fbpx Нүүрсний хэргээр 13 тэрбумын хөрөнгө битүүмжилж, 66 хүнийг яллагдагчаар татав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Том онцлох
Огноо
Унших
6 минут 18 секунд

Нүүрсний хэргээр 13 тэрбумын хөрөнгө битүүмжилж, 66 хүнийг яллагдагчаар татав

АТГ -ын мөрдөгчид уламжлалт мэдээллийн цагаа товлож, өнгөрсөн оны “тоо”-гоо тайлагналаа. Энэ үеэр олны анхаарлын төвд байгаа зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгөв.
АТГ 2022 онд 1806 үйлдэлтэй, 1184 холбогдогчтой 1520 хэргийг мөрдсөн нь өмнөх оноос 16.3 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол өнгөрсөн онд таван их наяд 24 тэрбум давсан. Үүнээс мөрдөн байцаалтын явцад хоёр их наяд гаруйг нөхөн төлүүлээд байна. Харин гадаад улсаас 12.2 сая ам.долларын хөрөнгийг авчирч, улсын орлого болгосон байна. Энэ мэдээллийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн өгсөн юм. Үргэлжлүүлэн хэвлэлийнхний сонирхлыг татдаг томоохон хэргүүдийг тоймлолоо. Тэр дундаа сүүлийн үед сэтгүүлчдийн хараанд байгаа нүүрсний хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Батбилэг мэдээлэл өгөхдөө "Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгахаар 2022 онд улсын Ерөнхий прокурорын тогтоолоор гурван байгууллагын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өргөн цар хүрээтэй ажиллах учраас мөрдөгчдийн тоог нэмэх шаардлагатай болсон. Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11 гээд 36 хэргийг мөрдөн шалгаж байна.

Гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хэргийг шалгах хүрээнд 127 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулсан. Одоогийн байдлаар 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. 26 хүнийг баривчилж, шүүхэд танилцуулсан” гэв. Хэргийг шалгах явцад 15 яллагдагчийг саатуулснаас одоо долоон хүнийг хорьж байна. Улсын хилээр гарах хоригийг 19 хүнд, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх арга хэмжээг таван хүнд, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 хүнд авсан. Сүүлийн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд нь 13.851.252.359 төгрөгийг хахууль болгон авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас хөрөнгийг битүүмжилжээ.


Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 81 үл хөдлөх хөрөнгө байна. Тодруулбал, 78 орон сууц, оффисын гурван талбай, 43 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, дөрвөн газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 37 хуулийг этгээдийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаасыг битүүмжилсэн. Нүүрсний хулгайн сэжигтэн Хан-Уул дүүрэгт спорт комплекс барьсан нь тогтоогджээ.

ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД НАЙЗЫНХАА КОМПАНИЙГ ШАЛГАРУУЛЖ, ББСБ-ААР МӨНГӨ УГААЖЭЭ

АТГ нэгжлэгийн явцад илэрсэн 630.000.000 төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна. Битүүжилсэн хөрөнгөтэй холбоотойгоор Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь "Таван толгой"-н орд газарт хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авч нэр бүхий хуулийн этгээдийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах эрхтэй 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлж тухайн барилгын ажилд хахуульд авсан мөнгөө зарцуулж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, зорилгоор өөрчилсөн гэсэн мэдээллийг өгөв.


Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь найз нөхрийн хамааралтай хүний нэр дээр 2020 оны хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалт бүхий барилгаас 464.54 м.кв талбай бүхий оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.09 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Түүнчлэн хамаарал бүхий хүмүүсийн нэрээр бонд, үнэт цаас авчээ. Ингэхдээ оффисоо түрээсэлж 1.091.152.412 төгрөг олсон нь тогтоогдсон байна. Дээрх үйлдлээс гадна төмөр замын бүтээн байгуулалтын ажилд найзынхаа компанийг шалгаруулж санхүүжилт авч банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэл нь тогтоогдон шалгагдаж байгааг албаныхан мэдээллээ.


"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Гаалийн ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн газар, Гашуунсухайт дахь Гаалийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, НМХГ, ХХААХҮЯ, ЭМЯ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, СЭМҮТ, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтэс, НОБГ, Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв, БЗД-ийн татварын хэлтэс, Дорнод аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын эрх бүхий албан тушаатнуудад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэснийг мөн дурдав.

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Жастин Бибер бүх уран бүтээлийн эзэмших эрхээ бөөнд нь $200 саяар заржээ
Жастин Бибер бүх уран бүтээлийн эзэмших эрхээ бөөнд нь $200 саяар заржээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​