fbpx Б.Ганхуягийг гэрчээр дуудахад Төрийн эрх барих дээд байгууллагын “бяр” дутаад байна уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 44 секунд

Б.Ганхуягийг гэрчээр дуудахад Төрийн эрх барих дээд байгууллагын “бяр” дутаад байна уу?!

Нүүрсний сонсгол товлогдохоосоо л олны анхааралд байсан. Их ч хүлээсэн. Одоо хоёр дахь үе шат нь үргэлжилж байна. Олон нийт энэ сонсголоос “...Нүүрсний хулгай гэж чухам юу байсан бэ” гэдгийг бол мэдээд авчихлаа. Хамгийн гол нь, “...Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс яагаад хөгжөөгүй юм бэ”, “...Өнөөдөр монгол хүн ямар учраас ингэж амьдраад байна вэ” гэдгийг ч ойлгож байх шиг байна. Үнэхээр ч манай улс ийм л “тэгш бус хуваарилалт”-тайгаар 30 жил явсан байгаа юм. Нэг нь л нүүрсний хулгай гээд бод доо. Энэ хулгайн талаарх сонсгол дөхөөд ирэхээр юу болж байгааг та бүхэн харсан. Бүр яс махандаа тултал мэдэрч байгаа шүү дээ. Нүүрсний сонсголтой давхцаад бензин шатахууны хомсдол үүссэн. Цахилгаан эрчим хүний хориг хязгаар яригдсан. Гэвч хэнээс, юунаас болсон нь олдоогүй, одоо ч энэ хэвээр байна. Гэхдээ энэ бүхэн зүгээр нэг давхцал биш. Харин давхцуулсан байх магадлалтай. Ийм хардлага нийгэмд улам түгэж байна. Түр хорооны дарга Б.Энхбаяр ч үүнийг бараг баталсан. Тэрбээр сонсголын өмнөхөн олон нийтийн сүлжээнд “...Нүүрсний сонсголыг юу ч биш болгох, анхаарлыг өөр тийш чиглүүлэх, хянан шалгалтын ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах санаархал, үйл ажиллагаа Түр хорооны даргаар томилогдсон цагаас хойш тасралтгүй явагдав. Тусгай албанд ажиллаж байсан албан тушаалтнууд ч үүнд оролцлоо. Сонсгол товлосон ёсоороо болно. Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ. Үнэн нүүр царай нь ил болно. Ард түмэн хэрсүү болсон. “Гөлөг төөрүүлэх” аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт. УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол ард түмэндээ үнэнч байхаа Үндсэн хуульд тангарагласан ард түмний төлөөлөгч. УИХ-ын Түр хороо бол гагцхүү нотлох баримтын хүрээнд нүүрсний хулгайг илчлэх, ард түмэнд юу болсон талаарх мэдээллийг өгөх үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлнэ. Авлигатай хийх тэмцэлд улс төрийн манлайлал, эр зориг, тууштай байдал нэн чухал. Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улс төржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайч нар хүснэ. Бүү тийм ов зальд автаарай” хэмээсэн юм. Мэдээж хэрэг, маш олон улстөрч, улс төрийн бүлэглэл, тэр байтугай улс төрийн хүчний эрх ашгийг хөндөж буй учраас сонсголыг зохион байгуулах амаргүй байж таарна. Хөшигний ард юу болж байгааг одоогоор ярих хүн алга. Ер нь бол нүүрсний сонсгол хийсэн нөхдүүд улс төрийн шахалт шаардлага ихтэй байгаа нь ойлгомжтой. Тэр нь жирийн иргэдэд ирж буй “хаялга”-аас харагдаад л байна. Энэ дагуу эрж сураад, ухаж асуугаад явбал их сонин “шалтгаан”-ууд илэрч мэдэхээр юм байна лээ шүү. Өөрөөр хэлбэл, “...Энэ хулгайг сонсгохгүй” гэхдээ анхаарлыг өөр тийш татах үйл ажиллагаа явагдсан байж болзошгүй байна. Ингэсэн эзэд ч хайвал олдоно. Гэрчээр дуудагдсан этгээдүүдээс хэн нь очиж, хэн нь бултаж байгааг бүгдээрээ л харлаа. Бултаад байгаа болгоны “эрх ашиг” хөндөгдөх гээд байгаа хэрэг л дээ. Ингээд ойлгочиход хол зөрөхгүй. Тэгэхээр тэдний шууд болон шууд бус оролцоотой л Б.Энхбаяр сайдын хэлсэн “гөлөг төөрүүлэх ажиллагаа” явж байгаа бололтой. Харамсалтай нь нүүрсний сонсголыг замруулах дээрх ажиллагаанд нь жирийн иргэд самруулж байна. Нэг үгээр хэлбэл, нүүрсний хулгайн нүцгэн үнэнийг мэдэхийн тулд бид ийм хэмжээний “төлбөр” төллөө. Тэгвэл ийм өндөр төлөөстэй сонсгол бүрэн дүүрэн явагдаж байгаа юу. Ингэж заавал асуух ёстой. Ганцхан зүйлээс бүр илэрхий мэдэгдэж байна. Нүүрсний сонсголын хамгийн гол гэрч бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг юм. Тэгсэн атал түүнгүйгээр сонсголын бараг 70 хувь нь өнгөрөөчихлөө. Түр хорооны даргын зүгээс өмнөх сонсголд, одоогийн сонсголд ч Б.Ганхуягийг “уриад” л, шүүхээс, прокуророос, ШШГЕГ-аас түүнийг “гуйгаад” байгаа юм. Гэвч бүтдэггүй. “...Боломжгүй” л гэцгээж байна. Уг нь түүнийг шүүн таслах ажиллагаа эхлээгүй. Одоогоор хэрэг явдал нь шүүхэд шилжсэн ч цагдан хоригдож байгаагаараа л бусад холбогдогч нараас ялгаатай. Тэгээд ч УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 35.1.1.Д-д “...Хянан шалгах түр хороо нь Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна гэрчээр дуудах, гэрчээс мэдүүлэг авах, асуулт тавих эрхтэй” гэж заасан. Мөн 35.1.5-д “...Энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан этгээдэд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд холбогдох саналаа хүргүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 58.1-т “...Энэ хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар албан тушаалтанд оногдуулсан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нь УИХ-ын хяналт шалгалтыг тасалдуулсан бол УИХ-ын тухай хуулийн 37.9-д заасан парламентыг үл хүндэтгэх үйлдэл гэж үзэн Төрийн албаны тухай, эсхүл Зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заажээ.

Угтаа энэ хяналтын сонсгол бол УИХ-ын үйл ажиллагаа юм. “…УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гээд Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд заачихсан. “...Төрийн эрх барих дээд байгууллага” шүү дээ. Тэр утгаараа Б.Ганхуягийг гэрчээр ирүүлэхгүй байгаа нь “...УИХ-ын хяналт шалгалтыг тасалдуулж, УИХ-ыг үл хүндэтгэсэн үйлдэл, эс үйлдэхүй” болно. Гэхдээ “...Эдгээр үйлдлийн эзэн нь хэн бэ” гэдэг тодорхойгүй байна. Тиймээс Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудахад УИХ-ын “бяр” дутаад байна уу, эсвэл шүүх “гацаагаад” байна уу гэдэг асуулт гарч ирлээ. Хариулт нэхэж байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 он: Дэлхийд болсон онцлох 10 үйл явдал
2023 он: Дэлхийд болсон онцлох 10 үйл явдал
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​