fbpx Энэ хавар л ой модоо аврахгүй бол оройтно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 33 секунд

Энэ хавар л ой модоо аврахгүй бол оройтно

Ой мод ямар үнэт баялаг болохыг мэддэг, гадарладаг, ойгүй бол бусад байгалийн баялаг үгүй болохыг ойлгодог хэн бүхэнд Монгол орны ойг энэ хавар л аврахгүй бол оройтож буйг илтгэх 6 баримтыг танилцуулъя.

НЭГ.

Монгол Улс 18.5 сая га ойн сангийн талбайтай. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 11.8 хувийг эзэлдэг. Харин сүүлийн жилүүдэд экологийн тэнцвэрт байдал алдагдан, ой шавжид идүүлэн доройтох аюул нүүрлэж яг одоогийн байдлаар 1.1 тэрбум модоо хөнөөлт шавжид сүйтгүүлэх тооцоолол гараад байна.

ХОЁР.

Манай оронд ойн хөнөөлт шавжийн тоо толгой огцом ихсэж, өнгөрсөн жил 700 мянга орчим га талбайд хөнөөл учруулсан бол энэ жил 1.8 сая га ой идүүлэх хэмжээнд хүрээд байна. Монгол оронд 737 зүйлийн хөнөөлт шавж танигдсаны зарим нь эргэн тойрондоо 100 км нүүдэллэж, хавар нахиалж буй моддын шим шилмүүсээр хооллон, идэж гэмтээсэн модоо дахин сэргэхгүйгээр доройтуулдаг.

зураг

Ойг талхилан идсэн байдал

ГУРАВ.

Хамгийн ойрын жишээ бол Улаанбаатар орчмын Богдхан уулын Нүхтийн ам, Баянгол, Санзай, Гүнт зуслангийн ойролцоох ойн нарс Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэйд идэгдсэний улмаас зэвхийрэн, өгөрч хатсан явдал юм.

зураг

Якобсоны төөлүүрч эрвээхэй

Ноднин Сибирийн хүр эрвээхэй болоод бусад зарим төрлийн эрвээхэйн хүрэнцэр Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай, Хэнтийн ой моддыг түлхүү талхалсан. Мөн Хөвсгөл, Булган, Завханы ой модод ч шавжийн улмаас сайнгүй байдалтай болоод буй.

ДӨРӨВ.

Ингэж доройтсон моддыг байгалийнхаа жамаар нөхөн сэргэхийг хүлээх нь бараг л боломжгүй юм. Ой мод нэг удаа эрвээхэй, шавжийн хүрэнцэрт идэгдэхэд байгалийн чадлаараа өөрийгөө нөхөн сэргээх боломжтой бол хоёр буюу түүнээс дээш удаа шавжид бариулбал дахин сэргэхгүйгээр доройтон, үхэждэг аж.

ТАВ.

Ой модыг сүйтгэн хөнөөгч бас нэгэн зүйл бол түймэр. Хүмүүсийн хайхрамж, болгоомжгүйгээс дэгдсэн түймэр хормын төдийд хэмжээлшгүй хохирол дагуулдаг. Шатаж хуйхлагдсан ойн амьдрал эргэн сэргэхэд хэдэн арван жил шаардагддаг нь эдийн засгийн төдийгүй байгаль экологийн тэнцвэр, хүмүүсийн эрүүл мэндэд мөнгөөр үл хэмжигдэх гарз тарина. Ингэж түймэрт идэгдсэн ядруу ойн хожуул туурь, унасан модод хөнөөлт шавж өвөлжих таатай газар ч болдог.

зураг

ЗУРГАА.

Хөнөөлт шавж, эрвээхэйн эмэгчин нь нэг удаадаа 250-1000 орчим өндөг гаргадаг бөгөөд богино хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэн, түймэр лугаа түйвээх чадалтай. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 14 аймгийн 109 сум орчмын 740 мянган га талбайд 4-5 зүйлийн хөнөөлт шавжийн голомт үүссэн ба цаг дулаарахыг хүлээн өндөглөж, үржихэд бэлэн байна.

зураг

Түгээмэл хөнөөлт шавжуудын нэг Эгэл бийр сүүлт эрвээхэйн өндөг

зураг

Хөнөөлт шавжуудын нэг болох Өрөөсгөл хүр эрвээхэйн хүүхэлдэйний бүрхүүл

Талибаны удирдагч Афганистаны төрийн албан тушаалтнуудад ажилд авсан хүүхдүүдээ халах даалгавар өгчээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​