fbpx Зеленский фронтын шугамд очихдоо “дэлбэрэлтэд ойрхон” байсныг хэвлэлийн алба нь мэдээллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд НО-той мэдээ
Огноо
Унших
2 минут 25 секунд

Зеленский фронтын шугамд очихдоо “дэлбэрэлтэд ойрхон” байсныг хэвлэлийн алба нь мэдээллээ

Ням гарагт Запорожье мужийн Роботино хотын орчим өмнөд фронтын шугамд зочлохдоо Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “дэлбэрэлтэд ойрхон” байсан тухай түүний хэвлэлийн алба мэдээлжээ.

“Тулаан идэвхтэй өрнөж буй Роботинод очих үеэр харьцангуй ойрхон зайд дэлбэрэлт болсон. Гэхдээ би үүссэн нөхцөл байдлыг дэвэргэж яримааргүй байна” гэж Зеленскийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоров сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн юм.

Зеленский өчигдөр өмнөд фронтын Роботино орчмын хэсэгт зочилж, байлдааны нөхцөл байдалтай танилцсан байна.

Оросын арми одоо энэ фронтын хэсэгт аж үйлдвэрийн хот Днипрог гол чиглэлээ болгон тулалдаж байгаа юм.

Оросын түрэмгийллээс хамгаалахын тулд энд агаараас хамгаалах зэвсэг техникийн хүчийг нэмэгдүүлж байгаагаа Зеленский мэдэгдсэн байна.

“Бид пуужин, нисгэгчгүй онгоцны хүчин чадлаа өргөжүүлэхээр ажиллаж байна. Энэ нь цахилгаан эрчим хүч, усан хангамж зэрэг амин чухал дэд бүтцийг Оросын агаарын цохилтоос хамгаалж, нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх зорилготой юм” гэж Зеленский энэ үеэр хэлжээ.

Фронтын шугамд зочлохдоо тэр Мелитополь хотын дарга Иван Федоровыг Запорожье мужийн захирагчаар томилсон байна. Запорожье мужийн зарим хэсэг одоогоор Оросын цэргийн хяналтад байгаа юм.

Украины арми Ням гарагт Днепр мөрний зүүн эрэгт Оросын хэд хэдэн хуягт тэрэг болон дроны удирдлагын төвийг устгаснаа мэдээлжээ.

Үүнтэй зэрэгцэн зүүн фронтын шугамын цаана орших Украины эзлэгдсэн Лисичанск хотын талхны газар өчигдөр агаарын цохилтод өртөх үеэр 28 хүн алагдаж, 10 хүн шархадсан тухай Оросын тал мэдээлсэн байна.

Москвагаас томилогдсон Луганск мужийн захирагч Леонид Пасечник уг цохилтыг Өрнөдийн HIMARS пуужингаар үйлдсэнийг баталж, буруутай этгээдүүдийг шийтгэхээ амлажээ.

Оросын тал Украины армийг зориуд олон хүн цугларсан байх үед талхны газрыг байгаа болгосон гэж буруутгасан юм.

Одоогоор Украины тал энэхүү халдлагын талаар мэдэгдэл гаргаагүй байна.

Эх сурвалж: AFP

“АНУ-д худалдаалагдах гэж байсан үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн болсон“

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​