энэ нь хүчээ авч төв талбайд тасралтгүй таван өдөр гарч ирлээ. Эцэст нь эх орныхоо баялгийг цөлмөсөн эрх мэдэлтнүүдийн эсрэг төр, түмэнтэйгээ хөдөлж эхэлсэн нь сайн ч, уг үйлдэл Монгол Улсыг дэлхийд шившиг болгож байна. Хил дамнасан нүүрсний хулгайн асуудал албан бусаар хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэж байна гэх зэргээр янз бүрийн л тоо энд тэндээс “хаяж” байгаа. Гэхдээ гол нотолгоог хадгалж буй гэх урд хөршийн хэвлэл 13 тэрбум ам.доллар гэсэн тоо “хэлжээ”.

Монголчуудын бужигнаж буй дүр зургаас харвал нүүрсний хэрэг одоо л сөхөгдөж, яригдаж байгаа мэт. Гэвч тийм юм биш. Анх 2019 оны хавар “Зууны мэдээ” сонин нэгэн ноцтой мэдээллийг дэлгэж, "шүгэл" үлээж байв. Манай сонин гурван жил гаруйн өмнө тавдугаар сарын 10-ны дугаартаа “Сайд 10 сая долларын авлига авсан байж болзошгүй байна” гарчигтай мэдээндээ "Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны зун намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр “Чи мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсэн. Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна” гэж хэлээд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хашиж байсан Шадар сайдын ажлаа өгч байлаа. Ерөнхий сайд болсныхоо дараа ч “Авлига авсан хэнийг ч өршөөхгүй” гэж олон удаа хэлсэн. Тэгвэл түүний тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд авлигын хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Тэр сайд 10 сая ам.долларыг авлига болгон авсан байж болзошгүй байна. Энэ нь одоогийн ханшаар 26 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт томилолтоор ажиллаж яваа. Түүний эзгүйд энэ мэдээлэл төр засаг, хууль хяналтын өндөр албан тушаалтнуудын дунд тарж байна. Тиймээс Ерөнхий сайдыг ирсний дараа уг асуудал өндрөө авч, 10 сая ам.долларын авлига авсан сайдын нэр ил болох бололтой” гэж нийтэлсэн. Манай сонин дээр мэдээлэл гарсны дараа 10 сая ам.долларын авлига авсан сайдын эрэлд хэвлэлийнхэн гарч, энэ яриа хөөрөө Төрийн ордонд хүртэл өрнөсөн байдаг. Мөн тухайн үед "Юун гуя" гэдэг шиг Засгийн газрын хэд хэдэн сайд “Би аваагүй” гэж тайлбар мэдэгдэл хүртэл хийж байлаа.

Үүний дараахан буюу 2019 оны тавдугаар сарын 13-нд мөн л “Зууны мэдээ” сонин үргэлжлүүлэн “Монголын сайдын 10 сая доллар” гарчигтай нийтлэлдээ "У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Зарим сайд нь “Би энэ талаар огт дуулаагүй” гэжээ. Мэдээж хэрэг, нэг танхимд тохой залгаж суугаа сайдынхаа тухай хэн нь ч түрүүлж “Тийм” гэж ам нээхгүй. Гэвч тэр сайдын нэр, хийсэн үйлдэл нь ил болсон цагт У.Хүрэлсүхийн Засгийн газраас тэрхүү “тоосго” суга үсрэх, эвгүйтвэл Засгийн газар тэр чигээрээ дэнжигнэж мэдэхээр том асуудал юм. Юутай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр бүхий сайдын хэрэг анх манай өмнөд хөрш БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татсан байна.Түүнчлэн хэргийн гол факт болоод байгаа 10 сая ам.долларыг анх Монгол руу шилжүүлэхэд “Монголын сайдын 10 сая ам.доллар явчихлаа” гэсэн “яриа” өмнөд хөршид өрнөсөн байгаа юм. Энэ мэдээлэл анх задрахад эзгүй байсан Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригийн шөнө Улаанбаатарт ирж, өчигдөр ням гарагт Засгийн газраа хуралдуулжээ. Тэгэхээр Засгийн газрын тэргүүн нь 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдынхаа талаар өнөөдрөөс юу гэж дуугарах нь сонин байна” гэж бичиж байв. Энэ бүхний дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгэм даяар баахан хэлэлцүүлэг өрнөсөн. Үүний дотор хэрэв 10 сая ам.долларын асуудал бодитой бол ямар ажил гүйцэлдүүлэхийн төлөө авлига авсан байж болох вэ. 10 сая ам.доллар гэдэг 26 тэрбум төгрөг. Мөнгөний хэмжээг харвал ямар эрх ашиг хөндөгдсөн нь тодорхой. Тендер, орон сууц төдийхнөөр 10 сая ам.долларыг алчуур болгоод шидчих мөнгөтэй компани Монголд бараг үгүй. Тиймээс эдийн засаг талаасаа 10 саяас хэд давсан эрх ашиг учраас гаднаас авсан уу, эсвэл зориудын өгөөш үү зэрэг таамаг, анализ ч багагүй өрнөсөн. Гэхдээ эцэст нь бүгд чимээгүй болсон. Шалгана гэсэн нь ч, шалгуулна гэсэн нь ч дуугарсангүй. Үүнийг нуршсаны учир нь хэрэв тэр үед 10 сая ам.долларын авлига дээр төр засаг, хууль хяналтынхан дорвитойхон хөдөлж, шахаж шаардаж нам “дарж” авсан бол тэр үеийн 26 тэрбум төгрөг өнөөдөр хэдэн тэрбум ам.доллар болтлоо өсөхгүй байв. Дотооддоо цар тахлын үед эдийн засаг ингэтлээ доройтохгүй, гадаад ертөнцөд шившгээ дэлгэхгүй байсан.

Энэ асуудлыг эргэн сануулсных тухайн үед хэн хэн ямар тайлбар өгч байсныг сийрүүлбэл, Ерөнхий сайд Хууль зүйн сайддаа чиглэж өгч, шалгахыг даалгасан гэдгийг ЗГХЭГ-аас хэлж байв. Харин Ерөнхий сайдаас шалгаж тогтоох чиглэл авсан тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэвлэлд өгсөн тайлбартаа “10 сая ам.доллартай холбоотой шуугиан гаргаад л байгаа юм. ТЕГ, ЦЕГ, АТГ-тай ярьсан, бичиг авсан. Ямар ч мэдээлэл байхгүй. Нэг сонин дээр худал мэдээлэл тавиад түүнийгээ үнэн болгох гэж баахан оролдлоо. Хамгийн зовлонтой нь ийм мэдээлэл гаргасан хүмүүсийг энэ талаараа мэдээлэл өг гэхээр байхгүй. Улс төрийн зорилгоор шалгах гэлээ гэж байна. Үнэхээр байсан бол баримттай нь тавиад хуулийн байгууллагад сайдын нэр, авсан мөнгөний баримттай нь гаргаж тавихад болно шүү дээ. Улс төрийн зорилготой, захиалгатай худал мэдээлэл тараадаг. Шалгах гэхээр улс төрийн зорилгоор шалгах гэлээ гээд зугтдаг” гэсэн.

Мөн Засгийн газрын хоёр ч сайд гарч ирж мэдэгдэл тайлбар хийж байв. Ингэхдээ “Надад 10 сая байтугай 1000 ам.доллар шингээх зүрх зориг байхгүй. Санаанд багтах битгий хэл зүүдэнд ч оромгүй тоо яригдаж байна. Би бодохдоо ирж байгаа сонгуультай ч холбоотой байж мэдэх худал мэдээлэл гэж бодож байгаа. Дараа дараагийн гүтгэлгээс хамгаалж байгаа хэрэг. Худлаа мэдээлэл юм чинь дараагийн гүтгэлгэнд итгэх хүн байхгүй. Зүгээр энгийнээр бодоход дээшээ сэвсэн маш том тоо яригдаж байна. 20 тэрбум төгрөг хэдэн машин дүүрэх хэмжээний мөнгө. Надад 10 сая ам.доллар авах битгий хэл 1000 ам.доллар авах сэтгэл байхгүй” гэсэн бол бас нэг сайд “Би 10 сая ам.долларын авлига аваагүй. Энэ талаар гүтгэлэг явж байгаа тул хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Урд хөрш рүү Ерөнхийлөгчийн айлчлалд яваагүй. Хариуцсан хүмүүс нь юу гэж бодож байгаа юм” гэх тайлбарыг өгсөн байдаг.

Эл асуудалтай холбоотойгоор сөрөг хүчин ч байр сууриа илэрхийлж бичиг сачиг өгч байсан удаатай. УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайдаас тайлбар авахаар хүргүүлсэн албан бичигт “Засгийн газрын гишүүн 10 сая ам.долларын авлига авсан гэх асуудалд албан ёсны байр сууриа илэрхийлж, БНХАУ руу Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Засгийн газрын гишүүд уг асуудалд холбоотой эсэх талаар мэдээллийг ирүүлнэ үү” гэжээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Энэ асуудал яригдаад байгаа ч эзэн нь тодорхойгүй байгаа. Бараг сарын өмнөөс яригдаж эхэлсэн. Миний авсан мэдээллээр 10 сая ам.долларын асуудал нь хятадын бизнесийн байгууллагатай холбоотой гэсэн” гэх зэргээр нэлээн өндрөө авсан ч төд удалгүй намжсан юм. Хэрвээ Монголын төр гурван жилийн өмнө "Монголын сайдын 10 сая ам.доллар" гэснийг тоож шалгаад шийдчихсэн бол нүүрсний хулгай иймдээ тултал гаарахгүй байсан болов уу.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

600 ГАРУЙ ВАГОН ЗЭСИЙН БАЯЖМАЛ ЭКСПОРТОД ГАРГАЖЭЭ
600 ГАРУЙ ВАГОН ЗЭСИЙН БАЯЖМАЛ ЭКСПОРТОД ГАРГАЖЭЭ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​