fbpx УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
2 минут 50 секунд

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ

Мөрдөх байгууллагуудын ажлын хэсгээс 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэг, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “...Т.Аюурсайханы туслах, зөвлөхүүд нь бүгд баригдчихсан байгаа шүү. Яагаад энэ жинхэнэ хулгайч нарыг зарлахгүй байгаа юм бэ” гэж байв. Үүний дараа Т.Аюурсайхан “...Ш.Раднаасэд гишүүний ярьсантай холбогдуулан АТГ надаас гэрчийн мэдүүлэг авсан. Нэгжлэг хийгээгүй. Гол асуудал нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн Б.Ганхуягийг хэзээнээс таньдаг болсон, ямар хамааралтайг асуусан” гэсэн. Тэгсгээд чимээгүй болсон.

Тэгвэл энэ сарын 6-ны даваа гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьсан. Шүүх түүнд хилийн хоригоос гадна нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Тодруулбал, Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Б.Отгонжаргал, И.Даваадорж, Х.Нурлат, Б.Батхүү, Б.Буяннэмэх, Д.Отгонсүрэн, Д.Дагвадорж, С.Баярмөнх, А.Цолмонтуяа нартай уулзахыг хоригложээ. Түүнчлэн “...НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн хоёр, 20.3 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан” учраас ийм арга хэмжээ авснаа шүүхээс албан ёсоор мэдээлжээ.

Харин маргааш нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргасан юм. Тэрбээр хүсэлтдээ “...УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө....Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна. ...Засгийн газрын гишүүн миний бие хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй учраас ХНХ-ын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа” гэжээ. Түүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт нь хаврын чуулганаар, сайдаас чөлөөлөгдөх нь ойрын үед шийдэгдэх бололтой.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хөвсгөлчүүдийн чихэн дээр цэцэг ургуулсан аймгийн удирдлагууд

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​