fbpx Монголчууд бидний бүх харилцаа мөнгөний шинжтэй болсоор байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 33 секунд

Монголчууд бидний бүх харилцаа мөнгөний шинжтэй болсоор байна

Төлж л амьдардаг хорвоогийн хаалгаар бид орчихлоо, зөв үү? Буруу юу?

Монголчууд бидний хоорондын бүх харилцаа таваар-мөнгөний шинжтэй болсоор байна. Энэ бол сайн зүйл ер биш. Өвгөдийн уламжлал, нүүдэлчдийн соёл-иргэншил, ёс суртахууны үүднээс бол байж боломгүй, хүмүүнлэг бус шинж, гадны зохисгүй нөлөө, халдвар юм. Сонсож, тэвчиж, зохицож, эв найрыг хичээж, ачлах туслахыг л эрхэмлэж ирсэн ард түмэн шүү дээ, бид чинь. Одоо энэ бүхэн бүгд алга болж, хүн ам маань ачлах, энэрэх сэтгэлээ гээж дуусах нээ. Цөөн жишээ татъя. Эх хүн төрөхийн хаалгаар орохдоо л хэнд нь юу өгөх вэ гэж боддог боллоо. Өвчтөн хүн эмнэлэгт гар хоосон очихоос айдаг шахуу боллоо. Эцэг, эхчүүд цэцэрлэгийн эрхлэгч, багш нарын гарыг ил далд цайлгадаг боллоо. Нэгдүгээр ангид хүүхэд бүртгүүлэхэд жишиг үнэ ч тогтжээ. Үхэл, хагацал үзлээ гэхэд л лам, зурхайч, оршуулгын газар бүгд үнэ, төлбөртэй. Ажилд орох хүмүүс дарга, хүний нөөц...гээд л олон хүнд бага, ихийг өгнө. Зээл авъяа төлбөр, бараа авъяа НӨАТ, гэрийн буйр ч төлбөр, давсгаа суллаяа ч төлбөр, найранд уригдлаа ч төлбөр, наадам үзьеэ ч төлбөр...ер нь л хөдөлгөөн бүхэн төлбөр, харилцаа бүхэн төлбөр! Төлж амьдардаг хорвоо, төлбөрт хүлэгдсэн харилцаа! Хуримлаж гэрлэсэн ч төлбөр, хагацаж салсан ч төлбөр!... Хүмүүсийн хоорондох алба, амины харилцааны ядаж л 20-40 хувийг нь зохисгүй төлбөрөөс чөлөөлөх юмсан, ачлал, тусламжийн шинжийг нь нэмэгдүүлэх юмсан! Төлбөрийн тоо ба хэмжээг багасгаж, тойроод л нэгэндээ тусладаг байхыг хичээх юмсан!

Эргээд бодоод, дурсаад байхнээ би төлбөргүй төрөөд, төлбөргүй өсөөд, төлбөргүй суралцаад, төлбөргүй эмчлүүлээд, төлбөргүйгээр ажилд ороод, аав ээжээ ч төлбөргүй хөдөөлүүлжээ. Энэ бүхэн бүгд л 1990 оноос өмнө болж өнгөрчээ.

Одоо бол эхийн хэвлийд олдохоос эхлээд эх нутгийнхаа хөрс шороонд булагдах хүртлээ төлбөр, төлбөр, төлбөр! Ингэж хэлснээрээ би төлөх ёстой төлбөрийг эсэргүүцэж байгаа юм биш шүү. Ганцхүү төлсөн төлбөрийн хэмжээнээс, авилгын хэмжээнээс хамаараад хөөрхий хүмүүсийн нэг хэсэг нь арагшаа түлхэгдэж, бүр адлагдаж, арчаагүй байдалд орон шоовдорлогдож, энд тэндээс хөөгдөж, “үнэсэнд хаягдсан шалж адил” зовох, тарчлах, хэлмэгдэх болсныг л хэлэх, эсэргүүцэх гэсэн юм. Гурван сая гаруйхан хүн амтай, гуч гаруй жил хулгайлуулаад ч дундраагүй баялагтай улс орон эмчлүүлэх болон суралцах үйл ажиллагааг үнэ төлбөргүй болгочихож болноо доо? Тэгвэл үйл ажиллагааны энэ гол хоёр хүрээн дэх бусармаг бүхэн алга болно, иргэн бүр үйлчилгээг нь адилхан түвшинд хүртэх болно. Авилгын төлөө үүсдэг бүх чирэгдэл алга болно. Иргэд бүгд бичиг, үсэгтэй, боловсрол, мэрэгжилтэй, эрүүл байхын ганц нөхцөл бол эмнэлэг, боловсрол хоёрыг үнэ төлбөргүй болгох явдал юм. Бусад орны жишээ ч бэлхнээ байна шүү дээ.

Төлбөргүй, эсвээс төлбөр нь бага улс, оронлуу хүмүүс цагаачлан очих нь ихэссээр л байна. Өндөр төлбөртэй орчноос зугтах, бага цалинтай орчноос зугтах, аюул ихтэй бүс нутгаас дайжих, авилга ихтэй улс орноос дайжих үзэгдэл хаана ч байх зүйл болчихлоо. Эрх барьж буй намууд авилга, хулгай, мафи мэтээсээ бүрэн ангижрахгүй бол Монголын маань тусгаар тогтнол, бүрэн эрх, аюулгүй байдал жилээс жилд л эмзэг болсоор байх болно.

Социализмын үед амьдарч байсан хүмүүс орчин үеийн олон төлбөрт байдалд эмзэглэх нь зүйн дагуух л хэрэг. Алсдаа дасан зохицох л байх. Гэхдээ сургууль, эмнэлэг хоёрыг төлбөргүй болгох нь Монголын маань хөгжилд, ирээдүйн маань гэрэл гэгээ, хүн амын маань соёл, шинжлэх ухааны өндөр түвшинд л хэрэгтэй. “Хүүхдүүд мөнгөгүй төрдөг, хөгшид тэтгэврээс өөр орлогогүй болдог." Хүүхдүүд наад зах нь 16 жил суралцах хэрэгтэй. Тэгэхдээ өөрийнхээ ч төлөө, бас улс орныхоо ирээдүйн төлөө ч суралцаж байгаа юм. Зөвхөн л дан ганц өөрийнхээ төлөө биш шүү!! Хөгшид болохоор тэтгэврийн мөнгө нь хоол, ундандаа ч хүрдэггүй. Гэхдээ эрүүл мэндийн даатгалыг төлсөөр байсан “хуримтлалыг” нь тооцох нэгэн зүйл бас буй. Энэ хоёр бүлгийн эмзэг байдлыг хүн төрөлхтөн ойлгодог. Тиймээ л эмнэлэг, сургууль хоёрын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөнөөс (улсын төсвөөс), мөн үндэсний баялгийн элдэв сан, хөмрөгөөс гаргаж байхыг хүмүүнлэг, иргэний нийгмүүд чухалчилдаг, нэгэн гол зорилгоо болгодог ажээ. Манай эрх барьж буй намууд уламжлалаа бодоод ч, цөөхөн хүн амтайгаа тооцоод ч, газар нутгийнхаа их баялагт дулдуйдаад ч, үнэн мэдлэг, зөв мэдээлэл, шинжлэх ухааны шинэхэн нээлтүүдийн ач холбогдлын өгөөжийг үнэлэн үзээд ч ядаж л сургууль, боловсролыг төлбөргүй болгомоор байна. Ийм зорилт дэвшүүлж, богино хугацаанд хэрэгжүүлэхээр амлаж байгаа намд санал өгөхгүй сонгогч олдоно гэж үү? Ялангуяа хүн амын олонхи нь ядуу буюу ядууралд орохын өмнөх төлөв, байдалд байгаа цаг үед ийм амлалтын үнэ, цэнэ мөн ч өндөр байх бизээ!

Ер нь энэ 30 гаруй намын удирдлага толгойгоо жинхэнээрээ ажиллуулж, мөрийн хөтөлбөрдөө хэнд ч үнэлэгдэхээр чухал санаануудыг тусгах хэрэгтэй. 30 гаруй мөрийн хөтөлбөрт дүн, шинжилгээ хийхэд эхний тавд нь орж байхаар сайн хөтөлбөр боловсруулж чадахгүй юм бол тэр намыг нам гэж хэн тоох юм бэ? “Нам болж тоглож байгаа, хэр чадвараа мэддэггүй савангийн хөөснүүд, утсан хүүхэлдэйнүүд, алиа салбадай нар” болж л ойлгогдоно шүү дээ! Аугаа их түүх, уламжлалтай, эдүгээ хоёр хүчирхэг том улсын дунд бамбай болон оршиж байгаа, цөөхөн хүн амтай, асар их байгалийн баялагтай энэ Монголыг, өнөөгийн эгзэг ээдрээтэй цаг үед “хөөргөн, доргио, мэдлэг багатай, туршлага гэхээр юмгүй шахам, баримталж байгаа гэх үзэл, онолоо ч ойлгохгүй шахам, биеэ ихэд тоосон, гэнэхэн хүмүүсийн мэдэлд л өгчихгүй юмсан! Тэд Монголыг маань үрж ч мэднэ, зарж ч мэднэ, устгаж ч мэднэ. Хэн хэн нь өнгөрсөн 30 жилд ардаа ямар мөр үлдээв, сайн, зөв зүйл юу хийв, өөрсдөө хэрхэн хөрөнгөжив, бусдыгаа хэрхэн мэхлэв, өнөөдөр бас ямар нүүрээрээ улстөрд орж ирэх гэж байна? Хэнийг нь, юуны төлөө магтаж болохоор байгаа юм бэ?...

Би сүүлийн 30 жилийн туршид хэн хэн анх юу ярьж, юу амлаж гарч ирснийг хүн нэг бүрээр харж, сонсож, юу хийснийг нь судалж, тогтоож ирлээ шүү дээ. Гэтэл тэдний дунд гарын таван хуруунд багтаж тоологдохоор төрийн зүтгэлтэн, шудрага улс төрч бүр нэг ч гарсангүй. А-аас Я хүртэл бүгд л итгэл, сэтгэлийг минь сэвтүүллээ, гутаалаа, хачиг, хувалз гэдгээ нотоллоо.

Охид, хөвгүүд маань төлбөрийн чадваргүйгээсээ болоод боловсрол ч үгүй, мэрэгжил ч үгүй болсоор байна. Өвөө, эмээ нар маань мөн л төлбөрийн чадваргүйгээсээ болоод архаг хууч өвчинд баригдаж дархлаа нь сулран суларсаар үхэхээргүй шалтгаанаар үхэцгээж байна. Хүүхдүүдийн мэдлэг, боловсрол олох, мэрэгжил эзэмших төрөлх шахам эрхийг нь төлбөрийн хүлээснээс чөлөөлөх юмсан! Мөн өвөө, эмээ нарын эмнэлгийн тусламж төлбөргүй авах эрхийг хуульчлан эдлүүлэх юмсан! 30 гаруй намын мөрийн хөтөлбөрт “нийт иргэдээ гэсэн нинжин сэтгэл, төлбөрийн дарангуйллыг нимгэлэх гэсэн хүмүүнлэг зорилго, ард түмнээ хөрөнгө, мөнгөөр нь ялгаварласан бусармаг бүхнээс чөлөөлөх гэсэн зөв хандлага, арга замууд эрх биш тусгагдах болов уу” хэмээн сонгогчид бид хүлээж, хүсэж байна.

Хот, хөдөөгүй л бүх хүн сурахаар сонирхсон бүхнээ төлбөргүй сураад, өвчин эмгэг бүхнээ төлбөргүй эмчлүүлээд, бүгд ажил, албатай, байр сууцтай, аюулгүй орчинд амьдрах юмсан! Нийгмийг, нийтийг ийм болгохын төлөө чармайдаг, бололцоотой бүхнийг хийж хэрэгжүүлдэг, ам ажил зөрдөггүй, авилгаас бүрэн чөлөөлөгдсөн тийм намаар удирдуулах заяа, тавилан ядаж 4 жил, чадвал 8 жил Монголчууд бидэнд олдох болов уу? Эзэн нь хичээвэл заяа нь хичээдэг гэдэг дээ, 2024 оны сонгуулиар хэн хүнгүй л хичээгээсэй, сонгуулийн ирц 90%-иас их байгаасай! Сонгогчдын 90 хувь нь оролцоод гаргасан шийдэл, сонголт нь 2024-2028 оны хооронд биднийг (Монголчуудыг) хааш нь хөтлөх, хэн болж хувиргах бол оо? Арай цалингаас бусад нь бүгд өссөн, үнэ нь бодит өртөгнөөсөө хэд дахин их, баян ядуугийн хоорондох зөрөө хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй өндөр болчихгүй байгаа гэж л найдах юм. Алив бүхэн аажим ч болов засардаг, сайжирдаг, хөгждөг, зүгширдэг дээ! Ядаж л энэ түгээмэл зүй тогтол Монголд маань илрэх, үйлчлэх байгаа...

Судлаач, профессор Д.Чулуунжав

Одоогийн байдлаар Монголд 34 мянган жуулчин иржээ
Одоогийн байдлаар Монголд 34 мянган жуулчин иржээ
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​