fbpx Казиногийн хуулийг найман жилийн дараа дахин хэлэлцэж эхлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
6 минут 41 секунд

Казиногийн хуулийг найман жилийн дараа дахин хэлэлцэж эхлэв

Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж эхэллээ. Казино байгуулах тухай асуудлыг манай улс олон жил ярьж байгаа. Хамгийн сүүлд 2015 онд УИХ Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн ч эцэслэн батлаагүй юм. Харин энэ удаад Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Хөшигийн хөндийд казино байгуулахаар хуулийн төслийг оруулж ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр Казиногийн хуулийн төсөл болон дагалдан орж ирсэн Бооцоот морин уралдааны тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг парламентад танилцуулав. Найман жилийн дараа дахин орж ирж буй Казиногийн хуулийн талаар хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Казинод монгол иргэнээ оруулахгүй гэсэн. Монгол Улсын хууль үйлчилж байгаа газарт Үндсэн хуулийн дагуу монгол хүн ямар гадуурхагдах ёсгүй. Би Монгол Улсын иргэнийг заавал тийш нь оруулах гээд байгаа юм биш. Энэ улсад үйлчилж байгаа хууль иргэнийг гадуурхаж болохгүй. Тэр тусмаа өөрийнхөө улсын иргэнийг өөрийнхөө улсын газар нутаг дээр гадаадын иргэний ард, хоёрдугаарт тавьж болохгүй. Үндсэн хууль ноцтой зөрчинө.


Хууль санаачлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Орчин цагийн Монголын хууль цаазын түүхэнд батлагдаад огт хэрэгжилгүй байсаар, хүчингүй болсон ганцхан тохиолдол байдаг. Энэ нь 1998 онд батлагдсан Казиногийн тухай хууль. Тухайн үед Казиногийн хууль тойрсон авлигын асуудлаас болоод монголчууд нийтээрээ казиногийн тухай бараг ярьж чадахаа больсон. Өнөөдөр гаднаас ирж байгаа хүмүүсийг урин дуудах хамгийн том бүтээгдэхүүн бол казино. Казиногийн хоёр дахь том давалгаа буюу олон түмнийг жигшээсэн зэвүүцүүлсэн зүйл бол 2005-2006 онд болсон үйл явдал. Энэ нь Хууль зүйн яамнаас Бооцоот, төлбөрт таавар тоглоомын журмаар казиногийн зөвшөөрөл олгосон явдал. Тухайн үед Улаанбаатар хотод казинонууд байгуулагдсан. Үүнээс болоод олон залуу мөрийтэй тоглоомонд донтож амьдрал ахуйгаа үрсэн. Тиймээс Үндсэн хуулийн хязгаарлалт гэдгийг харьцангуй утгаар ойлгох ёстой. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгохын тулд хязгаарлалттай казиног эхний ээлжинд нээх нь донтохоос сэргийлнэ.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Энэ хуулийг сүүлийн 10 гаруй жил ярьсан. Хэл амнаас айж ирсэн. Ямар ч байсан хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулалт татах нь чухал байгаа. Дэмжиж байна. Монгол иргэдэд бус ирж байгаа жуулчдыг тавтай аялаад буцах нөхцлийг бүрдүүлж байна гэж харж байна. Казино ажлын байр нэмдэг гэдэг.


УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Казиногийн хуулийг эдийн засгийн үр ашигтай, аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн гэдэг утгаар нь дэмжиж байна. Гэхдээ сөрөг үр дагаврыг нь ч тооцох учиртай. Бооцоот морин уралдаан маань манай уламжлалт морин уралдаантай ямар нэгэн байдлаар зөрчилдөх вий.


УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Аялал жуулчлалыг дэмжих хууль орж ирж байгаа юм. Гэхдээ хяналтын тогтолцоог маш ойлгомжтой оруулж ирээрэй. Мөн яагаад Хөшигийн хөндийд байгуулахаар болов. Хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст газраа сонгох эрхийг нь олгох талаас нь хуульд тусгавал зүгээр байна.


Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол:
-Онгоцны буудлаа түшиглэн казино байгуулах нь зөв гэж үзсэн. Ер нь казино гэдгээс айх зүйл байхгүй гэдгийг олон улсын судалгаа нотолж харуулсан. Казино байгуулагдсанаар тухайн бүс нутагт үйлчилгээний аялал жуулчлалын томоохон цогцолбор, олон мянган ажлын байр бий болно. Эдийн засгийн өгөөжийн хувьд 15 мянга орчим ажлын байр шинээр бий болох боломжтой. Түүнчлэн худалдаа үйлчилгээний төвүүд байгуулагдана. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, эрүүл мэндийн ухаалаг хотхон, мэдээлэл технологийн болон олон улсын санхүүгийн төв байгуулагдах ёстой. Дэлхийн олон улс орнууд казиногийн орлогын татваруудыг тодорхой зүйлд зарцуулдаг. Тухайлбал, БНСУ аялал жуулчлалыг хөгжүүлэх сандаа 10 хувийн татвар авдаг. Мөн боловсролын салбартаа зориулж дөрвөн хувийн онцгой албан татвар авч байна. Ийм туршлагууд бий. Дэлхийд байгаа хамгийн сайн загварын туршлагыг бид судалсан гэлээ.


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Монгол хүн казино тоглох нь өнгөрсөн хугацаанд энэ төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхгүй байх шалтгаан нь байсан. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ монгол хүн казинод орохыг хориглох ёстой. Казино байгуулснаар аялал жуулчлалын кластер бий болгох ач холбогдолтой. Харин Засгийн газраас нэг зөвшөөрөл олгох нь өрсөлдөөнгүй болгож байна. Өрсөлдөөн нь энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжил, амжилт, үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Тэгэхээр хуулийн төсөлд үүнийг анхаарах хэрэгтэй.


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ бусад оронд 18-22 хувийн татвартай байдаг атал төсөлд татварыг 40 хувь гэсэн нь хэт өндөр байна. Мөн Хөшигийн хөндийгөөс гадна бусад чөлөөт бүсэд байгуулах бүтээн байгуулалтыг нээлттэй болгох нь зүйтэй гэлээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Улсын эмнэлгүүд хөнжил гудсаа ариутгадаг уу?
Улсын эмнэлгүүд хөнжил гудсаа ариутгадаг уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​