fbpx Украин: Орос эзэлснээсээ 50% буцаан алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
13 минут 39 секунд

Украин: Орос эзэлснээсээ 50% буцаан алджээ

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freedom ТВ, telegraf.com.ua сайт, Унiaн ТВ-ийн “Аргумент” программ, украины улстөрийн технологич Борис Тизенгаузен, цэргийн эксперт Роман Свитан, ЕТГ-ын зөвлөх Михаил Подоляк нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.

Дайны газрын зураг өөрчлөгдлөө. Фронтын шугам 2 дугаар сарын 24-нд 2500 км өргөн байсан бол 8 дугаар сард Украин сөрөг давшилтаа эхлүүлсний дараа 1300 км болж хумигдсан. Одоо 850 км өргөн зурваст байлдаж байна. Фронтын санаачилга Украины талд байна. Херсон чөлөөлөгдсөнөөр фронтын шугам 8 дугаар сарынхаасаа 1/3-ээр богиноссон. Он дуустал дахин богиносох магадлалтай. Зуны сүүл сар гэхэд Украины зэвсэгт хүчин контр атак хийж эхэлсэн, одоо эзлэгдсэн нутаг дэвсгэрийнхээ 50 гаруй %-ийг чөлөөлсөн, өнөө маргаашгүй Мелитополь чөлөөлөгдвөл нийт Запорож Оросын хяналтаас гарчихаар байна. Цаана нь атомын цахилгаан станц л торойгоод үлдэнэ.

АНУ-ын тагнуулын алба оросын зэвсгийн нөөцийг танджээ. Оросууд 11 дүгээр сард хоногтоо 20 мянган сумаар галлажээ, өмнө нь хоногтоо 60 мянгыг илгээж байсан бол одоо оросын сум галт хэрэгсэл шавхагдах тал руугаа орж байна. Цэц тусгал сайтай онч мэргэн сум нь бүр ховорджээ. Сум галт хэрэгслээ хэрхэн нөхөх вэ?

Хойд Солонгосоос авах тухай яриа бий. Иранаас олон зуун пуужин авч магадгүй байна. Оросын цэрэг-аж үйлдвэрийн хамслууд сум үйлдвэрлэх талаар асуудалтай байна.

Оросоос эх орноо чөлөөлөх энэ дайнд Украины хичнээн цэрэг эрсэдсэн тухай Европын Комиссын дарга хатагтай Урсула фон дер Ляйен буруу тоо хэлсэндээ тэр дороо хүлцэл өчлөө. Тэр хатагтай Украинд 20 мянган энгийн иргэд, 100 мянган цэрэг алагдсан гэснээ дараа нь залруулга хийв. Түүнийг няцааж ЕТГ-аас нь өөр тоо хэлжээ. Тэр нь украины алагдсан цэрэг 13 мянга гэжээ. Гэхдээ 10 мянгаас 12.5 мянга, 13 мянгын хооронд гэжээ.

Харьцуулж үзвэл “1:10” буюу энэ дайнд Украин нь цэрэг эрсийнхээ амь насыг 1-рт тавьж, аль болох үхэл хорогдол багатай байлдаж байгаа бол Орос цэргийнхээ амийг тавиад туужээ. Оросын мэргэжсэн үндсэн цэрэг Украинд байлдаад, үлэмж олон нь алагдсан, оронд нь нөхөгдөж ирсэн шинэ цэргүүд тэднээсээ 2-3 дахин хурдан алагдаж сүйрч байна. Нэгэнтээ 140 сая хүн амтай, тийм учраас 100 мянган үхэл, 200 мянган шархдагсад бол өчүүхэн тоо хэмээн эрх баригчид нь үздэг бололтой. Харамссан шинж алга.

сонин mn

Дайн Оросын хүссэний эсрэгээр эргэлээ. Бүхэл бүтэн 10 сар байлдлаа. Оросын суртал ухуулагчид дайны мөн чанарыг одоо л ойлгож эхэлж байгаа ба Кремлийнхэн Украинд ялагдана гэдэгтэй эвлэрч эхэлжээ. 2023 оны хоёрдугаар сар гэхэд Оросын цэрэг Киевийн босгонд тулж очно хэмээн командлагч Суровикин амласныг Орост тоож сонсож байгаа янз алга. Херсоныг чөлөөлснийг Оросын газар нутагт дайсан ороод ирлээ, одоо л “Вставай страна огромная–Священная война” дуугаа дуулцгаагаад 1941 оны зуных шиг босоод ирнэ гэж хичнээн ухуулан уриалавч тоож байгаа орос хүн үнэндээ алга.

Владимир Зеленскийн хэлснээр, эзлэгдээд байсан 1888 хот суурин тосгодыг зэвсэгт хүчин нь чөлөөлсөн ба мөн тооны хот тосгод Оросын цэргийн мэдэлд байгаа ажээ. Орос эзлээгүй боловч эзэлснээс ялгаагүй агаараас цохилт өгч сүйтгэсэн, шатаасан хот тосгод үй олон байна. Орос нь энгийн тайван хотуудыг эвдэж сүйтгэж шатааснаараа олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн дайны хууль зөрчсөн ба харин Путин үүнд хариулахдаа “Өөрсдөө эхэлсэн юм чинь, хохь нь болохоос” гэжээ.

Дайн Оросын хүссэний эсрэгээр эргэх тусам оросуудын байлдах, эзлэх, газар нутгаа тэлэх сонирхол, урам зориг алга болж байна. Орос дахь энх тайвны талынхан гэх нийгмийн том бүлэг буй болжээ. ОХУ-ын ЕТГ-ын захиалгаар явуулсан нууц санал хураалтын дүн үүнийг илтгэнэ. “Медуза” гэх хэвлэлд мэдээлснээр, Украинтай хэлэлцээ хийж дайнаа бүрмөсөн зогсооё гэсэн нь талаас илүү, харин дайнаа үргэлжлүүлье гэсэн нь 25% гарчээ.

“Аргумент” гэх ТВ-ийн хөтөлбөрт үзүүлснээр ОХУ-ын нутгийн гүнд орших цөмийн зэвсгийн зөөгч баазууд дайны галд өртжээ. Украины хотууд, дэд станц, эрчим хүч рүү агаараас цохилт өгдөг стратегийн хүнд бөмбөгдөгч онгоцууд руу украины дронууд халдаж нутгаасаа 500 км, бүр 700 км-т цохилт хийж чадахаа харуулжээ. Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем хүчгүйтэж байгаа нь харагдлаа. Сума хотоос Москва руу харвалаа гэхэд Оросын тэнгэр дээгүүр сааталгүй нэвтрэх юм байна. Орос өөрийн нутагт буй цэргийн объектуудыг огтоос хамгаалж чадахгүй, тийм боломжгүй юм байна. “Аргумент” ТВ-ээр “Ту-141” гэх том онгоц гэмтсэн, далавч сэтэрсэн, булангаасаа эмтэрсэн харагдав. Саратов мужийн “Энгельс”, Рязань мужийн “Дягилево” дахь аэрдромууд халдлагад өртсөн, Курск дэх аэродромын шатахууны агуулах дэлбэрч шатсан харагдав.

Орос мэдээж хариуг нь тэр дор нь барина. Украины хотуудыг залхаана. Гэвч оросын пуужин, дрон, нисэх онгоцны 80-85%-ийг Украины тэнгэрт устгаж чадахтайгаа болжээ. Удахгүй 95% устгах шинэ шинэ зэвсэгт очиж байна. Тэр үед оросын харвасан пуужин бөмбөг болгон агаартаа замхрана. Маш их гарлага. Харвасан пуужин болгон ардаа олон сая долларын өртөгтэй.

Цэргийн тусгай ажиллагаа гэгчийн зорилго зорилт ямагт өөрчлөгдөж байгаа нь Оросын бүтэлгүйтлийг илтгэнэ. Ийм их хүчээр ганц цохилтоор Киевийг буулгаж аваад Белорусс маягийн өөрт нь дуулгавартай дарангуйлагч дэглэм тогтооно гэж төсөөлснөө “Украины денацификац, демилитаризац” гэж нэрлэж байв. Анхны ялагдлаа хүлээж Киев орчмоос арчигдаад зугтан гарахдаа зорилгоо “Донбассын оршин суугчдыг хамгаалах” гэсэн даруухан хаягтай болгосон. 2022 оны хавраас Украины нутаг дэвсгэрт НАТО гэх эвсэлтэй байлдаж байна гэсэн өөр нэг зорилгоо тунхагласан ба одоо бол “Сатан” буюу “чөтгөр шулам”-тай тулалдаж байгаа гэж томъёолжээ. Киевт нацистууд наркоманууд (хар тамхичид) байна, тэднийг устгана гэж байсан бол тэдэнтэйгээ гал зогсоох хэлэлцээнд хэдэн сарын турш алга хавсран гуйж шившгээ тарив. Ийнхүү тусгаар тогтносон хөрш орондоо явуулж байгаа тусгай ажиллагаа гэгчийнхээ зорилгыг 4 удаа өөрчилжээ.

сонин mn

“2022.02.24” гэх түүхт өдрийн тухай дэлхийн хэвлэлүүд эргэж тодруулсан сануулсан мэдээ олныг тавьж байна. Оросын эрх баригчид ба цэргийнхэн энэ дайндаа олон жил маш шаргуу бэлтгэж, нарийвчилсан тооцоолол, тэр дундаа өс авах тооцоог хатуу бодож хийж дайнаа эхлүүлжээ. Юуны өмнө тусгаар тогтносон хөрш орныхоо нийт хүн амыг дөрөв хувааж дөрвүүлэнд нь тусгай ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Тэр нь эсэргүүцэл үзүүлүүлэхгүйгээр гарз багатай ялахад нь хэрэгтэй байв. Тэр 4 ангиллын эхнийх буюу 1-р бүлэгт нь шууд алж устгах бүлэг украин хүн; 2-р бүлэгт нь алахгүйгээр боолчлох, шийтгэх нэг бүлэг украин хүн; 3-рт нь хамтран ажиллаж болох, номхон томоотой нэг бүлэг украин хүн; 4-рх нь коллаборантууд буюу урвагчид. Тэднийг хөндөхгүй гэжээ. Дэлхийн II дайны үед германы нацистууд эзэлж авсан гадаад улсдаа яг ийм ангилал хийж харьцаж байсныг Орос хуулбарлажээ.

Эхний бүлэг буюу тодорхой нэрс бүхий хэсэг иргэд, магадгүй хэдэн зуун хүн Оросын ФСБ-гийн хараанд олон жил орсон, тэднийг шууд баривчлан ална. Амьд үлдээвэл хожим халтай. Хоёр дахь бүлгийнхнийг гэр орноор нь нэгжиж олж цуглуулан, баривчлан фильтрац хийх хорих лагерьт хорино. Бөөнөөр хорих лагериас ялгаагүй. Мөрдөн байцаалтын дараа найдвартай гэснийг нь суллана. Орос руу заримыг нь илгээж Орост тархийг нь маш сайн угааж хүмүүжүүлсний дараа ашиглана.

Украины Дээд Рада буюу парламентын депутатуудыг яахаа Орост маш сайн тооцоолж байжээ. Оросын тал баримтлагч “нардеп” гэдгүүдийг нь цуглуулан “Энх тайвны төлөө хөдөлгөөн” байгуулна, тийшээ улс төрчдийг нь аль болох татаж оролцуулна. Оросын эзлэн түрэмгийлэлд эсэргүүцэл үзүүлүүлэхгүй байхад хөдөлгөөн чиглэгдэнэ. Хэрэв энэ хөдөлгөөнийг эсэргүүцвэл тийм хот мужуудын цахилгааныг тасална, усан хамгамж өгөхгүй, банкны үйлчилгээ үзүүлэхгүй гэхчлэн тооцоолжээ.

Украины генералуудыг өөртөө элсүүлэх талаар Путин өөрөө оролцон маш нарийн төлөвлөгөө боловсруулсан байжээ. Тэр нь дайны эхний өдрүүдэд нотлогдсон байна. Украины армийн бүх хурандаа, хурандаагаас дээш цолтой цэргийн бүх дарга нарт нэг бүрчлэн оросын захиас мэссэж очжээ. Хамтран ажиллах тухай, асар их мөнгөн шагнал олгох, Орост гэр бүлээр нь жаргуулах, насан туршид нь Оросоос харж үзэх тухай бөөн бөөн санал мэссэж очиж байсан гэжээ. Зөвхөн генералууд төдийгүй Украины эрх мэдэлтэн түшмэд руу санал урсаж байжээ. Дайны хоёр дахь өдөр бүр Путины гарын үсэгтэй захидал хүртэл очжээ. Захидлын хариуг авч амжаагүй байхдаа Путин тэсгэлгүйгээр аман урилга ТВ-ээр хийжээ. “Киевт цэргийн эргэлт хийгээд засгийн эрхийг нацистууд, хар тамхичдаас булааж ав, нацистууд, хар тамхичидтай хэлэлцээ хийснээс та нартай хийсэн нь дээр” гэсэн утгатай.

Оросууд ч өөдрөг тэр төлөвлөгөөндөө (улс төрийн авилга хахууль гарцаагүй авна) дэндүү итгээд халдаж орж байлдсан ба украины цэргийнхэн ба түшмэдээс хариу ирнэ гэж хүлээсээр хагас жилийг баржээ. Гэтэл оросуудын урмыг хугартал украинчууд эсэргүүцэн байлдаж, оросын авилгадах төлөвлөгөөг баллажээ. Гэсэн ч Украины зэвсэгт хүчний удирдлага дотроос өнөө хүртэл хань хамсаатнаа цөхрөлтгүй хайсаар байна. Мөнгө амлах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, сэтгэхүйд нь нөлөөлөх, ар гэрийг нь пуужиндах гэхчлэн элдэв аргаа хэрэглэсээр, гэхдээ бүтэл муутай.

Украин дахь Оросын дайны төлөвлөгөө гэх баримт бичгүүд ил болсоор байна. Эхнийх нь “3 ба 7 хоног” гэсэн маршруттай байв. Гурваас дөрөв хоногт Киевийг эзэлнэ, 7 хоногт Украиныг буулгаж авна. Гэтэл тэр нь бүтээгүй. Зун гэхэд “120 өдрийн төлөвлөгөө” Орост боловсруулжээ. Украины дорнод нутагт явагдаж байгаа байлдаанаас энэ төлөвлөгөөний шийдэл шалтгаална. Хэрэв өвөл гэхэд давшилт хийж амжилт олбол тэр эрчээрээ давшсаар Украиныг бутцохихоор тооцжээ. Энэ тооцоо яг одоо шийдэгдэж байна. Орос фронтын аль ч хэсэгт томхон давшилт хийж чадаагүй байна.

Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь

Sonin.mn

Твиттерийн “хөх тэмдэг” өнөөдрөөс эхлэн төлбөртэй болж байна
Твиттерийн “хөх тэмдэг” өнөөдрөөс эхлэн төлбөртэй болж байна
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​