fbpx “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолын төслийг баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
7 минут 44 секунд

“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.
Тогтоолын төсөлд: Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, Асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, Үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тусгажээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганд танилцуулахдаа “Монгол Улсын Үндсэн хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу ард иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөж, гарц, шийдэл олох шаардлагын хүрээнд уг тогтоолын төслийг боловсруулсан болохыг хэлж байв. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Зөвлөлдөх санал асуулга явуулахыг дэмжиж байна. Иргэдтэй уулзахад санал асуулга хийх нь зөв учраас УИХ-аас тогтмол зохион байгуулах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Зохион байгуулалтын асуудлыг анхаарах хэрэгтэй. Өчигдрийн нээлттэй сонсгол шиг оролцох гэж байгаа хүмүүстээ маш сайн мэдээллийг өгөх нь чухал байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-УИХ-ын тогтоолын нэгдүгээр зүйлд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлыг эрэмбэ, олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог хангах, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвшилцөх үндэсний хэмжээний санал асуулга явуулсугай гэсэн. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлт, инфляц, гадаад валют, ажилгүйдэл, эдийн засгийн асуудал, жагсаал цуглааныг олон нийт ярьж байгаа. Зөвлөлдөх санал асуулгаар Үндсэн хууль, тогтолцоог өөрчлөх талаар ярихгүй.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Иргэдтэйгээ нийгэм эдийн засгийн байдлыг хэлэлцэх нь зөв. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн зүйл тодруулъя. Нээлттэй сонсгол зохион байгуулахад иргэд хулгайн асуудлыг богино хугацаанд хэрхэн шийдэж, ямар хариуцлага хүлээлгэх вэ. Иргэдийн амьдрал эрс муудаж байна. Иргэдийн 1072 хувьцааг амь оруулах асуудлыг хэлж байна лээ.


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Санал асуулгад зөвлөлдөх зөвлөлийг долоо хоногт байгуулна. Сэдвүүдээ боловсруулж, журмын дагуу санал авах ажлыг статистикийн байгууллага зохион байгуулдаг. Эхний шатанд 18 насанд хүрсэн иргэн оролцох бөгөөд статистикийн аргачлалаар санал асуулга авна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Гарц шийдлийг иргэд тогтолцооны өөрчлөлт хийх гэдгийг хэлж байна. Хяналтын хорооныхон нэгдээд байна. Хулгайг үндсээр нь өөрчилье гэвэл сонгуулийн тогтолцоог өөрчилж, парламентаа бэхжүүлэх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Өчигдрийн нээлттэй сонсголыг би бүтэн сонссон. Төрийн тогтолцооны асуудлыг иргэд ярьж байна лээ. Нийгмийн болон эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн тусламжтайгаар тодорхойлж ярилцъя. Иргэд, жагсагчид, эдийн засаг, эрдэмтэн судлаач, гишүүдээрээ хэлэлцэнэ. Зөвлөл байгуулж, ямар сэдвээр ярих вэ гэдгийг хуулиар зохицуулна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Бид төлөөллийн ардчиллын зарчмаас шууд ардчилал руу шилжиж буй элемент гэсэн үг. Ингэж зөвлөлдөх хуультай. Хэлэлцэх асуудалд тогтолцоо, нийгмийн бүх асуудал орох байх. Хүн амын дийлэнх санал гарвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ. Тогтолцооны хувьд бид өнөөдөр заавал Үндсэн хуульд хүрэлгүйгээр өөрчлөлтийг хийх боломж бий. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд ард түмнээс санал асуулга авахдаа бүгдийг нь адилхан оруулж байгаад аль нь хамгийн санал авсан нь хэлэлцэх ёстой.
Ийнхүү чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг төслийг батлав. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "...Хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг тодорхойлох асуудлыг ард түмэнтэйгээ ярьж, санал бодлыг сонсож, тэднийг мэдлэг мэдээлэлтэй болгож, хамтран хэлэлцэж шийдвэрлэхийн тулд Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолыг баталлаа. Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан, хуримтлагдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, эрэмбэ дараалал, гарах шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлдөх ёстой. Ингэхдээ, Монгол Улсын 3.4 сая ард иргэдийг төлөөлөх, 300 мянган малчдыг төлөөлөх, багш, эмч зэрэг мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар, оролцоог хангах хэрэгтэй. Ингээд тэднийгээ тэнцвэртэй мэдээллээр хангаж, мэдлэг мэдээлэлтэй болгож байж зөвлөлдөх санал асуулга явуулан, хүндрэл бэрхшээлтэй асуудлаа тодорхойлно. Буруудсан, уруудсанаа засаж, авлига, хулгайн үндсийг тасалж, хууль засагладаг ардчилсан төрийн тогтолцоогоо аварч, хөгжлийн шинэ ирээдүйг тодорхойлох энэ түүхэн боломжийг бид алдаж болохгүй. Тиймээс энэ зөвлөлдөх санал асуулгыг ард түмнийхээ төлөөлөх чадварыг хангаж, оролцоог хангаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит тооцоо арга зүйд түшиглэж, үр дүнтэй, чанартай зохион байгуулах талаар УИХ-ын гишүүд онцгой анхаарч, идэвхтэй оролцож ажиллах нь чухал байна. Зөв мэдлэг, мэдээлэлтэй хүн л зөв шийдвэр гаргаж чадна. Сэтгэлийн хөдөлгөөн, уур бухимдлаар, аль эсвэл үзэн ядалтаар асуудлыг шийдэхгүй. Улам байдлыг хүндрүүлнэ. Иймд УИХ-ын гишүүд ардчиллын талаар, ард иргэд маань тэнцвэртэй, бодитой мэдээллээр хангагдаж байж төрийн үйл хэрэгт оролцох ёстой гэдгийг ойлгож, дэмжиж ажиллах шаардлагатай байна" хэмээн онцлон тэмдэглэв.
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг төрийн болон улс төрийн албан тушаарлтныг оролцуулалгүй, нийгэмд нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, асуудлыг шийдвэрлэх чадвартай, боломжтой, мэдлэгтэй мэдээлэлтэй хүмүүс, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоотой байгуулна. Мөн эрдэмтэн мэргэдийн судалгаа, дүгнэлтийг сонсох үүднээс эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-тай хамтран зохион байгуулах бөгөөд нийгмийн зөвшилцлийн үндэсний хэмжээний чуулга уулзалт хийнэ. Хуульд заасан эдгээр шат дараатай арга хэмжээний талаар УИХ-ын дарга мэдээлэл өгөөд, "Бид монгол хүмүүс. Монголоо гэсэн сэтгэлээр, Монголынхоо ирээдүйн төлөө монгол эх хэлээрээ харилцан ярилцаж, зөвлөлдөж асуудлаа шийдье хэмээн өнөөдрийн шийдвэрийг гаргалаа. Бид чадах ёстой. Сөргөлдөн тэмцэлдэж, сөрөг хүчин байхын тулд биш, хагаралдан бутарч, эвээ алдаж, аюулгүй байдлаа муутгахын тулд биш эвийг хичээж, зөвийг олж, шударга ёс, эрүүл тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө зөвлөлдөж шийдэх тогтоолыг УИХ баталлаа..." хэмээгээд үүнийг бүх нийтээр дэмжиж, идэвхтэй оролцохыг уриаллаа.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Афганистан охидын эрхийг талибанчууд дахин “хаав”
Афганистан охидын эрхийг талибанчууд дахин “хаав”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​