fbpx Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
2 минут 46 секунд

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Испанийн “Барселона” клуб залуу довтлогч Ламин Ямалтай байгуулсан гэрээгээ 2031 оны зургаадугаар сар хүртэл сунгасан тухай Каталоны багийн хэвлэлийн алба мэдээллээ.

“Л.Ямал 15 настайдаа 2023 оны дөрөвдүгээр сарын 29-нд манай багийн бүрэлдэхүүнд анх удаа тоглож байв. Тэр өдрөөс хойш Барселонагаас холгүй орших Матаро хотод төрсөн энэ залуу гайхамшигт тоглолтуудаараа дэлхийн хөл бөмбөгийн тавцанд гарч ирлээ” хэмээн клубийн цахим хуудсанд бичсэн байна.

Өдгөө 17 настай Ямал бол “Барселона”-гийн хөл бөмбөгийн сургуулиар хүмүүжсэн тоглогч юм. Тэрбээр 2024/25 оны улиралд тус багийн бүрэлдэхүүнд Испанийн аварга болж, Испанийн цом, Супер цомын тэмцээнүүдэд түрүүлжээ. Өнгөрсөн улиралд “Барселона”-д 55 удаа тоглохдоо 18 гоол оруулж, 25 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн 2023 онд 15 настайдаа Испанийн аварга болж байв. Түүнээс гадна, Испанийн шигшээгийн бүрэлдэхүүнд 2024 оны Европын АШТ-д түрүүлж, тус тэмцээний хамгийн залуу шилдэг тоглогчоор шалгарсан юм. Тэрбээр шигшээ багт 19 тоглолт хийхдээ 4 гоол оруулж, 9 оновчтой дамжуулалт хийгээд байна.

Өнгөрсөн 2024 оны 10 дугаар сард Л.Ямал France Football сэтгүүлийн дэвшүүлсэн хувилбараар дэлхийн шилдэг залуу тоглогчоор шалгарсан бол дараа сард нь 21-ээс доош насны Европын шилдэг хөлбөмбөгчинд Италийн Tuttosport сонины газраас олгодог Golden Boy шагналын эзэн болсон юм.

Хэвлэлүүдэд бичсэнээр, дараагийн улирлаас эхлэн Л.Ямал 10 дугаартай өмсгөлтэй тоглох бололтой. Одоо тэрбээр 19 номертой тоглож байгаа юм. “Барселона”-д янз бүрийн цаг үед 10 дугаартай тоглож байсан хөлбөмбөгчид бол Лионел Месси, Диего Марадона, Роналдиньо, Ривалдо, Ромарио нар юм. Мөн зарим хэвлэлд мэдээлснээр бол, шинэ гэрээний дагуу Ямал жилд 15 сая евро авахаар болсон нь одоогийн цалингаас нь гурав дахин их бөгөөд бонусыг тооцвоос нийт орлого нь 20 сая еврод хүрэх ажээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээг дуулгахад, даваа гарагт “Барселона” баг Испанийн цомын тэмцээний финалд “Реал Мадрид”-ыг нэмэлт цагт 3:2-оор хожсон байна.

Б.Адъяахүү

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ
Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​