fbpx Хөрөнгийн биржийн нэгж хувьцааг 100 төгрөгөөр арилжиж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 45 секунд

Хөрөнгийн биржийн нэгж хувьцааг 100 төгрөгөөр арилжиж эхэллээ

Монголын хөрөнгийн бирж 1991 онд байгуулагджээ. Нэг үгээр хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил 30 гаруй жилийн өмнө төрийн өмчийн хувьчлалаар эхэлж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжиж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдрөөс хөрөнгийн зах зээлийн дараагийн үе эхэлж байна. Тодруулбал, энэ онд УИХ-аас “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын хувьчлалын үйл ажиллагааг “Монголын хөрөнгийн бирж” эхлүүлж хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Ингэснээр төр, хувийн хэвшлийн зохистой харьцааг хадгалах замаар төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг олон нийтийн хяналтад орохоос гадна эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, санхүүгийн сахилга батыг сайжруулна гэж үзэж байгаа аж.


Мөн энэ онд манай улсын хөрөнгийн зах зээл нийт 6.7 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд түвшин юм. Энэ нь хөрөнгийн зах зээл ихээхэн идэвхэжсэнийг харуулна. Мөн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэг этгээд болон түүний хамаарал бүхий этгээдүүд төрийн өмчит компанийн таваас дээш хувийг эзэмших нь хориотой. Улс төрийн нөлөө бүхий этгээд, түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд энэ арилжаанд оролцохыг хориглосон байна. Тэгэхээр Хөрөнгийн биржийн арилжаанд стратегийн хөрөнгө оруулагчид болон иргэд оролцох боломжтой.


Монголын “Хөрөнгийн бирж”-ийн хувьцааны нэгж үнэ 100 төгрөгөөр гарав. Арилжааны захиалгыг энэ сарын 30-ны 16:00 цаг хүртэл “Инвескор капитал” компани хүлээн авах юм. Гэхдээ 83 хүнд IPO-ний 70 хувийг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэ нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Тэгвэл “Инвескор капитал” ҮЦХ-ийн ТУЗ-ийн дарга Г.Уянгахишиг энэ талаар “Хөрөнгийн биржийн хувьцааг нийтэд нээлттэй арилжаалах анхдагч арилжааны цан цохих ёслолоор эхэллээ. Одоогоор 1700 гаруй захиалга орж ирсэн байна. Энэ захиалга өгсөн бүх хүмүүс хувьцаа эзэмшигч болох боломжтой. Тодруулбал, захиалга өгсөн бүх хүмүүсийн 500 ширхэг хувьцаа буюу 5000 төгрөгийн захиалга 100 хувь биелэх нөхцөлтэй байгаа. Стартегийн хөрөнгө оруулагч гэдэг нь 100 саяас дээш хөрөнгө оруулах, хоёрдогч арилжаанд хувьцаагаа оруулахгүйгээр зургаан сарын хугацаанд хувьцаагаа түгжих үүрэгтэй хөрөнгө оруулагч байдаг. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах үүднээс хоёрдогч арилжааны үед үнийн савалгаа үүсэхгүй үүднээс орж байгаа хөрөнгө оруулагч юм. Өмнөх IPO-үүдийн хувьд ч стратегийн хөрөнгө оруулагчдын хувь хэмжээ өндөр байсан. Үнэт цаас гаргагч компаниудын хувьд захиалга биелэх нь хамгийн чухал байдаг. Дөнгөж хувьцаа зах зээлд гарч байхад хамгийн жижиг хувьцаа эзэмшигчээс илүү мэргэжлийн хөрнгө оруулагчид эрсдлээ хүлээж ордог. Ийм тогтолцоотой. Тиймээс санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авахдаа 90 хүртэл хувиар авсан. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалт өндөр байгаа тохиолдолд страгтегийн хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалт буурах боломжтой. 70 хувьд нь страгтегийн хөрөнгө оруулагчдыг оруулахаар бүртгэж байна. Нэг сая болон 100 сая төгрөгөөр орсон ялгаагүй хувьцаа эзэмшигч болно. Бүгдээрээ хяналтын багцыг эзэмшиж төр дангаараа шийдвэр гаргах боломжгүй болж байгаа нь чухал. Олон нийтийн компани болгох чухал байна” гэв.

Үүнтэй холбоотойгоор эдийн засагч Д.Ангар Монголын Хөрөнгийн Биржийн IPO нь олон нийтийн оролцох боломжийг хумьж, өрсөлдөөнийг боомилж, 83 хүнд давуу эрх бий болгож байна хэмээн ШӨХТГ-т гомдол гаргасан байна.
Тэрбээр хэлэхдээ "УИХ-аас Монголын Хөрөнгийн Биржийн 34 хувийг хувьчлах шийдвэр гаргасан. Энэ бол маш зөв шийдвэр гэж харж байгаа. Би өөрөө хөрөнгийн зах зээлийн шинжээч хүн. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн дараагийн 30 жилийн ирээдүйг маш өөдрөгөөр буюу огцом өсөлттэй байна гэж харж байгаа. Тиймд би иргэд олон нийтийг өөрийнхөө боломжит хэмжээгээрээ Монголын Хөрөнгийн Биржийн хувьчлалд оролцоорой гэж зөвлөсөн. Сая төгрөгтэй хүн бол сая төгрөгөөрөө, 500 мянгатай хүн 500 мянгаараа хувьцаа авах хэрэгтэй.


Харамсалтай нь Монголын Хөрөнгийн Бирж УИХ-аас давсан нэмэлт зохицуулалт гаргасан байна. Тодруулбал, 100 сая төгрөг болон түүнээс дээш мөнгөтэй эхний 83 хүнд өгнө гэжээ. Жирийн иргэдэд 50 мянган төгрөгт өгнө гэх шударга бус олон нийтийн оролцоог хаасан арилжаа байж болохгүй.
Монголын Хөрөнгийн Бирж өөрт олгогдоогүй эрхээ эдэлж, хууль бусаар нэмэлт журам гаргаж, өрсөлдөөнийг боомилж, IPO-д олон нийт оролцох боломжийг хааж, 83 хүнд боломж олгох байна гэх үндэслэлээр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөөх газарт гомдол гаргасан. Гомдлыг хүлээж авлаа гэсэн хариу ирсэн. Өөр хариу одоогоор ирээгүй байгаа. Хуулиас давсан нэмэлт зохицуулалт, нугалаа гаргадаг байж болохгүй. Ер нь үүнийг цуцлах ёстой" гэв.
Харин Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай “Бид 119 сая ширхэг хувьцааг арилжина. Арилжаанд аль болох олон хүнийг хамруулахын тулд нэгж хувьцааны үнээ 100 төгрөг буюу маш доогуур тогтоосон. 60-70 мянган хүн хувьцаа худалдан авах боломжтой” гэв.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Үндсэн хуулийн өөрчлөлт ба тогтолцооны өөрчлөлт хийх асуудал оны төгсгөлд яригдаж эхлэв
Үндсэн хуулийн өөрчлөлт ба тогтолцооны өөрчлөлт хийх асуудал оны төгсгөлд яригдаж эхлэв
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​