fbpx Уран бүтээлчидтэй байгуулдаг гэрээний талаар продюсеруудын БАЙР СУУРЬ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 48 секунд

Уран бүтээлчидтэй байгуулдаг гэрээний талаар продюсеруудын БАЙР СУУРЬ

"The Voice of Mongolia" шоунаас төрөн гарсан "NS" хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өнгөрсөн долоо хоногийн Ням гарагт продакшинтайгаа байгуулсан гэрээний дагуух цалингаа авч чадахгүй байгаа талаараа мэдээлсэн.

Тодруулбал, тоглолтод оролцсон төлбөрийн 90 хувийг "B Production" авч, 10 хувийг нь уран бүтээлчид өгөх гэрээг хоёр жилийн өмнө хийснээ мэдэгдсэн юм.

Тэгвэл энэхүү гэрээний асуудал "хүчээ авч", Монголын урлагийн салбар дахь продюсеруудын хооронд талцал үүсгээд байна. Тэдний байр суурийг тоймлон хүргэж байна.

"NS" хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан

Гэрээний дагуу тоглолтын төлбөрийн 90 хувийг продакшн авч, үлдсэн 10 хувийг артистууд авдаг. Жишээ нь, би хоёр сая төгрөгөөр дуулахад 200,000 төгрөг авна гэсэн үг. Өнгөрсөн шинэ жилээр өдөрт нэг, хоёр газарт, заримдаа өдөр болгон дуулах үе байсан. Гэтэл шинэ жилээр ажилласан ямар ч цалин өгөөгүй.

Ая зохиогч, продюсер Б.Ангирмаа

Би "Киви" хамтлагтай гэрээгээ маш нягт хийсэн. Дэлгэж хэлье, хамтлаг дөнгөж байгуулагдаад 60/40 байлаа. Таван жилийн нүүр үзлээ, тэнд 90/10 байсангүй. Мөн таван жилийн дараа гэрээгээ сунгаж, 50/50 болгосон. Гэрээ дууссан ч гэсэн одоог хүртэл охидоос минь мөнгө ирдэг юм. Ийм сайхан хамтлаг байгуулжээ. Ухаантай охид. Мөлжлөг байж болохгүй. Юм үнэнч байх нь чухал.

"Шар айраг" хамтлагийн ахлагч, аялагч Г.Ганхүү

"Шар айраг" хамтлаг 1998 онд байгуулагдахдаа л дөрвөн гишүүнтэй байсан. Сүртэй гэрээ байгуулаагүй бөгөөд 25/25/25/25 зарчим баримталсан. Одоо 25 жилийн дараа энэ зарчим яг хэвээрээ.

“Монгол ТВ”-ийн продюсер С.Буянтөгс

Продакшн артист хөгжүүлэхийн тулд маш их хөрөнгө, цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болдог. “B Production” Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр (мөнгө төлж) артистууд өөртөө авсан. Нэг дуу клиптэйгээ дор хаяж 20 сая төгрөгөөр бүтдэг. Артистын хоол унд, хувцас хунар, нүүр будалт, үс засалт, стайлинг гээд нэмэлт зардал урсаж өгнө.

Энэ бол зөвхөн хөрөнгөтэй холбоотой зүйл. Уран бүтээлч сэтгэлгээ, зүрх сэтгэл энд огт яригдаагүй шүү. Уг зардлыг нөхөхөд, ард түмэн артистыг хүлээн зөвшөөрөхөд удаан хугацаа хэрэгтэй. 90/10 бол байдаг л тохироо. 10 хувь бол цалин биш. Энэ бол зүгээр л артистын халаасны мөнгө. Кофе уух, унаанд суух өдөр тутамдаа л хэрэглэх мөнгө.

Иймээс продакшн артисттай дор хаяж таван жилийн гэрээ хийж энэ хугацаанд артистдаа зарцуулсан мөнгө, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх төлөвлөгөө гаргадаг.

Гэхдээ ихэнхдээ боломжгүй зүйл. Артист нь хоёр жил зарцуулаад л цагаан туг хийсгэж байгаа бол продакшны хувьд алдагдал. Артист гэрээ хийсэн бол гэрээнийхээ хугацаанд ажлаа хийж, энэ бүхэн утга төгөлдөр төсөл байсан эсэх нь шийдэгдэнэ. Артист, артист менежер хоёулаа золиос гаргаж, нэгэн идеалын төлөө зүтгэнэ.

Ээнээ шинэ жилээс өмнө гэрээгээ цуцлах гэж байсныг сонслоо. Продакшны хувьд алдагдал үүрэх мэдээ. За ядаж шинэ жилээр ажиллаад өгөөч гэнэ. Артист “Ок” гээд шинэ жилийн ажлууд хийгдэнэ. Артист хугацаанаасаа өмнө хамтын ажиллагаанаасаа татгалзсан бол орж ирсэн орлогыг хуваах нь яг зөв эсэх нь талууд зөвшилцөж шийдэх асуудал.

Сошиал дээр энэ маргааныг нэг талын өнцгөөс ярьж, дуугарах нь миний хувьд жаахан увайгүй л үйлдэл шиг санагдаж байна. Мэдээж энэ бүхний ард ямар их хөдөлмөр, идеал, мөрөөдөл продакшнд байдаг талаар хэн ч харахгүй байгаа нь мөн энэ асуудалд ганцхан артист хөдөлмөрөө мөлжүүлсэн субъект биш гэдгийг л хэлэх гэсэн юм.

"Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун

Байгууллагын дотоод тооцоог би ч мэдэхгүй, та ч мэдэхгүй. Супер студи чадалтай продакшн байдгийг бол бид мэдэж байгаа. Ер нь нэг тогооноос хооллодог ухаантай юм бол нэгнийгээ алдаж оноход нь тусалдаггүй юм аа гэхэд жан жан гэхгүй нуруутай байвал барав биш үү рок попчингууд аа?

Гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших

Сүүлийн үеийн зарим сенсац болоод байгаа асуудалд өөрийн зүгээс үзэл бодлоо илэрхийлэх нь. Шинэ дуучныг зах зээлд “од” болгож гаргаж ирэх нь төсөв хөрөнгө их шаардсан нэлээд хэцүү ажил. Нэг дууны зардлын задаргаа Монголд ойролцоогоор ийм болно.

  • Дуу зохиох- Үүнийг зардалд оруулсангүй. Ер нь сайн ая зохиогчоор захиалгын дуу хийлгэвэл хамгийн багадаа гурван сая төгрөг байдаг. Зарим тохиолдолд сайн дуу 20 сая ч хүрч магадгүй.
  • Хөгжмийн найруулга хийлгэх- Нэг сая төгрөгөөс 3,000 ам.доллар хүртэлх үнийн саналууд байна.
  • Амьд хөгжимчид оркестор авчирч дуун дээрээ студид тоглуулах- Бас л багагүй дүнтэй юм болно.
  • Бичлэгийн цаг- Олон хөгжимчин дуучин оролцсон бичлэг мэдээж цаг их шаардана. Студийн нэг цагийн хөлс нь 60,000-150,000 төгрөг байдаг. Ойролцоогоор 50 цаг студид бичлэг хийхэд энэ дүн хэдэн сая төгрөгөөр яригдана.
  • Хөгжмийн микс мастеринг тохиргоо хийлгэх- Хамгийн багадаа сая төгрөг орчим болно. АНУ, Англи, Сингапурт хийлгэхэд үнийн дүн нь 500 ам.доллараас эхэлнэ.
  • Дууны клип хийлгэх зардал- Дунджаас дээгүүр клип хийлгэхэд зардал нь хамгийн багадаа 10 сая төгрөгөөс эхэлж, 70-80 сая төгрөг хүрнэ.
  • Ингээд ер нь нэг гайгүй шиг бичлэг, клиптэй дуу хийхэд дор хаяж 40 сая орчим төгрөгөөр бүтнэ дээ.

Дараа нь зах зээлд дуугаа гаргана. Фэйсбүүк дээр идэвхжүүлэх зорилгоор маркетингийн баг ажиллана. Ингэж их зардал гаргаж хийсэн дуу нь амжилт олохгүй тохиолдол ч маш их. Тэгэхээр продакшн нь энэ бүхний өртгийг гаргаж л байгаа.

Би “В production”-г шүүмжлэх гэсэнгүй. Тэр 90/10 гэсэн гэрээг хоёр тал харилцан тохиролцож хийсэн байх ёстой. Хүчээр гарын үсэг зураагүй л байлтай. Харин тэр 10 хувийг нь тохирсноороо үнэхээр өгөөгүй бол буруу.

Хүнээр ажлаа хийлгэх гэж байгаа бол нэгдүгээрт итгэ. Хоёрдугаарт ажлаа хийлгэсэн бол хөлсийг нь заавал төл гэсэн дүрэм байдаг.

Ер нь бол энэ шоу бизнес. Нэгэнтээ бизнес учраас “win win” зарчим заавал үйлчлэх ёстой!

Миний шинээр нээж байгаа продакшн бол арай өөр гэдгийг хэлмээр байна. Олон жил дуулсан дуучидтай хамтарч байгаа тул олон нийтэд танигдуулах шаардлага төдийлөн үгүй. Гэрээ ч тэс өөр. Хамтдаа баяжъя гэсэн уриатай.

Дуучин Б.Сарантуяагийн хөгжим тохируулагч Bataa Ulziibat

Рок попынхон цалингаа их бага гээд ширүүхэн л байх шиг байна. Би 17-н настай байхаасаа дуучин Б.Сарантуяа эгчийн хөгжим тохируулагч буюу тоннмейстер гэдэг ажлыг зургаан жил хийсэн. Намайг ажилд авахдаа “Би чамд тоглолт, СD, халтуур гээд бүх орлогынхоо хэдэн хувийг өгнө” гэж гэрээ хийхгүйгээр амладаг байв. Тэгээд үнэхээр амласан бүх цалингаа тохирсноороо өгсөн.

Ажиллаж байх үедээ би машиныг нь онхолдуулж, олон асуудал гаргасан. Машины мөнгөө ч төлүүлэлгүй, ажлаа хийлгэж цалингаа өгсөөр байлаа. Таван жил хамт ажиллахад би хоёр өрөө байр авах хэмжээний цалин авсан байв. Зарим тохиолдолд Сараа эгч Хүүхдийн хорих ч юм уу буяны тоглолтод үнэгүй дуулж өгдөг. Тийм тохиолдолд “Үнэгүй дуулж байгаа болохоор чи цалингүй ажиллах боломжтой юу” гэж надаас асуудаг. Зургаан жил ажиллуулаад нэг өдөр визтэй паспорт, онгоцны билет өгөөд явж сургуульд сур гээд ‘’хөөгөөд’ явуулсан юм даа.

"Guys" хамтлагийн дуучин, продюсер А.Төгсбаяр

Миний хувьд "A-Сapella", "MAAZ" хамтлаг, дуучин, гитарчин О.Гантулга зэрэг уран бүтээлчийг Монголын урлагт сохор зоос ч авахгүй өдий хүргэсэн шүү дээ. 90/10, 60/40, 50/50 ч гэх шиг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд Азизовын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд Азизовын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​