fbpx Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
8 минут 30 секунд

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

Энэ сарын эхний хагаст болсон спортын томоохон уралдаан тэмцээнүүдийн тухай тоймлон хүргэж байна.

Э.Цэндбаатар ес дэх ялалтаа байгуулав

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ертөнцөд хүч үзэж байгаа билээ. Тэгвэл манай тамирчны хувьд энэ сарын эхэнд ес дэх тулаанаа хийж, ялалт байгууллаа. Түүний хувьд найм дараалан ялалт байгуулаад байсан юм. Э.Цэндбаатарын энэ удаагийн өрсөлдөгч Гвиней улсад төрсөн Канад иргэншилтэй тулаанч Мохамед Сумаоро байлаа. Тэрбээр мэргэжлийн боксын дэвжээнд 14 ялж, хоёр ялагдаад байсан юм. Бокс сонирхогчид манай тамирчин Э.Цэндбаатарыг "Илт давуу ялалт байгуулна" хэмээн таамаглаж, бооцоо тавьж байсан ч найман үеийн турш тулалдахад Мохамед Сумаоро тийм ч амархан бууж өгөөгүй. Ингээд тэмцээн өндөрлөхөд шүүгчид Э.Цэндбаатарт ялалтыг өгсөн юм. Ийнхүү Монгол Улсын тамирчин Э.Цэндбаатар одоогоор нэг ч ялагдал хүлээлгүй мэргэжлийн боксын рингэнд “босоо” хэвээр байна.
Дараагийн анхаарал татсан нэгэн үйл явдал нь сагсан бөмбөгийн ертөнцөд болж өндөрлөлөө. Тодруулбал, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн плей-оффын хагас шигшээ тоглолтууд болсон. Тэмцээний эхний өдрүүдэд "IHC Apes", "Бишрэлт Металл" багийн тав дахь тоглолт болж, цувралыг 3:1-ээр "Бишрэлт Металл" баг тэргүүлсэн билээ. Энэ үеэр "IHC Apes" баг тоглолтын өмнө дасгалжуулагчаа халсан. Тус багийн ахлах дасгалжуулагч, Серби улсын иргэн Славолуб Лале Горунович цахим хуудасдаа "2023-2024 оны улирлыг "IHC Apes" багийг түүхэн дээд амжилтад нь хүргэснээр өндөрлүүллээ. Хамтран ажилласан клубийн удирдлага болон тоглогчид, ялангуяа эхний тоглолтоос хойш биднийг дэмжиж байсан хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа.Одоо шинэ сорилтуудтай нүүр тулах цаг иржээ" гэсэн байв.
Энэ үйл явдлаас хэдхэн хоногийн дараа Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга мөсөнд авиралтын спортоор дэлхийн цомын цуврал тэмцээн болон ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид, Монголын уулчдын үндэсний холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Манай улсын мөсөнд авиралтын тамирчид 2024 оны эхний хоёр сарын байдлаар дэлхийн цом, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс нийт дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр, гурван хүрэл медаль хүртжээ. Заримаас нь онцолбол, Ч.Мандахбаяр дэлхийн цомын цуврал тэмцээний нийлбэр амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж, цомын эзэн болсон бол Б.Мөнхбаатар залуучуудын ДАШТ-ий Монголын баг тамирчдын анхны алтан медалийг авчирч, Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчид болжээ. Энэ үеэр У.Анар, Ж.Амина, А.Зоригтбаатар нарыг Олон улсын хэмжээний мастер цол тэмдэгээр шагнасан юм.

Их аварга Хакүхог тойрсон шуугиан

Японы нийслэл Токио хотод "Токио-2024” марафон амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монголын тамирчин, Ази тивийн аварга Г.Хишигсайхан 2:26:32 цагийн амжилт үзүүлж, "Парис-2024" зуны олимпын наадамд оролцох болзол биелүүлсэн юм. Эмэгтэйчүүдийн ангилалд уралдсан тэрбээр шагналт наймдугаар байрт шалгарснаас гадна Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Токиогийн марафон нь дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигдсэн бөгөөд Б.Хишигсайханы хувьд энэхүү тэмцээнд амжилт үзүүлсэн анхны монгол урлалдаанч болж, нэрээ мөнхөлсөн ажээ.
Энэ сарын дундуур Монголын чөлөөт бөхийн ертөнцөд нэгэн онцлох үйл явдал болсон нь Монголын гурван бөх олон улсын тэмцээнээс гурвуулаа мөнгөн медаль авсан агшин байв. Тодруулбал, Яшар Догу, Вехби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит олон улсын тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125кг-ын жингийн барилдаанууд болж өндөрлөсөн. 70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга, 79 кг-д Олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж, 125 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар тус, тус мөнгөн медалийн эзэд болсон юм. Энэхүү тэмцээнд оролцсон Монголын чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчид нийт дөрвөн жинд финалдсан амжилтаараа багийн нийлбэр дүнгээр 108 оноотой гуравдугаар байрт шалгарсан.
Японы мэргэжлийн сүмогийн ертөнц энэ сард их аварга Хакүхог тойрсон шуугиан тасралтгүй үргэлжилж байна. Миягино дэвжээний монгол сүмоч Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээний бөхчүүдээ дээрэлхэж, хүчирхийлдэг байсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор Хокүсэйхо Э.Даваанинж болон түүний багш Хакүхо М.Даваажаргалд хариуцлага хүлээлгэх талаар Сүмогийн холбооноос мэдээлсэн билээ. Ингээд Хокүсэйхо Э.Даваанинжийг сүмогоос зодог тайлуулж, түүний багш Хакүхо М.Даваажаргалыг шавиа удирдаж чадаагүй гэх шалтгаанаар хоёр зиндаа унагаж, дэвжээг нь хаах шийдвэр гаргаад байна. Улмаар Миягино дэвжээний бөхчүүдийг хэрхэх эсэхийг мэргэжлийн сүмогийн томоохон дэвжээнүүдийн нэг болох Исэгахама дэвжээний ояката буюу дэвжээний эзэнд нь даалгажээ. Их аварга Хакүхо М.Даваажаргалын хувьд дэвжээгээ удирдахын тулд иргэншлээсээ татгалзаж, улмаар Японы иргэн болоод багагүй хугацааг үдэж буй. Харин энэхүү шуугианы эцэст эргээд эх орондоо ирэх нь гэсэн яриа сүмо сонирхогчид болон монголчуудын дунд өрнөсөөр байгаа билээ.

Биатлончид аваргаа тодруулав

Монгол улсын гавьяат дасгалжуулагч Г.Батмөнхийн нэрэмжит биатлоны Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Булган аймгийн Хангал сумын “Сэлэнгэ” амралтын газар энэ сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү анхны насанд хүрэгчдийн анхны тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хэнтий аймаг, "Алдар", "Хилчин" спорт хорооны шилдэг биатлончид оролцож, цэц мэргэнээ сорьсон юм. Тэмцээний эхний өдөр багийн буухиа уралдааны эрэгтэй ангилалд Eвропын залуучуудын аварга ОУХМ Э.Энхсайхан, ОУХМ О.Гантулга нарын баг болох "Алдар" спорт хороо түрүүлсэн. Эмэгтэйчүүдийн багийн буухиад мөн л "Алдар" спорт хорооны баг үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Харин тэмцээний хамгий өрсөлдөөнтэйд тооцогддог 7.5 км зайд болсон уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 12 биатлонч өрсөлдсөнөөс ОУХМ Э.Энхсайхан түрүүлж, спортын мастeр Ж.Анхболд, ОУХМ О.Гантулга нар мөнгө, хүрэл мeдалийг хүртэв. Яг энэ цаг үед ХБНГУ-ын Дортмунд хотод буудлагын олон улсын тэмцээн амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээний 10м-ийн хийн урт бууны дасгалд ОУХМ О.Есүгэн мөнгөн медаль, 10м-ийн хийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү мөнгөн медаль хүртжээ. Тэмцээн энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм. Хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын нийслэл Сөүл хотод “Сөүл марафон 2024” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд оролцсон Монголын марафонч Б.Мөнхзаяа уралдаж 2:24:44 цагийн амжилтаар долоодугаар байрт шалгаран Монгол улсын эмэгтэй тамирчдын рекордыг дахин шинэчлэн тогтоожээ. Ийнхүү манай улсын хоёр тамирчин марафон гүйлтийн төрлөөр "Парис-2024" олимпод оролцох эрхтэй боллоо.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!
“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​