fbpx Улаанбаатарын утааг 40 хувь бууруулах хоёр туршилтыг онцлов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 1 секунд

Улаанбаатарын утааг 40 хувь бууруулах хоёр туршилтыг онцлов

Агаарын бохирдлыг Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд авч үзэж, 53 орон цэвэр агаарын төлөө бодлого, шийдлээ нэгтгэж байна. Утааны эсрэг дээд хэмжээний уулзалтад улс орнуудын сайд нар тэргүүтэй 200 гаруй төлөөлөгч Монголд ирж агаарын бохирдлыг бууруулсан арга туршлагаа танилцуулав.
2021 онд ДЭМБ-аас шинэчлэн гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт гадна болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой нас баралт долоон саяд хүрч, жил бүр нэмэгдэж байгаа тухай дурджээ.

Эдгээр нас баралтын дийлэнх нь эдийн засаг, аж үйлдвэр, хот суурин газрын хурдацтай өсөж буй бүс нутагт үүсэж байгааг тодорхойлов. Тиймээс агаарын бохирдол эрс нэмэгдэж байгаа дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнууд 2022 онд Байгаль орчин, хөгжлийн хорооны VII чуулганыг зохион байгуулж, агаарын чанарын менежментийг сайжруулах, агаарын чанарын хяналтыг хөнгөвчлөх, нээлттэй мэдээлэл болон сайн туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлын хүрээнд Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан юм. Энэ хөтөлбөр хэрэгжих анхны алхам нь Монгол Улсад тавигдаж байгаа нь энэ удаагийн Цэвэр агаар – дээд түвшний чуулга уулзалт юм.


Гадны зочдод Монгол Улс агаарын бохирдолтой тэмцэх шийдлээ танилцуулахдаа урт хугацаанд агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах, 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах зорилтыг дэвшүүлснийг дурдлаа. Мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөж орон сууцжуулах, автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад Евро-5 ангиллын бензин, дизель түлшний импортын эзлэх хувь хэмжээ болон эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан тэжээлт автомашины тоог нэмэгдүүлэх, гэр хороололд “Яндангүй бүс” тогтоож, нийт эх үүсвэрийн 25-аас доошгүй хувийг ойрын хугацаанд хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх зэрэг үе шаттай арга хэмжээ авч байгааг холбогдох салбарын сайд нар онцоллоо.


Цэвэр агаар-Дээд түвшний уулзалт үндсэн таван хэлэлцүүлгээс бүрдэх ба Олон улсын 12 байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллийн аж, ахуй нэгжүүд сэргээгдэх эрчим хүч ашигласан, байгальд ээлтэй шилдэг технологи, шийдлийг танилцуулах үзэсгэлэн, үйл ажиллагааны танилцуулах арга хэмжээг энэ үеэр дэлгэсэн юм.
Монгол Улс агаарын бохирдолтой тэмцэхэд 2019-2020 онд 81 тэрбум, 2020-2021 онд 76 тэрбум, 2021-2022 онд 43 тэрбум, 2022-2023 онд 27 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүн дотроо агаар, хөрс, усны бохирдол гэсэн агуулгаар ангилагддаг учраас дээрх мөнгө бүхэлдээ агаарын бохирдолд зарцуулагдаж байна гэж ойлгож болохгүй. Тухайлбал, 2022 оны 43 тэрбумын 16 тэрбум нь өмнөх жилүүдэд зарласан тендер сонгон шалгаруулалтын зардал байсан. Энэ маягаар өмнөх жилүүдийн сонгон шалгаруулалтын үлдэгдэлд зарцуулагдаж байгаа зүйл бий гэдгийг БОАЖ-ын сайд хэлсэн юм.


Дээд түвшний уулзалтаар Монгол Улсад агаарын бохирдол ямар байгааг бүс нутгийн хэмжээнд авч үзэж байна. НҮБ-ын ЕНБД-ын орлогч ач холбогдол өгч ирсэн төдийгүй 50 гаруй орны сайд нар харилцан туршлага солилцож бодлого зорилтоо танилцуулсан. Энэ үеэр Монгол Улс түлшинд нийцсэн стандартад анхаарах биш хүний эрүүл мэндэд анхаарсан стандартыг хэрэгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хүн рүү чиглэсэн стандартыг бий болгох ёстой гэдгийг мэргэжлийнхэн тэмдэглэсэн юм. Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй хоёр өдрийн дээд түвшний чуулга уулзалтын үр дүнд бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдолтой тэмцэх түншлэл хэрэгжүүлэхээр болж, баталгаажуулах юм. Хурлын үеэр Казахстан улс 2024 он гэхэд 100 хувь цахилгаа машины хэрэглээнд шилжинэ. Гэр хорооллынхоо 50 хувийг хий газтай холбосон гэдгээ хэлсэн. Харин Монгол Улс 2025 он гэхэд цахилгаан машины хэрэглээг 30 хувьд хүргэнэ. Хөрш Хятад улс цахилгааны автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгаа учраас энэ тоонд хүргэх боломжтой гэж үзэж байгаа.


Цахилгаан автомашин цэнэглэх цэгүүдийг нийслэлд 67 цэгт байгуулахаар ажиллаж байна. Татвар, урамшуулалтай холбоотой хөшүүргийг зайлшгүй хөндөх шаардлага бий болсон. Энэ асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулж хөтөлбөр батлуулах юм байна. Ийнхүү бүс нутгийн хэмжээнд цэвэр агаарын төлөө хэлэлцсэн 53 орны өмнө Монгол Улс ойрын хоёр жилд утааг 40 хувь бууруулах хоёр том санаачлага танилцууллаа. Тодруулбал, 2019 оноос хойш хэрэглэж байгаа сайжруулсан шахмал түлшний мидлингийг солих туршилт хийнэ. Мөн баяжуулсан, кокосжсон нүүрсийг ашиглах, Эрдэнэс тавантолгойн эрчим хүчний нүүрсийг хэрэглэх туршилтуудыг ирэх намраас эхлүүлснээр 2024 оны эх гэхэд утаа 40 хувь буурах боломжтой гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон салбарын сайд нар олон улсын төлөөлөгчийн өмнө онцоллоо.

Цэвэр агаар-Дээд түвшний уулзалтад ирсэн
зочдын сэтгэгдлийг хүргэе.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алишабана: АНХААРАЛ ХАНДУУЛАХ БИШ НЭН ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ШААРДЛАГАТАЙ

-Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа учир зөвхөн анхаарлаа хандуулах биш нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг энэхүү форум болон НҮБ-ын Агаарын бохирдлын эсрэг Ази Номхон далайн бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт баталж байна. Иймд бид хамтын мэдлэг, туршлага, өөрсдийн нөөц бололцоонд суурилсан ямар арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: ХОТУУДЫГ ТОЙРСОН ТӨВЛӨРСӨН ХӨВ ЦӨӨРМҮҮДИЙГ БАЙГУУЛНА

-2023 оны намраас сайжруулсан шахмал түлшний мидлингийг халж, эрчим хүчний нүүрсийг баяжуулж оронд нь хэрэглэнэ. 2024 оноос хагас кокосжсон нүүрсийг хэрэглэснээр агаарын бохирдол 40 хувь буурна гэж үзэж байгаа. Мөн 10 мянган өрхийг орон сууцжуулна. Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой төслүүд явж байна. ЦУОШГ дээр агаар, хөрсний хяналтын төслүүд хэрэгждэг. Зөвхөн Улаанбаатарын биш 21 аймгийн асуудал болсон агаар орчны бохирдлыг шийдэх ёстой. Зөвхөн угаар, утаагаар орчны бохирдлын асуудлыг хязгаарлах боломжгүй. Хуурайшилт их, чийгшил багатай. Энэ харьцааг тогтоох ёстой. Тиймээс Улаанбаатар болон бусад хотуудыг тойрсон төвлөрсөн хөв цөөрмүүдийг байгуулах яриа хэлцэл хийгээд явж байна.

АНДЭЗНК-ын Байгаль орчин, хөгжлийн хэлтсийн дарга Сангмин Нам: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БҮС НУТГИЙН УЛС ОРНУУД НЭГНЭЭ ДЭМЖИНЭ

-Цэвэр агаар дээд түвшний чуулга уулзалт нь НҮБ-ын хурлаар баталсан Агаарын бохирдлын эсрэг Ази Номхон далайн бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн эхлэлийг тавих анхны алхам болж байна. Энэхүү хөтөлбөр нь агаарын бохирдлын асуудлаар тус бүс нутагт байгуулсан анхны баримт бичиг гэдгээрээ онцлог. Энэхүү баримт бичгийг боловсруулахаас эхлээд хэрэгжүүлж эхлэхэд Монгол Улс идэвхтэй оролцож манлайлал үзүүлж байна. Агаарын бохирдлыг бууруулахад бүс нутгийн улс орнууд нэгнээ дэмжих, агаарын чанарыг датаг шинэлэг технологиор цуглуулах зэргээр олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх ач холбогдолтой.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Дэчин Цэрэн: АГААРЫН БОХИРДОЛ ЗУУХ БОЛОН ХАЛААГУУРААС ҮҮДЭЛТЭЙ

-Монголтой адилаар Казахстаны агаарын бохирдлын эх үүсвэр нь тархан суурьшсан өрхүүдийн зуух болон халаагуураас үүдэлтэй байдаг. Дэлхийн банкны судалгаагаар Казахстанд агаарын бохирдлоос үүдэх нас баралт жилд хамгийн багадаа 10 мянгад хүрч эдийн засагт 10.5 тэрбум ам.долларын хохирол учруулж байна. Иймд бид ч мөн яаралтай арга хэмжээ авч байна.

БНСУ-ын Байгаль орчны судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Ким Донгжин: АГААРЫН БОХИРДЛЫГ НИСЭХ ОНГОЦ, ХИЙМЭЛ ДАГУУЛААР ХЯНАДАГ

-Манай улсын хувьд агаарын бохирдлыг хянах усан онгоц, дрон, нисэх онгоц, хиймэл дагуул зэрэг 500 гаруй суурин хэрэгсэлтэй. Үүний тусламжтайгаар агаарын бохирдлыг илүү нарийвчлалтайгаар тодорхойлох боломж бүрдсэн.

Филиппин улсын Байгаль орчин, байгалийн нөөцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Хуан Мигель Куна: АГААРЫН ЧАНАРЫГ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ҮР ДҮНТЭЙ ХОСЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Орон нутгийн агаарын чанарыг тодорхойлсны дараа хиймэл дагуулын ажиглалтын үр дүнтэй хослуулах тал дээр нэгдмэл ойлголттой болох шаардлагатай байна. Ингэснээр агаарын чанарын загварчлалыг бий болгоход чухал нөлөөтэй.

Сүрнээгийн УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал хойшлогдлоо
Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал хойшлогдлоо
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​