fbpx Утааг бараагүй УТААРСАН дарга нар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 39 секунд

Утааг бараагүй УТААРСАН дарга нар

Монголчууд өвөлд дургүй биш уг нь дуртай. Утаатай болохоор нь л дургүй болчихсон юм. Түүнээс биш Монголын өвөл урьдын адил болдгоороо л болж байна. Хотынхонд ч биш буйдхан сууриндаа суугаа хөдөөгийнхөнд ч хамаатай. Яагаад гэвэл тэдний үр хүүхэд, ач зээ, амраг садан, анд нөхдийн аль нэг нь Улаанбаатарт суурьшин л суугаа. Тэдэндээ зовж л суугаа. Ийм хороор амьсгалж, ийм үхлийн хөндийд суугааг нь өдөр бүр шахам харж, сонсож байгаа болохоор зовох нь мэдээж.

Жилийн 7139 амь

Улаанбаатарын утаа хэзээ эхэлснийг хэлж мэдэхгүй юм.

Ямартай ч “Тунгалаг тамир” кинонд Эрдэнэ хүрээ утаатай байх тухай өгүүлдэг. Тэр үед ч нийслэл утаатай байж. Гэхдээ өнөөдрийнх шиг гадаад орчны агаарын бохирдлын (ГОАБ) нөлөөгөөр жил бүр 2839 хүн нас барж, 269 сая ам.долларын (905 тэрбум төгрөг) алдагдал хүлээж байгаагүй нь лавтай. Мөн дотоод орчны агаарын бохирдлын улмаас жил бүр 1.2 тэрбум ам.долларын (3.9 их наяд төгрөг) эдийн засгийн алдагдал хүлээж, 4300 хүн нас барж байгаагүй байх. Цаашид энэ тоо улам өснө. Улиг болсон утааны талаарх хор уршгийн хамгийн сүүлийн тоо мэдээ нь энэ. Үүнээс илүү тодорхойгоор урхгийг нь тайлбарлаж хэлж мэдэхгүй юм.

Агаарын бохирдолд “цагаан туг” өргөсөн сэтэртнүүд

Бичихээс, ярихаас халгам, залхам зүйл өнөөдөр утаа л болжээ. Сэтгүүлчдийн бичсэн нийтлэл, иргэдийн бичсэн сэтгэгдэл, эрдэмтдийн бичсэн өгүүлэл, судалгаа бүхнийг хэвлүүлж, утааны тухай ярьсан бүхнээ хуурцагт буулгаж, жагссан бүхнийг нь фото зургаар буулгавал шинэхэн байгуулсан Үндэсний номын сангийн өрөө танхимыг дүүргэж мэдэхээр л бид ярьж, хэлэлцэж, тэмцэж ирлээ. Бүх юмны буруутан иргэд л байдаг хойно бид утаатай тэмцэн ядахдаа зуухаа сольж, нүүрсээ больж, яндангаа сольсон. Одоо галын хайчаа соль гэвэл солих л үлдлээ. Өвөлдөө ичдэг “Баавгай болохсон” гэж өөрсдийн амьдралаар хачиргүй кино бүтээгээд дэлхийд гарч чадлаа. “Та нар галаа түлж чадахгүйдээ угаартаж үхэж байгаа” хэмээх дарга сэтэртнүүд 2011 оноос л эхлэн үндэсний хэмжээний хороо байгуулж, утааг “бараагүй” түүхтэй.

Ерөнхийлөгчийн бөөр, Ерөнхий сайдын суга, нийслэлийн Засаг дарга нар болон олон, олон Байгаль орчны сайдын өвөр дамжсан агаарын бохирдлыг бууруулах хороог хэн, хэн удирдаж байсныг эргэн саная.

2011 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо байгуулав
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2011 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 43 дугаар зарлигаар “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо” (цаашид “НАББҮХ” гэх)-г Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд байгуулав.
2012 Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо болов
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 оны 171 дүгээр зарлигаар дээрх Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог татан буулгаж ЕТГ-ын дэргэд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулан түүний ажиллах журмыг баталсан байна.
2013 Ерөнхий сайдын дэргэд ирэв
- 2013 оны арванхоёрдугаар сард Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дэргэд ажиллуулахаар болов.
2014 Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд очив
- 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгаж, чиг үүргийг БОНХАЖ-ын яаманд шилжүүлж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг тэргүүлэв.
2015 Засгийн газар дахин дэргэдээ авав
- 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин дэргэдээ ажиллуулахаар болов. Энэ хугацаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар тэргүүлж байв.
2017 Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгав
- 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, АББҮХ-г татан буулгасан. Шалтгаан нь зөвхөн агаарын бохирдол бус орчны бохирдлын асуудал гарч ирэв.
2017-2022 Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэргэд ирэв
- 2017 оноос Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат - 2020-2021 оноос Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Д.Сарангэрэл - 2021-2022 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан - 2022 оны нэгдүгээр сараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар тэргүүлэв.
2023 Эрчим хүчний сайд тэргүүлэв
- 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог даргалав.

“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргээ биелээгүйгээс Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр нөлөө буурах нөхцөл бүрдсэн” хэмээн Үндэсний аудитын газраас дүгнэлт гаргасныг мөн сануулъя.

Утааг бараагүй УТААРСАН дарга нар

Утааг “бараагүй” сан

2010 оны 273 дугаар тогтоолоор “Цэвэр агаар сан”-г байгуулж, удирдах зөвлөлийн ажиллах журам болон бүрэлдэхүүнийг баталсан. Сангийн дүрэм, бүтэц зохион байгуулалт, стратегийг ЦАС-ийн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн БОАЖС (Л.Гансүх)-ын 2011 оны А-200 дугаар тушаалаар баталсан. Харин 2015 оны арваннэгдүгээр сард ЗГТСТХ-д өөрчлөлт орсонтой холбоотойгоор Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоолоор ЦАС-г татан буулгаж, хэрэгжүүлж байсан чиг үүргийг БОАЖЯ-нд шилжүүлсэн билээ. ЦАС ажиллах хугацаанд буюу 2011-2015 онд улсын төсвөөс сангийн үйл ажиллагаанд 93.4 тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг Үндэсний аудитын газраас мэдээлж байсан билээ. Харин энэхүү сангийн даргаар ажиллаж байсан Н.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс 5.1 тэрбум төгрөг завшсан нь 2014 онд тогтоогдсон гунигт түүхтэй.

Хууль, хяналтын байгууллагад шалгагдсан хэргүүдийг эргэн сануулбал
- ЦАС-аас түлш нийлүүлэх тухай албан ёсны гэрээ байгуулаагүй “Шарын голын энерги Болд” ХХК-д ажлын гүйцэтгэл, ажил дүгнэсэн баримтгүйгээр 2011 онд 2,260.0 сая, 2012 онд 466.5 сая, бүгд 2,726.5 сая төгрөг;
- Сургалт, семинарын зардал нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-д 2012 онд нийт 116.0 сая төгрөг;- Ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-д 2012 онд 21.4 сая төгрөг;
- Түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шарын гол дулаан” ХХК-д 2011 онд 240.0 сая төгрөг;
- Монгол патентын зуухны үнэ нэрээр “Анандложистик” ХХК-д 2012 онд 429.7 сая төгрөгийг санхүүжүүлсэн хэргүүд шалгагдаж байсан билээ;

Утааг “сонсоно"

Улиг болсон утааны талаарх сүүлийн сонин гэвэл, бухимдал нь утаа гартал уурсаж буй Ч.Ганжавхлангийн уриалсан жагсаалд очоогүй ч “Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая” цахим өргөдөлд 71,343-уулаа нэгдээд буй. Арванхоёрдугаар сарын 10-нд өргөдлийг санаачлагч иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж “Агаарын харуул” НҮТББ (Breathe Mon-golia - Clean Air Coalition) өргөдлийг санаачлагч иргэн Б.Мөнгөнхишиг болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл УИХ-ын Тамгын газрын дэд дарга нар болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийгээд буй.

УИХ-ын Тамгын газраас өргөдлийн зорилгыг тодорхой болгохыг санал болгосон. Харин өргөдөл гаргагчид анх гаргасан цахим өргөдөлд дурдсан агаарын бохирдолтой холбоотой бодлого шийдвэр, хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, ил тод байдалд хяналт, үнэлгээ хийж, түүн дээр үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг сайжруулах нийтийн сонсгол зохион байгуулах зорилгоор санаачилсан гэдгийг мэдэгдсэн. Утаатай хамт өнгөрүүлсэн “дурсамж”-аа эргэн санахаар болсон нь нэг ч гэсэн алхмын дэвшил юм даа.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Ю.ИДЭРЦОГТ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 7.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧ НИЙЛҮҮЛЖЭЭ
ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Ю.ИДЭРЦОГТ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 7.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧ НИЙЛҮҮЛЖЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​