fbpx Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөл гэж хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 7 секунд

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөл гэж хэн бэ?

Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн пүрэв гаригийн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан. С.Батдөлийг 48 цагийн хугацаатай баривчилсан мэдээлэл гараад байгаа юм.

Энэ хэргийн талаар өнгөрсөн Баасан гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Эрүүгийн цагдаагийн албанаас Улаанбаатар төмөр замын албан тушаалтан Б болон түүний хамаарал бүхий хүмүүсийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Мөн 4 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэсэн юм.

Хуулийнхан түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутган шалгаж буй. Учир нь С.Батдөлийг өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Мөрдлөгийн ажил нэлээд өргөн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд баривчилгаа цаашид ч үргэлжлэх бололтой.

С.Батдөл нь Улаанбаатар өртөөний орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд 2021 оноос Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч болон дэвшжээ. Тэрбээр Дархан- Уул аймгийн харьяат бөгөөд эхнэр, нэг хүүхэдтэй. С.Батдөл өмнө нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан удаатай гэнэ.

Нэгжлэгийн үеэр цагдаа нар С.Батдөлийн хамаарлын тансаг орон сууцнаас 7.3 тэрбум төгрөг хураан авахаас гадна өндөр мөнгөн дүнтэй үл хөдлөх хөрөнгийн нэг бус гэрчилгээ хураан авсан байгаа юм. Нэгжлэгийг С.Батдөлийн хамаарлын орон сууц, объектоос гадна түүний төрсөн ах С.Баттулгынд ч мөн нэгжлэгийг хийжээ. Учир нь С.Баттулга нь уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр 10 компанийн үүсгэн байгуулагч болон хувь эзэмшдэг юм байна. Уг хэрэгт түүний эхнэр М.Сайнбилэг татагдаж буй аж. Тодруулбал, эхнэр М.Сайнбилэгийн нэр дээр ч мөн хэд хэдэн компани бүртгэлтэй байгаа нь хуулийнхны анхаарлыг татжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын өнгөрсөн Баасан гарагт өгсөн мэдээллээр С.Батдөлийг 48 цагийн хугацаатай баривчилсан гэсэн ч шүүх уг асуудлыг хэлэлцээгүй, С.Батдөл буцаад эрх чөлөөтэй болсон гэх мэдээлэл гараад байгаа.

Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, прокуророос өнгөрсөн Баасан гарагийн 17:10 цагт С.Батдөлийг цагдан хорих саналыг шүүхэд ирүүлжээ. Шүүх саналыг хэлэлцэж эхлэхэд С.Батдөлийн өмгөөлөгч Д.Амаржаргал "Шүүх хурал давхцаж байгаа тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргасан байна. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр 10:00 цагт прокурорын саналыг хэлэлцэхээр болжээ.

Түүнээс гадна шүүхийн тайлбарт "Яллагдагч С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлагдаагүй гэсэн тайлбарыг гаргасан болно" гэсэн байв.

С.БАТДӨЛИЙН 7.3 ТЭРБУМЫН ЭХ ҮҮСВЭР ХААНААС ЭХЛЭЛТЭЙ ВЭ?

Хуулийнхан С.Батдөлийг сэжиглэж буй гол үндэслэл нь төмөр замаар нүүрс тээврийн оочер дарааллыг өөрийн албан тушаал эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгон, бусдаас авлига авсан гэж үзэж буй.

Улаанбаатар төмөр замд энэ асуудал нэлээд эртнээс яригдаж буй. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сард АТГ-аас Улаанбаатар төмөр замын Дотоод аудитын хэлтсийн дарга Ж.Пунцагийг яг энэ төрлийн үйлдлээр баривчилж байв. Өөрөөр хэлбэл, вагоны оочер дайруулдаг, дундаас нь ашиг хүртдэг хууль бус үйлдлүүд өмнө нь ч байсан гэсэн үг. Тодруулж хэлбэл, КОВИД-ын үеийн хил гаалийн хаалттай байдлаас үүдэж боомтууд дээр нүүрс маш их хэмжээгээр бөөгнөрсөн. Ийм нүүрсийг автомашинаар болон төмөр замаар гаргаж, улсын төсөвт орлого төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Улаанбаатар төмөр зам энэ ажилд голлох үүрэгтэй оролцохыг Засгийн газраас даалгаж байв.

Энэ явдлыг Улаанбаатар төмөр замынхан ашиг хонжоо болгосны нэг нь С.Батдөл гэдгийг эх сурвалж хэлж байна. Харин С.Батдөл нүүрсний энэ хэргийн талаар өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө "Тиймэрхүү юм байхгүй байх. Тийм юм мэдэхгүй байна. Шалгадаг хуулийн байгууллага тогтооно биз. Бид дүрэм журмынх нь дагуу ажиллаж байгаа. Бид хүний вагоноор хүний нүүрсийг ачиж байгаа. Улаанбаатар төмөр зам зөвхөн тохируулгыг хийж өгч байгаа. Түүнээс хууль бус үйлдэл хийх ямар ч боломжгүй" гэж байв.

"С.БАТДӨЛИЙН АЛБАН ТУШААЛ БОЛ ООЧЕР ДАЙРУУЛААД 50 ВАГОН ГАРГАХАД 500 САЯ ТӨГРӨГ ОЛОХ ЭНҮҮХЭНД"

Энэ хэргийн хүрээнд бид Улаанбаатар төмөр замд ажилладаг нэгэн эх сурвалжтай ярилцлаа.

- С.Батдөл хэзээнээс энэ албан тушаалд ажиллаж эхэлсэн юм бэ. Түүний талаар мэдээлэл өгөхгүй юү?

- Жилийн өмнө л томилогдож байсан.

- Өмнө нь хаана ажилладаг байсан хэрэг вэ. Улаанбаатар төмөр замд байсан уу?

- Байсан. 2010 оноос Дархан өртөөнөөс ажиллаж эхэлсэн гэдэг. Мөн Сүхбаатар өртөө, Улаанбаатар төмөр замын Толгойт өртөө, цаашлаад Замын даргын ажлын албанд ажиллаж байсан. Сүүлд 2019-2021 онд Улаанбаатар өртөөний орлогч дарга байсан. Түүнээсээ "Д" алба руу шилжсэн юм билээ.

- Д алба гэдэг нь юу вэ?

- Хөдөлгөөний алба гэсэн үг. Хөдөлгөөнийг дахин хуваарилах хэлтэс гэж байдаг. Өнөөдрийн тээврийн зохион байгуулалтын алба гэсэн үг. Түүний орлогч даргаар ажилладаг хүн. Өөрөөр хэлбэл, яг л тээвэр зохион байгуулалтыг дагнан хариуцдаг албан тушаалтай байсан.

- Түүнийг албан тушаалаа ашиглаж төмөр замын нүүрс тээврийн оочер дарааллыг бусдад олгодог байсан гэж хуулийнхан үзэж байгаа. Үнэхээр төмөр замд ийм цоорхой байдаг хэрэг үү?

- С.Батдөлийн хийж байгаа ажил нь тийм хэлбэр рүү оруулах магадал өндөр. Хуучин тэр албаар явж өнгөрсөн хүмүүст ийм боломж зөндөө байсан юм байна гэдгийг нотолж байгаа явдал. Нэг ёсондоо, тэнд л ийм ажлыг хийж болно. Төмөр зам бол цахим болгосон л гэдэг. Гэхдээ цахимыг хүн хийдэг учраас цаана нь юм байдаг л байхгүй юу.

- Орлогч дарга ийм хэмжээний хууль бус үйлдлийг хийж, хөрөнгөтэй болсон гэхээр түүнээсээ дээш албан тушаалтнууд ч улсад илүү ихээр хохирол учруулдаг байж болзошгүй гэсэн өнцгийг олон нийт хэлж байгаа. Боломжтой юу?

- Баримтгүй учраас хэлэхэд эрт байна. Гол нь энэ явдлаас төмөр замын энэ албан тушаал дээр ажиллаж байгаа хүмүүсийн хэн нь хэний хамаарал, хэн нь хэний хамгаалалтад байна вэ гэдэг гогцоо. Түүнээс биш хүн бүр очоод хийгээд байдаг эд биш. Ил болбол алуулна гэдгээ мэдэж байгаа хүмүүс. Үүнийг мэдэж байгаад хийж байна гэдэг дээрээ хамгаалалттай л хүмүүс хийнэ.

- Мөнгөн дүн ярьж болох уу. Орлогч дарга тэрбумаар яригдах хөрөнгө хураасан гэхээр авлигын хэмжээ нь нэлээд өндөр гэсэн үг үү?

- Энэ хэрэг бол вагон зохицуулдаг хэдэн хүний хийж байгаа ажил. Энэ хэрэг бол тэд төмөр замын ачаа тээврийн орлогоос аваад байгаа юм биш. Энэ бол хэдэн вагонтой компани, хувь хүмүүсийн ачаа тээврээ хурдан хийлгэх гэсэн. вагоноо ажилд явуулах гэсэндээ шахаанд орж авлига өгч байгаа хэрэг.

Одоо бол нэг удаадаа нүүрсний 50 вагон явуулдаг болчихсон. Түүнд оочер дайруулаад нүүрсээ ачуулахад 500 сая төгрөг хаях юу ч биш. Хилээр гаргаад хятадуудад 50 вагон нүүрсээ зараад л алдагдлаа нөхчихнө. Эсвэл оочероо зарахад л хангалттай олох ашиг гэдгийг ойлгож байгаа хүмүүсийн хийж байгаа ажил. Хамгийн гол нь С.Батдөлийн албан тушаал ийм хууль бус үйлдэл хийх боломжтой юу гэвэл тийм гэв.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин

₮7.3 тэрбумын хэрэгт холбогдсон С.Батдөлийг нэг сар хорихоор болжээ
₮7.3 тэрбумын хэрэгт холбогдсон С.Батдөлийг нэг сар хорихоор болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​