fbpx “Avatar 2” тасалбарын борлуулалтаараа 7 дахь долоо хоногтоо тэргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 10 секунд

“Avatar 2” тасалбарын борлуулалтаараа 7 дахь долоо хоногтоо тэргүүлжээ

ВАШИНГТОН. /AP/. Канадын найруулагч Жеймс Кэмероны найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт “Avatar: The Way of Water” уран сайхны кино Хойд Америкийн зах зээлээс өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд 15.7 сая ам.долларын орлого олсноор “Box Office”-ын жагсаалтыг долоо дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ.

Ингэснээр “Avatar 2” нэгдүгээр ангийнхаа 2009 онд тогтоож байсан амжилтыг давтсан байна. Кино урлагийн сүүлийн 25 жилийн түүхэнд “Titanic” уран сайхны кино 15 долоо хоногийн турш “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлсэн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд эдгээр гурван кино бүгд Ж.Кэмероны бүтээл юм.

“Avatar: The Way of Water” нь хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар 2.1 тэрбум ам.долларын орлого олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын жагсаалтад “Star Wars: The Force Awakens”-ийг гүйцэж түрүүлж дөрөвдүгээрт бичигдэж эхэлсэн байна. Мөн уг жагсаалтын эхний дөрвөн байрт жагсаж буй кинонуудын гурвыг нь Ж.Камерон найруулжээ. “Жеймс Кэмерон бүх дээд амжилт, түүхэн үзүүлэлтүүдийг шинэчилсээр байна, цаашид ч олон боломж нээлттэй хэвээр байна” гэж “Comscore” фирмийн ахлах шинжээч Пол Дергарабедян ярьж байна.

“Box Office”-ын жагсаалтын хоёрдугаарт “Universal”, “DreamWorks” компанийн бүтээл “Puss In Boots: The Last Wish” хүүхэлдэйн кино 10.6 сая ам.долларын орлогоор бичигдсэн бол түүний араас “Sony” компанийн инээдмийн, драм жанрын “A Man Called Otto” /6.8 сая/, “Universal” компанийн аймшгийн төрлийн “M3GAN” /6.4 сая/, мөн Энэтхэгийн “Pathaan” уран сайхны кино /5.9 сая/ тус тус жагсжээ.

Америкийн кино урлагийн академиас өнгөрсөн мягмар гарагт “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг танилцуулсны дараа олон студи “Шилдэг кино” шагналын төлөө нэр дэвшиж буй кинонуудаа илүү олон кинотеатрын дэлгэцнээ гаргаж эхэлжээ. Тухайлбал, “Оскар”-ын хамгийн олон буюу 11 төрөлд нэр дэвшиж буй “Everything Everywhere All At Once” 1400 кинотеатрын дэлгэцнээ гарч эхэлснээр дахин нэг сая ам.долларын орлого олжээ. Ингэснээр дотоодын зах зээлээс 71 сая ам.долларын орлого олоод байна.

Түүнчлэн Америкийн найруулагч Стивен Спилбергийн бүтээл, “Оскар”-ын долоон шагналд нэр дэвшээд буй “The Fabelmans” Хойд Америкийн 1962 кинотеатрын дэлгэцнээ гарч эхэлснээр ахин 760 мянган ам.долларын орлого олжээ. Ийнхүү “Оскар”-ын шагнал гардуулах ёслолтой холбоотойгоор кинотеатрыг зорин үйлчлүүлэх үзэгчдийн тоо өсөх хандлага ойрын хэдэн долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байна.

Ёслолын арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 12-нд болох юм. “Оскар”-ын наадмын “Шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн уран бүтээлүүдийн эерэг нөлөөллийг бид нүдээр харж байна. Нэр дэвшсэн кинонуудынх нь тасалбарын борлуулалт нэмэгддэг үзэгдэл эргэн сэргэж байна. Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд ийм байдал ажиглагдаагүй шүү дээ. 2023 оны хувьд сүүлийн гурван жил гэхээсээ илүү 2019 онтой ойролцоо байх төлөвтэй байна. Энэ бол кинотеатруудын хувьд сайхан мэдээ. “Оскар”-т нэр дэвшсэн кинонуудын тасалбарын борлуулалт нэмэгдэж, Энэтхэг кино шилдэг тавд багтаж, “Avatar” дээд амжилтуудыг шинэчилсээр байна” гэж П.Дергарабедян ярьжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​