fbpx Xөрөнгө оруулагчид татварт 400 тэрбумын найдваргүй өр үүсгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 15 секунд

Xөрөнгө оруулагчид татварт 400 тэрбумын найдваргүй өр үүсгэжээ

Монгол Улсын төсөв татвар төлөгчдийн нуруун дээр тогтдог. Тэр ч утгаараа татварын албаны гол үүрэг нь татварын орлого бүрдүүлэх. Гэтэл жилийн жилд татварын өртэй байгууллагуудыг хэрхэх, өрийг нь яаж төлүүлэх асуудал яригддаг. Тэр дундаа гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад татварын өрөө төлөхгүй зугтдаг талаар байнга хөндөгддөг. Татварын албаныхны өгч буй мэдээллээр сайн дураараа орлогоо мэдүүлээд, тайлангаа өгчихдөг атлаа өрөө төлдөггүй байгууллага олон байдаг аж. Гэтэл тэрхүү өр нь хуримтлагдсаар хүндрэлтэй нөхцөл рүү шилжиж аль аль талдаа асуудал тулгардаг юм.


Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын татварын албаны найдваргүй өр авлага 700 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 400 орчим нь буюу 60 хувь нь дээр дурдсан гадны хөрөнгө оруулагч, бизнесийнхэнд холбогдох өр байна. Гадны иргэдийн хувьд манай улсад бизнес эрхэлж байгаад орлогоо ногдол хэлбэрээр мэдүүлчихээд өрөө төлөхгүй хилээр гараад явчихдаг. Тэгэхээр энэ мэт хүндрэлтэй өрийн асуудлыг шийдэхийн тулд татварын байцаагчдын эрхийг нэмэгдүүлж байсан. Мөн өртэй этгээдүүд өөртөө хөрөнгө, орлогогүй болон орлого нь 20 саяас дээш нөхцөлд, гадаадын иргэнийг хилээр гарах эрхийг нь хаах, дотоодын аж ахуйн нэгжүүдийн хувьд өрөө төлөх хэмжээний хөрөнгө, орлоготой атлаа төлдөггүй. Тэгсэн мөртлөө байгаа хөрөнгөө өөр хүмүүс рүү шилжүүлээд байдаг. Өрийг нь төлүүлэх гэхээр “Би хоосон хүн” гээд суучихдаг. Ийм нөхцөлд өрөө төлөлгүй хөрөнгөө шилжүүлсэн учраас хоёрдогч этгээдээр татварын өрийг нь төлүүлэх заалтыг хуульд оруулжээ.


Дээр дурдсанчлан гадны иргэд манай улсад бизнес эрхэлж байгаад орлогоо ногдол хэлбэрээр мэдүүлчихээд өрөө төлөхгүй оргон зугтсан жишээ олон. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгааг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалаас тодруулахад “Хуулийн дагуу тайлангаа мэдүүлж татварын өр үүсгэсэн төлөвтэй байж байгаад алга болсон нөхдүүд ч байдаг. Манай улсын хувьд 1991-2007 оны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 26 улстай Давхар татварын гэрээг байгуулсан. Гэвч эдгээр хоёр талд давхар гэрээнүүдэд татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх олон улсын орчин үеийн дүрэм журмууд тусгагдаагүйн улмаас үндэстэн дамнасан корпорациуд Монгол Улсын татвараас зугтаах, зайлсхийх, татварын суурийг багасгах эрсдэл улам бүр нэмэгдэж эхэлсэн. Иймд Монгол Улс олон улсын конвенциудад элсэн орсон. Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд бид бусад улсуудтай харилцан татвар төлөгчдийн мэдээлэл солилцох, татвар төлөгчийн өрийг барагдуулахад харилцан туслалцах шинэ хамтын ажиллагаа үүссэн. Энэ хүрээнд тухайн орны татварын байгууллагуудад хүсэлтээ илгээн, хамтран ажиллаж эхлээд байна. Өмнө нь татварын тайланг нь хүлээн авсны дараа тайлангийн боловсруулалт хийх, ногдол татварыг төлүүлэх, өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрсдэл хийж хяналт шалгалтад хамруулах зэрэг төрийн захиргааны зардал өндөр, үр дүн муутай ажиллагаа явуулж байсныг өөрчилсөн. Одоо бид тайлангаа өгч байгаа үед нь үнэн зөв шалгаж авах, буруу бол системээс засварлаж буцаах юм. Ингэснээр татварын байцаагч биш татвар төлөгч өөрөө алдаагаа засаж маргаангүй үнэн зөв тайлан ирүүлснээр ногдол татвар ч нэмэгдэх, татварын албаны үр ашиггүй захиргааны зардал буурах боломжийг бүрдүүлсэн. Цаашид цахим шинэчлэл, мэдээлэл боловсруулалтыг илүүтэй ашиглан тайлан илгээхээс өмнөх шатанд татвар төлөгчид зөвлөгөө, мэдээлэл хүргүүлэн үр ашигт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ.


Мөн Х тайлан гаргадаг болон гаргадаггүй аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд өсөж татварын баазын 60 орчим хувийг эзлээд байна. Татварын хуулиудын шинэчлэлийн хүрээнд эрсдэлийн үнэлгээ хийж, хэрэв эрсдэлгүй бол шууд татан буулгадаг хялбар үйлчилгээг нэвтрүүлснээр 2020-2022 оны хооронд 2572 аж ахуйн нэгжийг татан буулгажээ. Татварын албанаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26.1-д Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй 58630 хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулах саналыг Сангийн яамаар уламжлан УБЕГ-т хүргүүлж тус байгууллагын цахим хуудсанд нь мэдээлсэн. Хуулийн дагуу нийтээр зарласнаас хойш зургаан сарын дотор бичгээр санал гомдол гаргаагүй тохиолдолд улсын бүртгэлээс хасах зохицуулалттай.


Энэ жил татварын алба улсын болон орон нутгийн төсөвт 8.1 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээс өнөөдрийн байдлаар 7.8 их наяд төгрөгийг төвлөрүүлж, гүйцэтгэл 97.2 хувьтай байна. Он дуустал үлдсэн хугацаанд төсвийн хуулиар баталсан орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажиллана. Үүнд нэг сонирхолтой статистик хэлэхэд жилдээ 5.7 сая нэхэмжлэхийг татварын системээс үүсгэж татварын төлөлт хийгдсэнээр улсын болон орон нутгийн төсвийн орлого бүрдэж байгаа аж.

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“Бөртэ чоно” шагналыг гардуулж өгөх ёслолын ажиллагаа Чингис хаан музейд болно
“Бөртэ чоно” шагналыг гардуулж өгөх ёслолын ажиллагаа Чингис хаан музейд болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​