fbpx АНУ-ын топ дипломатч Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудын удирдагчидтай энэ долоо хоногт уулзана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 43 секунд

АНУ-ын топ дипломатч Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудын удирдагчидтай энэ долоо хоногт уулзана

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ долоо хоногт хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудын удирдагчидтай уулзахаар төлөвлөжээ.

Украины дайны нөлөөгөөр энэ бүс нутгийн орнуудын ОХУ-тай харилцах уламжлалт харилцаа өөрчлөгдөж байгаа гэж судлаачид үздэг.

Мягмар гарагт айлчлалаа эхлэх АНУ-ын топ дипломатч Казахстан, Узбекистанд саатахдаа Казахстаны нийслэл Астана хотод Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан таван “стан” улсын гадаад хэргийн сайд нартай уулзах юм.

ОХУ-ын нөлөө хүчтэй байдаг, сүүлийн жилүүдэд Хятад улсын нөлөө эрчимтэй нэмэгдэж байгаа энэ таван улсад Москва, Бээжингээс илүү “найдвартай түнш” болохоо харуулах нь АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын айлчлалын гол зорилго гэж ажиглагчид дүгнэж байна.

“Бидэнд эдийн засгийн оролцооны тал дээр тавих саналаас гадна үнэт зүйлсийн ач холбогдолтой санал бас байгаа” гэж АНУ-ын төрийн департаментын Өмнөд болон Төв Азийн асуудал хариуцсан дипломатч Дональд Лю сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Дээрх таван улс өнгөрсөн долоо хоногт Украины асуудлаарх НҮБ-ын санал хураалтад оролцолгүй түдгэлзсэн юм.

“Эдгээр орнуудын удирдагчдад Оросоос хамаарлаа багасгах нууц хүсэл бий нь гарцаагүй. Орос улс аюул занал учруулж байгааг тэд ойлгодог ч газарзүйн байршлаасаа болоод тэдний хийж чадах зүйл бага, эдийн засгийн нөхцөл байдал нь ч тэдэнд сонголт өгөхгүй байна гэж би боддог. Тиймээс АНУ илүү санаачилгатай байж, эдгээр орнуудын удирдагчидтай газар нутаг дээр нь илүү ойр харилцах боломж байгаа гэж үзэж байна” гэж Питсбургийн их сургуулийн судлаач Женифер Брик Муртазашвили ярьжээ.

Төв Азийн таван улсаас ОХУ-тай хамгийн урт хуурай газраар хиллэдэг Казахстан улсын хувьд нөхцөл байдал хамгийн ээдрээтэй байгаа.

Тус улсын хойд хил дагуу орос гаралтай хүн ам олноор суудаг бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын одоогийн хил хязгаарт эргэлзэж явдгаа нуудаггүй. Украинд өдөөсөн дайнаа Путин тус улс дахь орос хэлтэй хүн амыг хамгаалах зорилготой гэж зөвтгөдөг нь Казахстаны удирдагчдыг болгоомжлоход хүргэж байгаа юм.

Эх сурвалж: AFP

Дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийн хамгийн том туршилт амжилттай өндөрлөжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​