fbpx Шинэ үеийнхэн хүйсийн ялгаатай байдалтай нүүр тулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 43 секунд

Шинэ үеийнхэн хүйсийн ялгаатай байдалтай нүүр тулж байна

Сүүлийн жилүүдэд нийгэмд үе хоорондын өөрчлөлтийн талаар багагүй ярих болсон. “Baby boomer” буюу 60-аад оныхноос 1997 оноос хойшхи үе буюу Gen Z хүртэл асар их ялгаа гарах болсныг судлаачид бичиж байгаа. Тэгвэл Gen Z үеийнхэн ч бас дотроо хуваагдах болсон тухай сонирхолтой нийтлэлийг "Financial times"-ийн нийтлэлч Жон Мурдок саяхан бичжээ. Энэ талаар тус сайтад нийтлэгдсэн өгүүллийг орчуулан хүргэж байна.

Сүүлийн үеийн залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн хооронд ертөнцийг үзэх үзлийн томоохон зөрүү гарах болжээ. Үүний нийгэмд үзүүлэх үр нөлөө нь ч багагүй байх болно. Олон нийтийн дунд нэлээд бат тогтож үлдсэн хэвшмэл ойлголт бол тодорхой нэг үеийн хүмүүс улс төр, нийгмийн ерөнхий үзэл баримтлалаараа төстэй байх хандлагатай гэж үздэг. Үүнийг дэлгэрүүлэн үзвэл, нэг үеийнхэн голдуу ижил төстэй туршлагаа хуваалцаж, амьдралын томоохон цэгүүдэд нэгэн зэрэг хүрч, ижил орон зайд холилдон оршдог. Тэгвэл Z үеийнхний хувьд зарим зүйлд маш дэвшилттэй байдаг боловч бусад асуудалд гайхмаар хуучинсаг хандлагатай байдгийг бид хэрхэн ойлгох ёстой юм бол.

Үүний хариултыг нийгмийн чиглэлээр тэргүүлдэг Стэнфордын их сургуулийн зочин судлаач, Алис Эвансын судалгаанаас харж болно. Түүний хэлснээр өнөөгийн 30-аас доош насныхны хүйсээс шалтгаалсан үзэл баримтлалын ялгаа асар их байгаа бөгөөд эндээс дүгнэхэд Z үеийнхэн нь үнэндээ нэг биш, хоёр үе юм.

Оршин амьдарч байгаа тив, орон бүс нутгаас үл хамааран улс орнуудад залуу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд үзэл бодлын томоохон цоорхой үүсчээ. Нэг хот, ажлын байр, анги танхим, тэр байтугай нэг гэрт амьдарч байгаа хүмүүс хүртэл бие биенийхээ нүд рүү ч харахаа больтол өөрчлөгдсөн байна. АНУ-ын судалгаанаас харахад, олон арван жилийн турш либерал болон консерватив ертөнцийг үзэх үзэл хүйсийн хувьд ижил тэгш тархсан байдалтай байсан нь өөрчлөгдсөөр байна. Орчин үеийн 18-30 насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 30 хувиар илүү либерал үзэлтэй байгаа аж.

Германд энэ байдал ажиглагдаж байна. Тус улсын консерватив үзэлтэй залуу эрэгтэй, дэвшилтэт үзэлтэй орчин үеийн эмэгтэйчүүдийн хооронд 30 онооны зөрүүтэй байгаа бол Их Британид энэ зөрүү 25 байна. Өнгөрсөн жил Польшид 18-21 насны эрэгтэйчүүдийн бараг тал хувь нь барууны үзэлтэй намыг дэмжсэн бол ижил насны залуу эмэгтэйчүүдийн зургааны нэг нь л энэ намын дэмжигчид байх жишээтэй.

Зөвхөн баруунд гэлтгүй бусад улсуудад ч энэхүү хуваагдал эрчимтэй явагдаж байна. Өмнөд Солонгост залуучуудын дунд хүйсээс шалтгаалсан “ан цав” аль хэдий нь бий болсонтой адил БНХАУ-д ч нөхцөл байдал ижил байна. Азиас гадна бусад тивд ч энэ байдал ажиглагдаж байгааг Африкийн Тунисийн жишээнээс харж болно.

Энэхүү эрс хуваагдал нь залуу үеийнхэнд илүү их анзаарагдах болсон бөгөөд үүнийг 30-аас дээш насныхантай харьцуулахад хамаагүй өндөр байгаа нь анхаарал татаж буй. Жишээлбэл, дэлхий даяар хүйсийн хүчирхийллийн эсрэг өрнөсөн #MeToo хөдөлгөөн багагүй хугацаанд үргэлжилсэн. Шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо илэрхийлэх боломжоор хангасан тус хөдөлгөөн гэхэд эмэгтэйчүүдийн дунд феминист үзэл баримтлалыг газар авахад томоохон түлхэц болсон байдаг. Ялангуяа хүйсийн тэгш бус байдал хурц хэвээр байгаа Өмнөд Солонгост энэ нь толбыг арилгах байруулагч мэт голлох үүрэг гүйцэтгэсэн. Тус улсын 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд өндөр настай эрэгтэй, эмэгтэй хүмүүс өмнө өгдөг л байсан намдаа “хуучирсан” саналаа өгч байхад залуучууд барууны үзэлтэй “Ард түмний хүч” намын төлөө, залуу эмэгтэйчүүд либерал Ардчилсан намыг дэмжиж, ингэснээр өрсөлдөгч намууд бараг ижил санал авсан байдаг. Солонгосын энэхүү туйлширсан гэж хэлж болох нөхцөл байдлаас харахад залуу эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд өөр өөр үзэл баримтлалтай болвол юу тохиолдож болохыг бусад улс орнуудад харуулсан анхааруулга юм.

БНСУ-ын нийгэм хоёр хуваагдчихсан. Тус улсад гэрлэлт болон төрөлт огцом буурсан үзүүлэлт бий. 2022 онд нэг эмэгтэйд ногдох төрөлт 0.78 болж буурч, дэлхийн бусад улс орнуудаас хамгийн бага төрөлттэйд тооцогдох болсон. #MeToo хөдөлгөөний анхны тэсрэлтээс хойш долоон жил өнгөрсөн ч хүйсийн ялгаатай хандлага нь хэвийн мэт тогтоод үлджээ.

Судалгаанаас үзэхэд олон оронд үзэл бодлын ялгаатай байдал зохих хязгаараас аль хэдий нь давчихаад байна. Бэлгийн дарамтын талаарх тодорхой дэвшилтэт болон консерватив үзэл бодлын хуваагдал нь залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг бусад асуудалд ч энэ ялгаатай хандлагаар хандах үзэл бодлыг төлөвшүүлэх болжээ. АНУ, Их Британи, Германд залуу эмэгтэйчүүд цагаачлал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалд залуу эрэгтэйчүүдээс хамаагүй илүү чөлөөтэй байр сууриа илэрхийлдэг бол ахимаг насны бүлгүүд энэ дээр хүйсийн ялгаа бараг үгүй, төстэй байр суурьтай байх жишээтэй. Ихэнх улс орнуудад эрэгтэйчүүд зогсож байхад эмэгтэйчүүд зүүн тийш шилжих хандлага ажиглагдаж байна. Харин ахмад настангаасаа илүү залуучууд нь цагаачлалыг эсэргүүцдэг Германд залуу эрэгтэйчүүд баруун тийш идэвхтэй шилжих болжээ.

Энэ бүхэн цаг хугацааны явцад өнгөрнө гэж хэлэхэд хялбар байж болно. Гэхдээ үзэл суртлын цоорхой улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд хүмүүсийн аль хэдий нь төлөвшсөн улс төрийн туршлага тийм ч амар арилж чадахгүй. Ухаалаг утас, сошиал медиа олширч байгаа нь залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд өөр өөрсдийн орон зайд амьдарч, тус тусын соёлыг бий болгох болсон нь байдлыг улам дордуулах болжээ. Залуучуудын улс төрийн оролцоо ерөнхийдөө бага байдаг бөгөөд энэ хандлагаараа тэдний үзэл бодлыг үл тоомсорлох нь ч бий. Гэвч дээрх хүйсийн ялгаанаас үүдэн гарч буй өөрчлөлт нь дараа дараагийн үеийнхэнд аажмаар нөлөөлж байгаа нь саналын хуудас тоолохоос хамаагүй чухал бөгөөд ярвигтай асуудал болж болзошгүй юм.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийн өчигдөр ба өнөөдөр
Сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийн өчигдөр ба өнөөдөр
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​