fbpx АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон 17 албан тушаалтны нэрийг зарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 0 секунд

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон 17 албан тушаалтны нэрийг зарлав

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой 17 албан тушаалтны нэрийг зарласан нь улс төрийн хүрээнд гол үйл явдал байлаа. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ Ж.Ганбат нар мэдээлэл хийж, тус хэрэгтэй холбоотой хяналт шалгалтын дүн, зарим баримт, тоон мэдээллийг олон нийтэд мэдээлсэн юм. Түүнчлэн нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэх 17 албан тушаалтны төлөөлөл АТГ-ын мэдээллийн дараа няцаалт мэдээллийг өгч байв. Өчигдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Нүүрсний хулгайд нэр холбогдсон албан тушаалтнууд

Өчигдөр үдээс хойш АТГ-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон гэх 17 албан тушаалтны нэрсийг зарлалаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох “Нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор нийт 47 объектод нэгжлэг явуулсан. Нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна” гэв. Үүнд,

1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2. УИХ-ын дарга асан З.Энхболд
3. ЕТГ-ын дарга асан Ө.Шижир
4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат
5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир
14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд
15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
16. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр
17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа зэрэг хүмүүс багтжээ.
Мөн энэ үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “Эдгээр нэр дурдагдсан 17 хүний заримаас мэдүүлэг авсан. Шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьсан. Бид энэ нэрсийг тодорхой баримтад үндэслэн танилцуулж байна. Түүнээс хэн нэгний нөлөөнд автсан зүйл байхгүй. АТГ 50 мөрдөгчтэй. Улс орныг хамарсан том хэрэгт манай мөрдөгчид ажиллаж байгаа. Олон нийт маань хүн хүчийг тооцоолж, дэмжлэг үзүүлээрэй гэж хүсэж байна” гэдгийг онцлов.

Хариу няцаалтууд

Тэгвэл АТГ-аас мэдээлэл хийсний дараа нүүрсний хэрэгт нэр холбогдсон зарим албан тушаалтнууд хариу тайлбар өглөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэнэт нэг өдөр өөрөө ч мэдэлгүй нүүрсний хэрэг хийсэн гэж нэр зарлагдах юм. Өөр юм олдоогүй юм байх даа. Үнэн худлыг цаг хугацаа дэнслэх биз дээ” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлалаа. Надад нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ. Надаас хууль, хяналтын байгууллага нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргаж байгаа” гэжээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нар мэдээлэл хийж, нүүрсний хулгайн хэрэгтэй холбоогүй болохоо мэдэгдээд байна.

Засгийн газрын байр, суурь

Харин өчигдөр үдээс өмнө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүүгийн болон олборлолтын үйл ажиллагаанд олон улсын аудитын байгууллага ажиллуулах үүргийг Засгийн газраас өгсөн. Жагсагчдын зүгээс олон улсын экспертүүдээр дүгнэлт гаргуулахыг шаардаж байгаа. "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэт" үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдолтой газруудыг төрийн мэдэлд байлгахаас илүүтэй олон нийтэд нээлттэй компани болгож, олон улсад IPO гаргах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. "Эрдэнэс Тавантолгой" компанийг тойрсон нүүрсний асуудалд эргэлзээ төрүүлсэн хэд хэдэн томоохон оффтэйк гэрээ байгаа. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудын асуудал, Тавантолгой-Богдхан төмөр замын төсөл зэрэг томоохон мөнгөн дүнтэй оффтэйк гэрээнүүд байна. Эдгээр гэрээтэй холбоотой асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа. Монгол Улс 1995-2022 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд 336.4 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 86 сая тонн, МАК 56.4 сая тонн, “Саусгоби сэндс” компани 34.5 сая тонн, “Энержи ресурс” 49.8 сая тонн, “Чинхуа МАК” 17.4 сая тонн, “Жижиг Тавантолгой” ХК 17.7 сая тонн, бусад экспортын жижиг компаниуд нийлээд 67.2 сая тонн нүүрс олборложээ. Үүнээс хамгийн идэвхтэй нь 2011-2022 онд байсан. Алдагдсан нүүрсний хэмжээ нь зөвхөн хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоох дүн юм. Нүүрс тээврийн салбарт учруулсан хохирлыг таван их наяд төгрөг хэмээн дүгнэж үзсэн байдаг. Тэгвэл татварын албанаас 267 тээврийн компанид хийсэн шалгалтаар 1.1 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлж, татварын акт тавьсан байдаг. Холбогдох зөрчил нь татвар нуун дарагдуулсан асуудал болон татварын хяналт шалгалтаар тогтоогдож, төлбөр төлөгдөөд явж байгаа. Оффтэйк гэрээнээс үүссэн хохирлыг нэг их наяд 257 тэрбум төгрөг гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй хүмүүс тооцоолол гаргасан. Мөн үүнийг үндэслэлгүй тооцоолол хэмээн үзэж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:


-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн тодорхой заалтуудад хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, хэрэгт холбогдсон хүмүүс торгуулийн ял эдэлдэггүй байх эрхзүйн зохицуулалт, хуулийн төслийг боловсруулж дууслаа. Мөн ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бэлэн болоод, яамдаас санал авч байна. Үүнд, ҮАБЗ-ийн зөвлөмжид аж ахуйн зориулалттай гэрээ хэлэлцээр байгуулах тухай Засгийн газарт даалгасан шинжтэй зөвлөмж гаргахыг хориглоно гэсэн агуулга оруулж өгсөн. Маргааш /өнөөдөр/ Засгийн газрын хуралдаанаар оруулж, яаралтай горимоор УИХ-д өргөн барина. Энэ долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд эдгээр хуулийн төсөл орж байгаа. Мөн үүнийг дагаад төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт өргөн барьж байгаа. Үүний гол агуулга нь аж ахуйн зориулалттай гэрээ, хэлэлцээрүүдийг Төрийн болон албаны нууцад хамааруулахгүй байх зохицуулалтыг орууллаа. Мөн Эрүүгийн хуулийг дагуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилсөн хуулийн төслийг боловсруулж дуусаж нэгтгэсэн. Нүүрсний хулгайн хэрэг дээр БНХАУ-ын талаас эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудалд ойлголцолд хүрсэн.

Ж.Ганбат: "Бодь интернейшнл" компанид 187 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, давуу эрх олгосон

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Тус компанид ажилласнаас хойш санхүүгийн сахилга баттай холбоотой учир дутагдалтай зүйлүүд байна. Нийтлэг нэг алдаа бол ажил гүйцэтгээгүй байхад 20-30 хувийн мөнгийг урьдчилж өгдөг байдлаар ажиллаж ирсэн байна. Гэрээ байгуулаад л маргааш нь урьдчилгаа төлбөрийн 20-30 хувийг нь авдаг. 70 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гэрээг байгуулсныхаа маргааш нь 20 тэрбум төгрөгийг нь өгнө гэдэг асуудал үүссэнээс үүдэн тус компанийн таван албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар өгсөн. Мөн тендерт журмынхаа дагуу шалгарсан компанитай гэрээ байгуулдаггүй асуудал байна. Яагаад байгуулдаггүй нь тодорхой бус. Ингэсээр байгаад тендерийн хугацаа дуусдаг. Үүнээс үүдэн тухайн компанийн үйл ажиллагаанд доголдол үүсэх тохиолдол бий. АТГ-т уг асуудлыг шалгаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Төрийн өмчит компанийг эрсдэлд оруулсан гэрээний зүйл заалтын талаар "Бодь интернэшнл" ХХК-ийн ханшаас үүссэн эрсдэлийг "Эрдэнэс Тавантолгой" компани 100 хувь хүлээхээр болсон нь илт давуу байдал үүсгэсэн. Ийм гэрээ байгуулсан нь үнэхээр ноцтой асуудал. Нууц гэдэг зүйлд оруулсан учраас ийм нөхцөл байдалд хүргэсэн. Нүүрсээ тухайн компанид хөнгөлөлттэй үнээр, урьдчилж мөнгийг нь өгөөд, ханшийн эрсдэлийг нь дааж, торгууль алданги бүгдийг нь "Эрдэнэс Тавантолгой" компани хүлээхээр болсон нь илт давуу байдал үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, "Бодь Интернейшнл" компанид 187 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн" гэлээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Удо Б.Баркманн: В.Путин, В.Зеленский нарын энх тайвны хэлэлцээ хийх хамгийн тохиромжтой газар нь Монгол Улс
Удо Б.Баркманн: В.Путин, В.Зеленский нарын энх тайвны хэлэлцээ хийх хамгийн тохиромжтой газар нь Монгол Улс
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​