fbpx Жагсагчдын шаардлагыг биелүүлж, СТӨ-г нээж өгөхөөр болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 29 секунд

Жагсагчдын шаардлагыг биелүүлж, СТӨ-г нээж өгөхөөр болов

Нүүрсний хэргийг эсэргүүцэж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн төлөөлөл 15 дахь өдрөө төв талбайд жагсаж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болон амралтын өдрүүдэд жагсагчдын шаардлагыг Хотын дарга хүлээж авч, цагдаагийн байгууллага нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Сүхбаатарын талбайд гарч ирж ярилцсан юм. Үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Жагсагчдад ширээ, сандал, зурагт, ДДЭШ сувгийн антенн холбож өгөв

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлтийн дагуу хоёр гэр болон бусад шаардлагатай зүйлсийг олгохоор болсон. Тодруулбал, пүрэв гарагийн оройны өргөдөлдөө иргэд дулаалга, халаалттай 10 гэр, галын хор, сайн чанарын цахилгааны утас, ширээ сандал, сувгийн антен татаж өгөхийг шаардсан. НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд баасан гарагт жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс дулаалгатай гэр хоёрыг, мөн ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг олгох, түүнчлэн ДДЭШ сувгийн антенн холбуулж өгөх шийдвэр гаргасныг мэдэгдлээ. “Жагсаалд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахаар шаардлагатай арга хэмжээг нийслэлийн зүгээс шат дараатай авсаар байгаа. Ирүүлсэн хүсэлтийг боломж бололцоогоороо шийдээд явна. Харин цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангахад анхаарч, энэ чиглэлээр өгөх зааварчилгааг дагахыг та бүхнээс хүсэж байна” хэмээн тэрбээр онцолсон юм.

ЦЕГ: Жагсаалын үед эрсдэл гарвал зохион байгуулж буй иргэн, хуулийн этгээд хариуцна

Цагдаагийн байгууллагаас төв талбайд болж буй жагсаал цуглаантай холбоотой цаг үеийн мэдээллийг өглөө.ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан "Цахим орчинд энэ оны арваннэгдүгээр сарын сүүлчээр эсэргүүцлийн жагсаал цуглаанд уриалж, нэрсийг нь зарла, хөрөнгийг нь хураа гэх агуулгатай мэдээллийг идэвхтэй түгээж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал цуглааныг зохион байгуулж, үргэлжилж байна.Хэдийгээр бүртгэлгүй жагсаал байгуулах нь хуулиар хориотой боловч цагдаагийн байгууллагаас иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд хүндэтгэлтэй хандаж, хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, тэгш байдлыг хангах, аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Жагсаалд оролцож байгаа Цогтоогийн дүүгийн гэрийн хаалган дээр янз бүрийн агуулгатай зүйл бичсэн, газ цацлаа гэсэн асуудлууд яригдсан. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газраас энэ асуудалд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа" гэлээ.
Түүний мэдээлснээр 13 дахь өдрийн байдлаар гэмт хэргийн шинжтэй 14 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтай нэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тав, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн найман гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Түүнчлэн зөрчлийн шинжтэй 28 мэдээлэл бүртгэгдсэнээс 25-ыг нь шийдвэрлэж, гурван зөрчлийг шалгаж байгаа юм байна.
Цагдаагийн байгууллагаас жагсаал цуглааны үеэр гэмт хэрэг зөрчлийн улмаас шалгагдсан иргэдийг албадан саатуулсан, цагдан хорьсон тохиолдол байхгүй хэмээв. Жагсаалын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдыг хууль бус үйлдэлд өдөөн хатгах, зөрчил үүсгэх, морь мал, амьтан оролцуулах, өөрийгөө шатаах зэрэг үйлдэл гаргаж байна. Арванхоёрдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд жагсаал цуглаанд оролцогчдоос бие дээрээ шингэн зүйл асгаж, өөрийгөө шатаах үйлдэл гаргасан. Энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас шуурхай таслан зогсоож, холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулж байгаа. Тухайн үйлдлүүдээс үүдэн гарах эрсдэлийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.1 дэх хэсэгт зааснаар, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа нэр бүхий иргэд хүлээх хариуцлагатай. Мөн жагсаал цуглаанд оролцогчдын зорилгыг алдагдуулах, эмх замбараагүй байдалд өдөөн турхирах зорилготой гадаад, дотоодын санхүүжилттэй байж болзошгүй гэдэг мэдээлэл иргэдээс ирснийг тухай бүрд нь шалгаж байгаа гэв.

Жагсагчдыг тарахыг уриалав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчдад тарахыг уриалав. Тэрээр Сүхбаатарын талбайн хойд хэсэгт гарч ирэн, иргэдтэй ярилцсан юм. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Соёлын төв өргөөнд зураач нарын үзэсгэлэн гарсан. Маргааш үзэсгэлэн дуусна. Иймд та бүхэн даваа гарагаас эхлэн СТӨ-нд орж болно. Гэхдээ зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Нүүрсний жинхэнэ хулгайч нарын нэрсийг зарласангүй гэж байна. Манай улс хуульт ёстой. Хуулийн дагуу гэм бурууг гагцхүү шүүх тогтооно. Нүүрсний хулгайтай холбоотойгоор УИХ-ын долоон гишүүн, улс төрд нөлөө бүхий 17 хүнийг шалгаж, эхнээсээ мэдүүлэг авч эхэлсэн. Бид 1994 оноос хойш ялын бодлогоо чангаруулаагүй байсан. Харин Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг яаралтай горимоор хэлэлцсэн нь том үр дүн шүү. Нууц байсан материалуудад шинжээч нар ажиллаж байна. Та бүхэн энэ хүйтэнд жагсаал цуглаанаа өндөрлөнө үү" гэв.

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Х.Баттулгад яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан ч гарын үсэг зуралгүй гадаад руу явжээ
Х.Баттулгад яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан ч гарын үсэг зуралгүй гадаад руу явжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​