fbpx Х.Нямбаатар: Аялал жуулчлалыг дэмжих багц хуулийн төслийг өргөн барилаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 7 секунд

Х.Нямбаатар: Аялал жуулчлалыг дэмжих багц хуулийн төслийг өргөн барилаа

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улмаар хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн юм.

-Аялал жуулчлалыг дэмжих багц хуулийн төслийг парламент хэлэлцэхээр болж байна. Хуулийн төслүүдэд ямар асуудлыг тусгав?


-УИХ анх 1998 онд Казиногийн тухай хуулийг баталж байсан. Харамсалтай нь, тухайн үед үүссэн нөхцөл байдал, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж, уг хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө УИХ хүчингүй болгож байсан. Дэлхийн маш олон оронд цэнгээнт аялал жуулчлалын хөтөлбөртөө казиног оруулдаг. Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл гарцаа байхгүй Казиногийн тухай хуулийг баталж, түүгээр дамжуулж, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Мөн Морин бооцоот уралдааны тухай хуулийг өргөн барилаа. Бид ашгийн төлөө бус Хонконгийн хууль эрх зүйн орчинд илүү суурилж, энэ хуулийг боловсруулсан. Урд, хойд хөршүүд бүх улс орнууд сонгодог морин уралдааны соёл өндөр хөгжсөн байдаг. Тэр утгаараа аялал жуулчлалын том бүтээгдэхүүн болгох, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёл болгох зорилгоор хуулийг боловсруулсан.


-Бооцоот төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслийн тухайд?


- Манайд сугалаа, бооцоот тоглоом нь эрх зүйн зохицуулалтгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудал, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тусгай зөвшөөрөл олгох зохицуулалттай. Дотооддоо спортын уралдаан тэмцээнүүдэд бүрэн эрхэт төлөөлөгч томилдог тавьдаг эрх зүйн орчныг энэ Бооцоот төлбөр тааварт тооцооны тухай хуулиар оруулж ирэхээр зорьж байна.


-Казино байгуулснаар эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн харж байна вэ?


-Бид Казионгийн тухай хуулийн төслийг боловсруулахын өмнө Макаогийн эрх зүйн орчныг илүүтэй судалсан. Сингапур, Америк Европын Казиногийн хуулийг ч судалсан. Би энэ хуулийн төслүүд дээр сүүлийн дөрвөн жил суусан. Гадаадын улс орнуудад БОАЖЯ-ны нөхдүүдтэй хамт явж, судалсан зүйл ч бий. Макао улсын төсвийнхөө бүх орлогыг зөвхөн казиногоос бүрдүүлдэг. 2002 оны үед казиногийн либералчлалыг эхлүүлсэн, 2006 оноос дэлхийд тэргүүлэх чиглэл рүү гарч ирсэн гэдгийг албаны хүмүүс нь мэдээлж байсан. Төслийн амин сүнс нь хэн нэг хүн өөртөө давуу байдал, бусдад давуу байдал үүсгээд Казиногийн хуулийн дагуу лицензийг аваад, бусдад дамлаж зарах тухай ойлголтыг боломжгүй болгож, хааж өгсөн. Тодруулж хэлбэл, 300 сая ам.доллараас дээш бодит хөрөнгө оруулалт оруулахаа илэрхийлснээр казиногийн тусгай зөвшөөрөл олгоно. 300 сая ам.доллар гэдэг нь нэг их наяд төгрөг гэсэн үг. Мөн казиногийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш өдөр тутам олсон орлогынх нь 40 хувийг Казиногийн орлогыг албан татвар болгон хураана. Мөн 30 жилийн дараа нийт казиногийн ширээний 50 хувь нь Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд шилжих хуулийг боловсруулсан. Эдийн засгийн хямралыг гэтлэн туулахын тулд бусад салбараа солонгоруулъя гэж байгаа нөхцөлд маш бодит бөгөөд тодорхой хөрөнгө оруулалт оруулж ирж, Монгол Улсын төсөвт жин дарахуйц салбар болно гэж тооцож оруулж ирж байгаа. Үнийн саналаас гадна техникийн санал орж ирнэ. Дэлхийн зах зээл дээр тодорхой хэдэн тоглогчид, бизнес эрхлэгчид өрсөлддөг учраас казиног ямар богино хугацаанд барьж байгуулах вэ, ямар менежменттэй явуулах вэ гэдгээ маш сайн мэдэх тодорхой тоглогчид үнийн саналаа өгч, орж ирнэ гэсэн хүлээлттэй байна.


-Монгол хүн хөрөнгө оруулалт хийгээд орж ирэх боломжтой юу?


-Манайд бол нэг их наядаас дээш хэмжээний хөрөнгө оруулалт гаргаад энэ өрсөлдөөнд ороод, техникийн санал даваад гарч ирэх хөрөнгө оруулагч ховор байх. Гэхдээ консерциум болж орж ирэхийг үгүйсгэх аргагүй.

Т.САЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монголчууд багийн спортоор дэлхийд тэргүүлэх боломжтой гэдгээ баталлаа
Монголчууд багийн спортоор дэлхийд тэргүүлэх боломжтой гэдгээ баталлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​