fbpx Украинд нийлүүлэх Барууны танкуудын давуу ба сул талууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 36 секунд

Украинд нийлүүлэх Барууны танкуудын давуу ба сул талууд

ЛОНДОН. /BBC/. Нэгдүгээр сарын 25-ны лхагва гарагт Германы Засгийн газар болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд танкуудаа нийлүүлэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тулааны талбарт давуу байдал олж авахын тулд хуягт техник хэрэгтэй гэж Украины тал удаа дараа мэдэгдэж, танк нийлүүлэх хүсэлтийг Барууны түншүүддээ удаа дараа тавьсан. Гэвч Барууны орнууд байлдааны гол танкуудаа Украинд нийлүүлэх эсэх нь өчигдрийг хүртэл тодорхойгүй байв.

Германы тухайд тус улс Украинд “Leopard” танкаа нийлүүлэх эсэх шийдвэрээ гаргаж чадахгүй удсан. Ийн удсаны гол шалтгаан нь цэргийн мөргөлдөөний оролцогч тал болох вий гэсэн болгоомжлол байсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Тус улс мөн дотоодын үйлдвэрийн танкийг Украинд нийлүүлэх эсэх дээр төдийгүй энэ танкийг бусад орноос Украинд нийлүүлэхийг албан ёсоор зөвшөөрөх эсэхэд эргэлзэж байв.

Харин АНУ, Их Британи улс танк нийлүүлэхээ амласны дараа Германы эрх баригчид улс төрийн энэ амаргүй асуудлын талаар шийдвэрээ гаргасан юм.

Украин хэчнээн танк авах вэ?

Украин улс хэдэн танк хүлээн авах нь одоогоор тодорхойгүй байна. Барууны орнууд тодорхой хязгаартай тоогоор танк өгөхөө амласан ч цаашид нэмэгдэж магадгүй байна. Одоогоор Герман улс “Challenger 2” танк 14-ийг, “Leopard 2” танк 14-ийг, Польш улс мөн 14 “Leopard” танк Киевт нийлүүлнэ гэж амлаад байгаа юм.

сонин mn

"Challenger 2". Украины хүлээн авах гурван танкийн хамгийн орчин үеийнх нь

Харин АНУ Украинд 31 танк өгөхөө мэдэгдсэн. Жо Байдены хэлснээр, танк нийлүүлэхэд хугацаа хэрэгтэй, гэхдээ АНУ ойрын үед Украины цэргүүдийг танк эзэмшихэд сургана. Их Британийн эрх баригчид 2021 онд ашиглалтад хэвээр үлдсэн 225 танкаас 77 “Challenger 2” танкийг зэвсэглэлээс хасах шийдвэр гаргасан бөгөөд эдгээр танкийг Украин руу илгээж магадгүй байна.

Долоо хоногийн тутмын “Spiegel” сэтгүүлд бичсэнээр, Германы “Leopard”-уудын хувьд Бундесварын /Германы Зэвсэгт хүчин/ зэвсэглэлд янз бүрийн төрлийн 212 нэгж ийм танк байгаа аж. 2022 оны зуны эхэн үеийн байдлаар 100 орчим танк засварт оржээ.

Үүнээс гадна, "Рамштайн" агаарын цэргийн баазад болсон хэлэлцээний үеэр 12 орон нийтдээ 100 орчим "Leopard-2" танкийг Германы эрх баригчид дахин экспортлохыг зөвшөөрсөн даруйд Киевт нийлүүлэхэд бэлэн байгаа илэрхийлсэн гэж “ABC News” телевизийн суваг Украины өндөр албан тушаалтны мэдэгдлээс эш татан мэдээлсэн.Украинд энэ танкийг нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа Польш, Финланд улсууд ил тод мэдэгдсэн ч танк нийлүүлэх хөтөлбөрт Норвеги, Испани, Нидерланд улсууд нэгдэж магадгүй гэж хэвлэлүүд бичиж байна. Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйгийн мэдэгдсэнээр бол дайнд ялахын тулд тус улсад барууны 300 танк хэрэгтэй.

Ямар танкууд нийлүүлэх вэ?

Барууны гурван танк гурвуулаа шинэчлэгдсэн тул энэ бол чухал асуудал юм. Шинэчлэн сайжруулсан учир ижил загварын зарим танкууд нь хоорондоо эрс ялгаатай бөгөөд аль нь Украины зэвсэглэлд очих талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Жишээлбэл, “Leopard 2” танк нь дор хаяж гурван үндсэн загвартай. Үүнээс гадна, 1985-1992 онд үйлдвэрлэсэн “Leopard 2A4”, мөн Leopard 2A5/2A6 загварууд байдаг аж.

Эдгээрээс гадна завсрын хувилбарууд, мөн гадаадын үйлчлүүлэгчдэд зориулж бүтээсэн олон хувилбар байдаг бөгөөд Германаас шинэ танк худалдаж авах бүрдээ гадаадын армиуд байлдааны машиныг өөрсдөдөө тохируулж, өөрсдийн шаардлагыг тавьдаг байна.

сонин mn

Польш улсын худалдаж авсан "M1 Abrams" , "Leopard 2A5" танкууд

Тиймээс янз бүрийн системийг нэгтгэх шаардлагатай болж магадгүй юм. Үгүй бол танкчин бэлтгэхэд (хүн бүрийг нэг техник дээр сургах нь илүү хялбар байдаг) болон сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангахад хүндрэл бэрхшээлтэй тулгарна гэж шинжээчид үзэж байна. Герман улс “Leopard”-ынхаа том хувилбаруудын хамгийн сүүлийн үеийнх нь болох “Leopard 2A6” танкийн суманг /14 танктай/ Киевт нийлүүлж магадгүй гэж “Spiegel” сэтгүүлд бичжээ.

Барууны танкууд юугаараа сул талтай вэ?

Тактикийн болон техникийн шинж чанарт үндэслэн танкуудийг харьцуулах нь хэцүү байдаг. Нэгдүгээрт, танкууд тулаанд оролцох нь ховор бөгөөд ихэвчлэн бэхлэлт, хоргодох байр, хуягт машин, явган цэргүүдийн эсрэг ашигладаг. Хоёрдугаарт, орчин үеийн танкууд удирдахад маш хэцүү байлдааны машин тул тулааны талбарт давуу байх эсэх нь хүчин чадлыг нь 100 хувь ашиглаж чадах эсэхээс л шалтгаалдаг. Гэсэн хэдий ч эдгээр танк нь давуу болон сул талуудтай.

Барууны танкуудын хувьд гурвууланд нь адил сул тал байгаа нь жин юм. “M1 Abrams”-ын хамгийн сүүлийн загвар болох “M1A1” танкийн байлдааны жин нь 66 тонноос давдаг бол хамгийн орчин үеийн “Leopard 2A7” танк мөн ийм жинтэй ажээ. “Challenger 2” танкийн байлдааны жин нь нэмэлт хамгаалалтын хэрэгсэлтэйгээ нийлээд 75 тоннд хүрдэг байна.

Харин Оросын “Т-80У” танкийн байлдааны жин 46, “Т-72Б3”, “Т-90” танкууд нь 46.5 тонн жинтэй аж. Жин бол тээвэрлэхэд нөлөөлж болзошгүй учир анхаарч үзэх хэрэгтэй нэлээд чухал үзүүлэлт юм. Жишээлбэл, танкууд хол зайд шилжин байрлаж чаддагүй, тиймээс гүүрээр гарахын тулд илүү хүнд чирэгч шаардлагатай болно. Барууны танкуудын хоёр дахь сул тал бол багийн гишүүдийг зайлшгүй тусгайлан бэлтгэх шаардлагатай. Орчин үеийн танкууд нь удирдахад нэлээд төвөгтэй бөгөөд цахим системүүдээр тоноглогдсон байдаг тул багийн гишүүн бүр машиныг маш сайн төгс эзэмших ёстой.

сонин mn

Танкийн багийг тусгай полигонд сургадаг бөгөөд тэд жинхэнэ машин дээр ч сургуулилалтын танкан дээр ч дасгал сургууль хийдэг байна. Тиймээс туршлагатай танкчид ч шинэ техникийг эзэмшиж сурахад цаг хугацаа шаардагдана. Эцэст нь, шинэ танкуудын сэлбэг хэрэгслийн хангамжийн асуудлыг зохион байгуулах шаардлагатай болно. Учир нь Украин улс гурван тэс өөр танк хүлээн авах бөгөөд тус бүр нь өөр өөрийн сэлбэг хэрэгсэл, хангамжийн материал хэрэгтэй болно.

“Leopard”, “Abrams” танкууд гөлгөр амтай их буугаар зэвсэглэсэн тул ижил төрлийн сум ашигладаг бол “Challenger”-ийн хувьд сумыг тусад нь хүргэх шаардлагатай болно. Уг танкийн их буу нь өөр ховилтой бөгөөд НАТО-гийн стандарт танкийн сум нь таардаггүй байна.

Үүнээс гадна, “Abrams”-ийн хувьд илүү их түлш хүргэх шаардлагатай болно. Энэ танк нь дизель хөдөлгүүрийг бус харин турбиний хүчийг хөдөлгүүр болгон ашигладаг аж.

Барууны танкуудын давуу талууд

Зөвлөлтийн танкуудын сумны тавиур нь байлдааны хэсгийн доод хэсэгт байрладгийг маш чухал сул тал гэж үздэг. Энэ нь суманд оногдох үед гал авалцдаг тул тулааны үед танк тэсэж үлдэх магадлалыг бага болгодог байна.

Украинд нийлүүлэх гэж буй барууны гурван танкаас ганцхан Америкийн танканд энэ сул талыг бүрэн арилгажээ. Түүний бүх сум нь толгойн хэсгээс гадна тусгай арын хэсэгт байрладаг. Мөн галд тэсвэртэй хуягт хаалтаар тусгаарлагдсан байдаг. Энэ нь төрөл бүрийн нийлмэл материалын оруулга бүхий олон давхаргат хуягт “Abrams”-ыг дэлхийн хамгийн сайн хамгаалалттай танкуудын нэг болгодог.

Их Британи, Германы танкууд ч мөн олон давхаргат хуяг дуулгаар тоноглогдсон боловч шинжээчдийн хэлж байгаагаар, хамгаалалтын хувьд “Abrams”-ыг гүйцэхгүй аж. Үүнээс гадна, эдгээр танкийн сумны хэсэг нь байлдааны хэсэгт байрладаг. Хэдийгээр сумны хэлтэрхий тусахаас хамгаалагдсан байдаг ч багийн гишүүд зэвсэг, сумтайгаа нэг хэсэгт л байрладаг байна. Сул тал нь гэж дээр дурдсан турбин нь “Abrams”-ын хувьд бас нэг давуу тал юм. Ийм хөдөлгүүр нь илүү хурдан хөдлөх, хөдөлж байхдаа хурдаа нэмэх боломжийг олгодог ажээ. Энэхүү хүнд танк нь тэгш газарт цагт 60 км хүртэл, бартаат зам дээр цагт 40 км хүртэл хурдалдаг байна. Гэхдээ түүний энэ үзүүлэлт нь тэгш газарт цагт 70 км хүртэл, бартаат зам дээр цагт 60 км хүртэл хурдалдаг, Оросын турбин хөдөлгүүрт “Т-80У” танкийнхыг гүйцдэггүй байна.

Харин “Leopard 42A4” танкийн тэгш болон бартаат зам дээрх хурд нь тус бүр 70 ба 60 км/цаг бөгөөд, өөрөөр хэлбэл түүний дизель хөдөлгүүр нь турбинаас муу ажилладаггүй гэсэн үг юм. Германы танканд бас нэг давуу тал байгаа нь олон шинжээчийн ярьдаг ухрахдаа маш хурдтай аж.

Энэ бол чухал үзүүлэлт бөгөөд учир нь байлдааны нөхцөлд танкууд заримдаа бай руу буудахын тулд халхавчнаас гарч, дараа нь буцаж нуугддаг бөгөөд үүнийг хурдан хийх тусам дайсан түүнийг хариу галаар цохих магадлал багасдаг. Харин “Challenger 2” бол удаан танк юм. Уг танк нь тэгш замд 56 км/цаг, бартаат замд 40 км/цаг хурдалж чаддаг байна. Гэхдээ эдгээр үзүүлэлтүүд нь 65 ба 35 км/цаг байдаг Оросын дизель хөдөлгүүрт “Т-72”, “Т-90” танкуудын хурдтай бараг дүйхүйц юм.

“Challenger 2”-ын ховилтой бууг ихэвчлэн шүүмжилдэг. Гэхдээ ховилтой буунууд илүү өндөр нарийвчлалтай байдаг. Дайсны танктай тэмцэх нь байлдааны гол танкуудын "үндсэн үүрэг" биш гэдгийг харгалзан үзвэл энэ сул талыг бас давуу тал гэж үзэж болно.

Эцэст нь барууны гурван танкад тийм ч илэрхий биш боловч маш чухал давуу тал байгаа нь гурван танк бүгд их бууны хазайлтын өнцөг нь Оросын танкуудынхаас илүү байдаг. Энэ нь нэлээд том танкуудад толгодын ард нуугдах боломжтой болгодог аж.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Ачааны автомашины хэмжээтэй астероид маргааш өглөө дэлхийд ойрхон нисэж өнгөрнө
Ачааны автомашины хэмжээтэй астероид маргааш өглөө дэлхийд ойрхон нисэж өнгөрнө
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​