fbpx Ирэх сараас нүүрсний цахим арилжаа эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Уул уурхай Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 28 секунд

Ирэх сараас нүүрсний цахим арилжаа эхэлнэ

Манай улс нүүрс олборлолтоороо дэлхийд 17 дугаар байрт ордог. БНХАУ-ын 170 гаруй компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авч байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдрийг хүртэл БНХАУ-ын талд уурхайн амны үнээр буюу 109 ам.доллароор нүүрсээ борлуулж ирсэн. Хилийн нөхцөлөөр борлуулбал нэг тонн нүүрсний татварыг нь хасаад 160-170 ам.доллар, дээшээ 200 ам.долларт хүрэх боломжтой. Ам нөхцөлөөр худалдахад худалдан авагч талын дундах нөхдүүд нүүрсийг 109 ам.доллароор авч хилийн цаана дахин худалдаж ашгийг нь давхар хүртэж ирсэн. Тэгвэл хоёрдугаар сарын 1-ээс нүүрсээ хил нөхцөлөөр экспортод гаргаж, биржийн системээр буюу цахимаар борлуулахаар ярьж байсан бол энэ асуудал 15 хоногоор хойшилжээ. Ингэснээр ирэх сарын 15-ны өдрөөс биржийн арилжааг албан ёсоор эхлүүлэхээр болсон байна. Хил нөхцөлөөр борлуулбал дээр дурдсанаар 160-200 ам.доллароор худалдах боломжтой болох юм. Ингэхээр тонн тутмаас 100 ам.доллар илүү олох боломжтойгоос гадна нүүрсний асуудал цэгцэндээ орох юм.


Тэгвэл манай улс нүүрсээ цахимаар борлуулах анхны туршилтаа нэгдүгээр сарын эхээр амжилттай хийсэн. Туршилтын дуудлага арилжаагаар 12.800 тонн нүүрс худалдах захиалгыг худалдагч талаас өгсөн бөгөөд арилжаанд оролцогч этгээдүүдээс ирүүлсэн захиалгаас хамаарч анхны санал болгосон үнэ 12.2 хувь өсөж, 187 ам.доллароор арилжсан байдаг. Нүүрсний цахим арилжаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос арилжаа зохион байгуулах этгээд болон нүүрс худалдагч талуудтай хамтран ажиллаж, холбогдох чиглэл, саналыг өгсөн байдаг.


Харин УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан нүүрсний цахим арилжааг хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Түүнчлэн “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталсан билээ. Энэ дагуу буюу нүүрсний арилжааг нээлттэй, ил тод цахимаар арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Энержи ресурс” ХХК-ийн худалдах баяжуулсан коксжих нүүрсний цахим арилжааны туршилтыг биржийн нүүрсний спот гэрээний дуудлага арилжааны системээр дамжуулан амжилттай хийлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар энэ тухай мэдээлэхдээ “Уул уурхайн биржийн тухай хуулийг 2023 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Уул уурхайн биржээр нүүрс, зэс, төмөр гээд гол ашигт малтмалуудаа зарна. Долдугаар сарын 1 хүртэл нүүрсийг зөвхөн энэ журмын дагуу зарна. Ингэснээр нүүрсний тухайд амны, Цагаан хадны, гэрээний, жишиг зэрэг янз бүрийн үнийг худалдагч, худалдан авагч хоёрыг уулзуулж, тодорхой үнээр зарна. Мөн нэг худалдан авагч нэг сая тн, 500 мянган тонн нүүрс гэдэг байдлаар биш дээд хязгаарыг 180 мянган тонноос дээш зарлахгүй гэж тогтоож өгсөн” гэж ярьсан. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний 30 орчим хувийг биржээр зарах юм. Төрийн өмчит компаниуд цаашид бусад ашигт малтмалаа биржээр зарахыг зорьж байгаа. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор Хөрөнгийн биржийн бэлэн флатформ ашиглан ямар нэгэн зардал, чирэгдэл гаргахгүйгээр хэрэгжүүлэх аж.


Энэ талаар Эрдэнэс Тавантолгойн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “ЭТТ” ХК 2010 онд байгуулагдаж, дараа жилээс нь үйл ажиллагаа явуулж экспортоо эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд хил нөхцөлөөр нүүрсээ худалдаж чадаагүй ирсэн. Үүнээс болж дөрвөн тэрбум ам.долларыг алдсан. Энэ нь өнөөдрийн ханшаар тооцох юм бол бараг 12 их наяд төгрөг болж байна. Хилийн үнийг SХcoal зэрэг вэбсайтаас харах боломжтой. Энэ нь Гашуунсухайт, Ганц модны боомт дээр худалдаж буй үнийг хэлж байгаа юм. Тодруулж хэлбэл, Хятад талдаа, манай улстай хиллэдэг тус улсын зүүн болон баруун хойд талын нүүрсний компаниуд дээр худалдаж буй үнэ гэсэн үг юм. Одоо бид хил нөхцөлийн үнэд очоод цаашаа Монгол Улс дараагийн боомтуудтай харилцаж, хил дээрх үнээс илүү давуулж зарна. Одоо бол бид биржийн системд очиход уурхай дээрээс нүүрсээ өөрсдөө ачаад, тээврийн зардлаа мөн өөрсдөө даагаад хил дээр хилийн үнийн нөхцөлд очно. Ингэснээр нүүрсээ илүү үнэд хүргэх юм. Биржээр, цахимаар нүүрсээ экспортолж эхлэх нь нүүрсний асуудлыг цэгцэлж, бүх далд эдийн засгийг ил болгох зорилготой” гэв.
Өнгөрсөн оны IV улирлын байдлаар коксжих нүүрсний уурхайн амны үнэ 113 ам.доллар байхад хилийн боомт дээрх үнэ 144 ам.доллар байв. (Эх сурвалж: “ЭТТ” компани).


Уул уурхайн бүтээгдэхүүнийг цахимаар худалдах горимд шилжсэнээр үнэ өсөж, борлуулалт нэмэгдэнэ.Тээврийн зардлыг зохистой түвшинд байлгана. Төмөр зам, боомтын бүтээн байгуулалттай уялдана. Валютын нөөц өснө. Төсөвт төлөх татвар нэмэгдэх зэрэг эдийн засгийн давуу байдлууд бий болох ач холбогдолтой юм.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Д.Амарбаясгалан: Ард нийтийн санал асуулга явуулж, шинэ Үндсэн хуулийг батлах боломжтой
Д.Амарбаясгалан: Ард нийтийн санал асуулга явуулж, шинэ Үндсэн хуулийг батлах боломжтой
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​