fbpx Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 9 секунд

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

Нүүрсний гэх тодотголтой хэрэг эцэслэн шийдэгдэлгүй сонгуультай золголоо. Тус хэрэгт Монгол Улсын УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Хятадын хэд хэдэн хөрөнгө оруулагчийн нэр холбогдсон байдаг. УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ гэх мэтээр дотоодын авлига, албан тушаалтын хэрэгт холбогдсон нөхдүүдийг нэрлэж чадах ч тэдний ард буй Хятадын зарим бизнесмэнийг орхигдуулсаар буй. Хэдийгээр Хөрөнгө оруулалтын тухай хууль яригдаж, гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улс хаалгаа том нээж, довжоогоо багасгах тухай ярьж байгаа ч хууль бус үйл ажиллагаанд оролцсон хүмүүст өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож чадаагүй байна.

  1. АВЛИГАЧИН LUO ROGER JIE БУЮУ ӨНДӨР ХОЧИТ ХЯТАД

Нүүрсний гэх хэргээс үүдэж, 2022 оны 12 дугаар сард болсон жагсаалын үеэр буюу 9-ний өдөр тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар Авто тээврийн Үндэсний Төвийн албан тушаалтнуудыг авлигадаж, С зөвшөөрөл авсан гэх зарим компанийг зарласан байдаг.

Үүнд, БНХАУ-ын иргэн Ху Юун Далай гүйцэтгэх захиралтай "Азын хишиг дэлгэрэх" ХХК, "Дагалай шарга 88 транс" ХХК, "Даалингийн хишиг тээвэр" ХХК, "Ивээл сар транс" ХХК, "Хишигсайхан ундрах" ХХК хэмээн тодорхой нэрлэсэн. Эдгээр компани нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Friendship and Fortune S Corporation” гэх хуулийн этгээдийн хувь эзэмшилтэй, эцсийн өмчлөгч нь Luo Roger Jie гэх эзэнтэй байсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хувь эзэмшилтэй байсан зарим компани нэрээ хувиргаж, эзнээ өөрчилснийг нь тодорхой мэдээлсэн.

“Luo Roger Jie” гэх хятад эзнээ нүүрс тээвэрчид анддаггүй. Түүнийг Өндөр хэмээн “хочилдог”. 2022 оны 12 дугаар сард тэр дээрх компаниудын эцсийн өмчлөгч байв. Авлигын хэрэг хэмээн Хууль зүйн сайд өөрөө зарласан байтал дээрх компаниудын эздэд ямар ч хариуцлага үүрүүлсэн тухай мэдээлэл алга.

Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс Temel Mansur гэх этгээд “Дагалай шарга 88 транс”, “Ивээл сар транс”, “Хишигсайхан Ундрах” зэрэг компанийн эцсийн өмчлөгч болж бүртгүүлсэн байгаа юм.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн дээрх компаниудтай нэр холбогддог. Өөрөөр хэлбэл, тэрээр хувьцаа эзэмшигчээс хасагдсан даруйдаа компаниудын нэрийг өөрчилсөн гэдэг баримт бий. Гэвч А.Адъяасүрэн гишүүн үүнийг илт үгүйсгэсэн. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болсон УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан А.Адъяасүрэн гишүүн “Дээрх нэр дурдагдсан компаниудаас ганц л компанийг мэднэ. Бусдыг нь мэдэхгүй. Оффшор бүс, турк эзэнтэй болсныг би огт мэдэхгүй хэмээн мөр хавчин мэлзэж байсан.

Гэтэл түүнийг Автотээврийн үндэсний төвийн дарга Доржпаламд 100 мянган ам. долларын хахууль өгсөн хэрэгт холбогдуулан шалгаад эцэст нь эгч нь зээл олгосон болж хувирсан гэх баримтууд бий. Хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байна. Эндээс хахууль өгч, С зөвшөөрөл авсан хэрэг тодорхой ч хахууль өгсөн этгээдүүд нь ямар ч хариуцлага хүлээгээгүй байгаа юм.

Хэрэг эцэслэгдсэн бол тухайн үед эцсийн өмчлөгч хэмээн бүртгэлтэй байсан Хятад иргэн Luo Roger Jie хариуцлага хүлээх нь тодорхой. Тус компаниуд өнөөдрийг хүртэл Монгол Улсад бүртгэлтэй байгаа учраас хариуцлагыг Монгол Улсын хуулийн дагуу нэхэх нь зүй.

  1. ХУУЛЬ БУС ГАЗАР ЭЗЭМШИГЧ БУЮУ XU XIANGCHENG, XU KAIQI

УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын үеэр яригдсан зүй ёсоор анхаарал татсан асуудал бол Өмнөговь аймагт 2020-2022 онд сумын Засаг даргын цохолтоор Монгол Улсын хуулийг зөрчин Гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457,3 га газар эзэмших эрх олгосон гэх баримт. Үүнд, эцсийн өмчлөгч нь Xu Xiangcheng, Xu Kaiqi гэх Хятад улсын хоёр иргэн дээр бүртгэлтэй 3 компанийн нэр дурдагдсан байдаг.

“Качнис Ложистик” ХХК-13 га, “Камелник ложистик”-10 га газар эзэмших эрх авсан бөгөөд хоёр компанийн гүйцэтгэх захирлаар нь Ц.Цэрмаа гэгч ажилладаг бол “Төмөр туурай” ХХК-20 га газар эзэмшдэг, захирлаар нь Анари гэгч ажилладаг гэдгийг шинжээч баримтаар мэдээлсэн.

Xu Xiangcheng, Xu Kaiqi гэх Хятад улсын хоёр иргэн нь нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанитай хэмээн тээвэрлэгчид хэлдэг. Тэднийг “сахал” хэмээн дуудаг бөгөөд дээрх компаниудаас гадна “Адали инк” ХХК нь өнөөдөр ч нүүрс тээвэрлэж байгаа аж. Тус компани нь Ханбогд суманд 100 мянган ам.метр газрыг ашиглах эрхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хууль бусаар газар эзэмшиж байсан нь тогтоогдсон бөгөөд үүний цаана авлига, албан тушаалын хэргийн асуудал ч сөхөгдсөн байтал “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулж, тендерт оролцож, тээвэрлэлт хийсээр байна.

Зөвхөн нүүрс тээврээр зогсохгүй, БНХАУ-д бүртгэлтэй компаниудаараа дамжуулан нүүрс худалдан авах гэрээ байгуулсан гэх мэдээлэл ч бий. Тухайлбал, Inner Mongolia Zesheng Energy Discovery Co.LTD, Inner Mongolia Jinge Energy Development C.LTD, Wurat Zhongqi Yinhang International Trade Co.LTD гэх зэрэг компанийн нэр дурдагддаг бөгөөд Эрдэнэс Тавантолгой компанийн нээлттэй мэдээллээс харвал дээрх компаниуд худалдан авагчийн жагсаалтад байгаа юм.

Зөвхөн ил болсон нь дээрх хоёр баримт. Олон нийтэд ил болж, хуулийн байгууллага шалгаж, буруутай үйлдлийг тогтоож, Монгол Улсын хууль дүрмийг зөрчсөөр байтал бид гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор тэднийг хаацайлахыг хүлээн зөвшөөрсөөр, Монголд “хаан” суух эрх олгосоор байх уу.

Toim.mn

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“
“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​