fbpx Засгийн газрыг нь үлдээж, нүүрсний хулгайг нь илрүүлж, ҮХНӨ хийлгэж авъя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 48 секунд

Засгийн газрыг нь үлдээж, нүүрсний хулгайг нь илрүүлж, ҮХНӨ хийлгэж авъя

Улс орноо тонон дээрэмдсэн нүүрсний хулгайчдыг зарлаж, тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шахаж шаардан ард иргэд бүтэн найман хоногийн туршид жагсаж байна. Жагсагчид нүүрсний хулгайчдын нэрсийг олон нийтэд зарлах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Иргэд ийнхүү төв талбайдаа жагсан тэмцэж буйн гол учир шалтгаан нь мэдээж Л.Оюун-Эрдэнийн сөхөж гаргасан нүүрсний хулгайн асуудалтай холбоотой. Энэ оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд нийгмийг сэртэсхийлгэм айхтар мэдэгдэл хийсэн.

Тэрээр “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан” гэдгээ албан ёсоор мэдэгдээд, хэрвээ энэ нүүрсний алдагдалтай асуудал цэгцрэхэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин тэлэхээр байгааг хэлсэн. Мөн “Эрдэнэс Монголтой холбоотой маш олон охин компаниуд бий. Тус бүрт нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа, маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентаас сонгогдсон гишүүнээс аваад байна” гэдгийг хэлсэн юм. Ингэж Ерөнхий сайд өөрөө нүүрсний хулгайн асуудал дээр анх шүгэл үлээсэн нь өнөөдрийн 40 их наядаар яригдаж буй улс орноо тоносон энэ том асуудлыг босгож ирсэн.

Засгийн газраас байгуулагдсан нүүрсний хулгайн ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан. Гэтэл дөрөвдүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал бүтэн найман сарын хугацаанд тус ажлын хэсэг дорвитой үр дүнд хүрэлгүй, хууль хяналтын байгууллага шалгаж байна гэхээс өөрийг хэлж чадалгүй явсан учир тэсвэр тэвчээр нь барагдсан ард түмэн талбай дээр гараад ирсэн. Аравдугаар сарын сүүлээр “Эрдэнэс Таван толгой” компанид онц дэглэм тогтоож, оны төгсгөл гэхэд улсын төсөвт 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг өгч, удирдлагыг нь сольж Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Засгийн газрын үйл явц иймэрхүү дүр төрхтэй байтал жагсаалтай нүүр тулсан.

Иргэдийн энэ удаагийн жагсаалын гол цөм нь хулгайг илрүүлэхийг хурдлуулж байгаа, алдагдсан боломжоо авч үлдэхийн төлөө тэмцэж буй хэлбэр гэж ойлгож байгаа. Түүнээс өмнөх Ерөнхийлөгч байсан хүнтэй холбоотой ч юм уу, мөн Ерөнхий сайдын хэлээд байгаачлан Эрдэнэс Таван толгойн захирал байсан хүний ойр дотны нөхдийнх нь явуулга, үндсэндээ өөр эрх ашгийн хүрээнд олон нийтийг турхирсан үйлдэл гэж бодохгүй байна. Монголын ард түмэн ерөөсөө нүүрсний хулгайтай тэмц л гэж хүлээж авч, хөдөө орон нутгаасаа зорьж ирэн жагсаалд нэгдэж байна. Засгийн газар ч тэгж хүлээж авч байгаа байлгүй дээ. Жагсаал болсноос хойш ямар ямар үйл явц өрнөв. Маргааш өдөр нь л ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар төрийн ордонд мэдээлэл хийж нүүрс, тээвэр, төмөр замтай холбоотойгоор нийтдээ 10 гаруй эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгааг хэлээд нүүрсний хэргээр шалгагдаж буй нэр бүхий 10 хүний нэрсийг зарласан.

Мөн Эрдэнэс Таван толгойтой холбоотой есөн оффтейк гэрээг нууцаас гаргасан, орон нутгийн жижиг таван толгойд онцгой дэглэм тогтоож Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон, Эрдэнэс Таван толгойн захирал асан Б.Ганхуягийг эхнэртэй нь болон нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон гээд олон асуудал өрнөж байна.

Жагсаалын гурав дахь өдөр Ерөнхий сайд олон нийтэд мэдээлэл хийсэн. Тэрээр “219 аж ахуйн нэгжийн 9000 гаруй тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгосон байна. Зөвшөөрөл олгох процесс хэрхэн явдаг, дугаарлалт дээр ямар асуудал байгаа, бөмбөлөг тээвэрт ямар, хэний машинууд явдаг зэрэг олон асуудал бий. Тэнд ажиллаж байгаа хил гаалийн байгууллага, орон нутгийн удирдлагууд Хятадад өгч байгаа мэдээллийн тоо зөрж байна уу гэдгийг шалгах. Дээрх албан тушаалтнууд үгсэн хуйвалдсан асуудал үүссэн. Энэ бүгдийг гаргаж тавих нь зүйтэй гэж зургаан сарын хугацаанд “Эрдэнэс Таван толгой” компанид онцгой дэглэм тогтоосон. АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллага хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Засгийн газраас хүсэлт тавьж, Хятадын талтай тулгалт хийж байна. Өнөөдөр амь тасарч,

амьсгаа нь давчдаж байгаа хүмүүс олон бий. Би энэхүү тэмцлээсээ сөөм ч ухрахгүй” гээд тогтолцооны өөрчлөлт хийх тухайгаа мэдэгдсэн.

Түүндээ “Монгол 30 жил одоогийн тогтолцоогоор явлаа. Шулуухан хэлэхэд, парламентыг төлөөлөх чадвар өдрөөс өдөрт буурч байна. Олон дагагчтай сошиал инфлюсер парламентын гишүүнээс илүү иргэдийг төлөөлөх магадлалтай нөхцөл байдал руу дэлхий алхаж байна. Жижиг улс төрийн намууд сонгуульд өрсөлддөг ч парламентын босгыг давж чаддаггүй. Явж явж хоёр том намын хооронд сонгууль явдаг. Энэ тогтолцоо удаан үргэлжлэхээр иргэдийн жинхэнэ төлөөлөл улс төрд орохгүй байгаа учраас сонгож байгуулсан төр нь иргэдээсээ хол байна гэх орон зай үүсч байна. Үүнийг бид өөрчлөхгүйгээр ямар ч дарга юуг ч өөрчилж чадахгүй” гэдгийг хэлсэн.

Тэгэхээр одоо энэ бүхнийхээ үр дүнг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үзэх хэрэгтэй байна. Жагсаал тэмцлийн үеэр “Энэ засгийн газрыг огцруулъя” гэсэн юм яригдаад, нүүрсний хулгайтайгаа анх тэмцэж Ерөнхий сайд нь өөрөө шүгэл үлээсэн асуудлыг өөрсдөд нь хариуцлага үүрүүлэх болгоод далийгаад явчихсан. Хэрвээ Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорвол нүүрсний хулгайн асуудал наад зах нь зургаан сараар дарагдана. Магадгүй шинээр байгуулагдсан Засгийн газар өөр бусад асуудалд анхаарал хандуулаад санаатай хийгээд санамсаргүйгээр нүүрсний хулгайн асуудлыг ярихгүй ч байж мэднэ. Ярилаа гэхэд лав хагас жилийн нүүр үзэж таарна, яаж ч бодсон. Тэгэхээр энэ удаагийн Засгийн газрыг хэвээр нь үлдээж, нүүрсний хулгайг нь илрүүлж энэхүү тэмцлийг нь үргэлжлүүлэх нь улс орны ирээдүйд хэрэгтэй.

Энэ Засгийн газар зөвхөн нүүрсний хулгайг илрүүлэхгүй. Бас нэг гол асуудал бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ)-ийг зоригтойгоор хийнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Гишүүдийн тоог нэмнэ, парламентыг өргөн бүрэлдэхүүнтэй болгож сонгодог парламентын засаглалтай улс орны жишиг рүү явна. “Сонгодог парламент бол хүчтэй Ерөнхий сайдын засаглал. Асуудлаа шийдэх чадамжтай байх хэмжээний Засгийн газрын засаглалыг парламентын засаглал гэдэг. Ийм сонголтын өмнө би бэлэн байна. Энэ асуудлыг парламентын гишүүд, улс төрийн намууд дэмжинэ гэдэгт итгэж байна. Гал унтрааж явж байснаас том асуудлаа шийдээд явъя. Бусад асуудлууд аяндаа шийдэгдээд явна” гэж Л.Оюун-Эрдэнэ хариуцлагатай мэдэгдсэн. Тэгэхээр өөрийнх нь хэлснээр улс орны ирээдүйн 30 жилийг тодорхойлж байгаа тогтолцооны өөрчлөлт гэдгээ нэн даруй хийх хэрэгтэй байна.

Сүүлд нь хэлэхэд, ард түмний аяганд орж байгаа боорцогны тоог л Засгийн газар нэмэх ёстой, нэмэх ч үүрэгтэй. Нүүрсний хулгайг илрүүлэхэд ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлнэ гэж байгаа. Энэ нь ард түмний аяганд орж байгаа боорцогны тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Юуны өмнө хулгайгаа маш хурдан илрүүл. Хий хоосон пиар, тархи угаалт ард түмэнд одоо хэрэггүй. Энэ засаг арай дэндүү пиартай байгаа.Тэр бүхнээ больж ард түмнийхээ төлөө, элгээрээ хэвтчихсэн эдийн засгаа сэргээхийн төлөө нэг ч гэсэн бүтээн байгуулалт, үйлдвэр бий болгох нь юунаас ч чухал байна. “Авлигатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Анд нөхдөө бодох уу, улс орноо бодох уу гэдэг салаа зам дээр Ерөнхий сайд ирлээ” гэдгийг судлаачид хэлж, хэвлэлийнхэн бичиж байна. Тэгэхээр улс орныхоо ирээдүйн хувь заяаг бодож, хувь хүний үүднээс бус Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ард түмнээ бодсон шийдвэр гаргах цаг нь иржээ.

“Манай намд нүүрсний хулгайтай холбоотой нэг ч гишүүн байхгүй” гэж хэлээд түмний элэг доог болж, мөн ард түмнээ доромжлон дооёолж байгаа бүлгийн дарга шигээ мунхаглалгүй эрс шийдэмгий ажиллахыг, шийдвэртэй, зоригтой алхам хийхийг ард түмэн чинь харж байна, жагсаж байна, тэмцэж байна. Тиймээс энэ удаад Засгийн газрыг нь хэвээр үлдээж, нүүрсний хулгайг нь ирүүлж, ҮХНӨ хийлгэн улс орны ирээдүйн хөгжлөө бодох нь зөв алхам болно гэдгийг хэлье.

Д.Батболд

Эх сурвалж: Өдрийн сонин

ЕХ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ
ЕХ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​