fbpx МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
5 минут 0 секунд

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Түүний сүүлийн жилүүдэд тайзнаа бүтээж буй дүрээс "Амьдрахуй"-н Жя Жэн, "1984" жүжгийн Жулияг энэхүү бичвэртээ онцолж байна. М.Батболд найруулагч тэр хоёрын хамтрал "Гэм зэм"-ийн улсын яллагчийн дүрээс эхэлсэн. Д.Ганцэцэг жүжигчний ур чадвар тайзнаа асан дүрэлзэж, үзэгчдийг байлдан дагуулж, найруулагчаас ямар ч дүр оноосон тодхон бүтээчихдэгийг бид мэдэх билээ.

Тиймдээ ч үзэгчдийн сэтгэлд баян хангалуун амьдралтай ч хайрласан хайрандаа эцсээ хүртэл үнэнч байж, зовлонг нь хуваалцаж, зарим үед бүр түүнээс ч илүү шаналж, зовж, турж эцэж, өвдсөн Жя Жэн, харгис дээрэнгүй, байнгын хараандаа байлгадаг нийгэмдээ зохицож, тэдний шаардлагыг үг дуугүй биелүүлдэг хэр нь дотооддоо хүнийг хайрлах зүрх сэтгэл, эрх чөлөөгөө гээгээгүй Жулиягийн дүрийг амьдруулж чадсан. Хэрвээ би "Амьдрахуй"-н Жя Жэний оронд байсан бол амьдралд тохиолдох тэр олон зовлонг тэсэж туулж чадахгүй зугатах байсан байх. Гэсэн ч тэр бүтэлгүй фу гүйд эцсээ хүртэл хань болж, үр хүүхдүүдээ өсгөж, бас алдаж, хүгд хүчир ажлын нугачаанд хөлгүй шахам болсон. Тэглээ гээд энэ амьдралдаа огтхон ч харамсаагүйгээ жүжгийн төгсгөлд хэлдэг.

Гурван цаг орчмын энэ жүжигт уйлж, дуулж, гүйж, алхаж, бачууран орилж, сандран мэгдсэн Жя Жэний дүрийг тэр торохгүйгээр даван гарч, хэчнээн дархлагдсан уран бүтээлч гэдгээ харуулж чадсан. Амьдрал өөрөө яг Жя Жэний дүр шиг хүнийг уйлуулж, дуулуулж, унагаж, босгож, орилуулж, ойлгуулдаг. Амьд явна гэдэг тэр бүх мэдрэмжийг хүн мэдэрч, басхүү бусдад өгөхийн нэр гэдгийг түүний энэ дүр бидэнд харуулдаг. Тиймдээ ч тэр "Амьдрал бол будаа, тос, давс, цай, цуу, түлээ. Түлээ галын ундарга, будаа өлсөж цангахгүй байхын эхлэл, тос, давс цай, цуу бол амьдралын амт. Үүнээс илүү амьдралын амт надад хэрэггүй, аав аа. Амьдрал амттай байх хэрэгтэй" гэж хэлдэг биз ээ.

Харин "1984" жүжгийн Жулияг өчигдөрхөн дахиад үзлээ. Нэг л хүнийг шүтэхийн төлөө нийгмээрээ хөдөлдөг дарангуйлал дүүрэн хатуу нийгмийн хүн байна гэдэг, тэдний аймшигт дүрэм журмыг дагаж мөрдөж амьдарна гэдэг хэчнээн зүдрэлтэй, уйлмаар хувь тавилан болохыг Жулия бие, сэтгэлээрээ амсаж яваа эмэгтэй. Гэсэн ч хайрлан дурлах зүрх сэтгэл нь хэвээр, сайхныг олж харах, мэдрэх ухаан бодол нь саруул болохоор бас ч гэж учиртай. Түүнийхээ хүчинд амьдралдаа багахан ч болов жаргалыг амсдаг. Мэдээж тэр бүхнийхээ гороор бүр ч хатуу шийтгэлд унаж, эцэст нь гөлөрсөн хүн болоод л дуусдаг. Өнөө инээд хөөр, цог золбоо болсон, уярал нулимстай Жулияг хормын төдийд л мөс шиг хүйтэн цэвдэг нэгэн болгож байгааг харах адилхан эмэгтэй хүний хувьд хэчнээн зүрх шимшрэм байв.

Ийм хүнд дүрийг, харгис хорон сэтгэхүйн цагдаагийн дүр тэр ялгаагүй гурван цаг орчим бүтээлээ. Тайзнаа тэр муухай харж, аймшигтайгаар чанга орилж, тэгснээ дурлаж, хайрлаж, сандарч, жаргалтай хором мөчүүдийг өнгөрөөж, харханд хазуулж, хамгаа соруулсан. Ингэж энэ дүрээр ч ялгаагүй олон мэдрэмжид хувирч, өөрийгөө зуун хувь дайчлан тоглолоо. Үнэхээр тулгаж, гүйцээж, бүр нэг автуулж, үзэн ядуулж, бас хайрлатал дүрээ бүтээлээ. Номын хуудаснаас л төсөөлөн боддог, ийм нэг эмэгтэйчүүд байдаг болов уу гэж санасан эл эмэгтэй дүрүүдийг тэр тайзнаа амилуулж, бидний зүрх сэтгэлд хоногшуулж чадлаа. Одоо Д.Ганцэцэг жүжигчнийг харах бүрд өөр олон дүрээс нь гадна "Амьдрахуй"-н Жя Жэн, "1984" жүжгийн Жулияг санах нь. Тэд үргэлж бидэнтэй хамт байх нь.

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ
Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​