fbpx К. ЁОЛК: “Би аав шигээ бөх болж яагаад болохгүй гэж“ боддог байлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
8 минут 0 секунд

К. ЁОЛК: “Би аав шигээ бөх болж яагаад болохгүй гэж“ боддог байлаа

Япон Улсын нийслэл Токио хотод “Токио-2024” энэ оны жүдо бөхийн сүүлчийн их дуулга арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд боллоо. Тус их дуулга тэмцээний 60 кг-ын жинд амжилттай барилдаж шагналт тавдугаар байрт шалгарсан ОУХМ Кадербекийн Ёолктой ярилцлаа. Тэрбээр жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медалтай. Дотоодын цуврал тэмцээнд хоёр түрүүлж, хоёр удаа хүрэл медаль хүртсэн . Самбо бөхөөр өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Азийн аваргын хүрэл, Азийн хүүхдийн их наадмын хүрэл медальтай. Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, хошой хүрэл медальтай.

-2024 оны жүдо бөхийн сүүлийн тэмцээн “Токио-2024” их дуулгад амжилттай барилдсанд баяр хүргэе. Токио-2024” их дуулгын медалийн оосроос атгаад алдлаа. Их сайн барилдсан шүү.

-Баярлалаа. Юуны түрүүн танай “Эргэлт.мн” сайтыг уншиж байгаа спорт сонихогч бүх хүмүүст энэ өдөрийн мэнд хүргэе. Намайг Кадербекийн Ёолк гэдэг. “IJF”-ийн 2024 сүүлчийн тэмцээн болох “Токио-2024” их дуулгад оролцож, шагналт тавдугаар байрт орлоо.

-Нэгдүгээр тойрогт Румыны Алехандра Матеивыг, хоёрдугаар тойргийн барилдаанд Казахстаны Шерзод Давлатовыг ялжээ. Харин“С” хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Японы Нагаяаматай ямар барилдаан хийсэн бэ?

-“Токио-2024” их дуулгын “С” хэсгийн аваргын төлөө Японы Нагаяаматай барилдсан. Өмнө нь түүнтэй нэг удаа таарч барилдаад ялагдаж байсан болохоор өмнөх алдаанууд дээрээ сайн ажиллаж барилдсан. Эхнээсээ өөрийнхөө барьц байрлалыг аваад удирдаад явна гэж бодсон. Даан ч болсонгүй, нэмэлт цагт ялагдал хүлээсэн.

-Дагах тойрогт ОХУ-ын Изнхаур Сааевыг ялсан байна. Түүнтэй ямар тактикаар барилдаж ялалтыг авав?

-ОХУ-ын бөхтэй өмнө таарч барилдаж байгаагүй. Түүний барилдааныг сайн мэдэхгүй болохоор эхнээсээ өөрийнхөө барьц байрлалыг зөв авч өрсөлдөгчөө торгуулийн барилдаанд оруулж ялсан.

-Хүрэл медалийн төлөө Японы Кента Секимототой барилдахдаа барьц, байрлал, тактикийн ямар алдаа гаргаж хожигдол хүлээв ээ?

-Хүрэл медалийн төлөө барилдсан Японы Секимототой өмнө таарч байгаагүй. Түүний ямар барилдаантай, ямар мэх хийдгийг мэдэхгүй байсан. Тийм болохоор түүний шийдсэн мэхэнд унаж базари үнэлгээ алдсан. Базари үнэлгээ нөхөж авахыг хичээж барилдсан боловч ялагдал хүлээсэн байгаа.

-Японы 60 кг-ын шилдэг тамирчидтай барилдаж үзлээ. Одоо дэлхийн 60 кг-ын шилдгүүдтэй дараагийн ямар тэмцээнд барилдах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Японы 60 кг-ын жингийн тамирчид дэлхийд их дээгүүр барилдаг шилдэг жүдочид байдаг. Он гараад УАШТ-ий дараа олон улсын тэмцээнүүд эхэлнэ.

-Их дуулгын дараа Японд хамтарсан бэлтгэл хийсэн. Хэр үр дүнтэй бэлтгэл болов?

-Японд хийсэн хамтаарсан бэлтгэл үнэхээр өгөөжтэй байлаа. Их дуулга тэмцээн барилдаагүй дэлхийн шилдгүүд хүртэл ирж бэлтгэл хийсэн болохоор тэд нартай барилдах боломж олдсон.

-2025 оны УАШТ-ий бэлтгэлээ бараг л Японд хангаад ирэв үү?

-Тийм шүү, Ер нь УАШТ-ий барилдааныхаа бэлтгэлийг хангаад ирсэн гэж болно.

-Бөхийн спортын гараагаа Дархан хотоос эхлүүлсэн. Дарханы дасгалжуулагч Д.Балжинням, Ганбат нарын шавь уу?

-Бөхийн спортын гараагаа Дархан-Уул -аймгаас эхэлсэн. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн зааланд Д.Балжинням багш дээр анх дугуйланд явж эхэлсэн. Харин манай анги удирдсан багш Ц. Ганбат биеийн тамирын багш маань байсан юм.

-Их л багаасаа бөхөөр хичээллэсэн санагдах юм. Самбо, жүдо бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

-Тийм ээ, дунд сургуулийн сурагч байхдаа бөхийн секцэнд орж байлаа. Самбо, жүдо бөхөөр 12 дахь жилдээ хичээллэж байна.

-Ер нь яагаад бөхийн спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?

-Би багын хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Манай аав Үндэсний бөхөөр барилддаг. Сумын заан цолтой хүн бий. Аав маань надад их нөлөөлсөн. Аавыгаа дагаж аймаг, сумын наадмаар их явна. Аавынхаа барилдаж байхыг хараад бахархах сэтгэл төрдөг байв. Би ч гэсэн аав шигээ бөх болж яагаад болохгүй гэж боддог байлаа. Тэр бүхнээс үүдээд бөхөд дуртай болсон. Тэгээд сургуульд ороод долдугаар ангиа төгсдөг хавар, манай гудамжны Шаравжамц ах нэг өдөр “Чи бөхийн спортоор хичээллэх үү гэж асуусан. Би тэгий л даа” гээд бөхийн секцэнд дагаж явсан. Анх тэгэж л бөхийн спорттой холбогдсон.

-Сүүлийн жилүүдийн УАШТ-д тогтмол амжилт үзүүлж, медаль хүртээд байгаа. Самбо, жүдо бөхөөр гаргасан амжилтаасаа сонирхуулахгүй юу?

-ОХУ-ын Хабаровск хотод болсон олон улсын тэмцээнээс мөнгө медаль авч байлаа. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медалтай. Дотоодын цуврал тэмцээнд хоёр түрүүлж, хоёр хүрэл медаль авсан. Самбо бөхөөр өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Азийн аваргын хүрэл, Азийн хүүхдийн их наадмын хүрэл медальтай. Насанд хүрэгчдийн УАШТ-аас алт, хошой хүрэл медаль хүртэж байсан.

-Монголын 60 кг-д олон, тэнцүү өрсөлдөгчид байна. Харин сүүлийн жилүүдэд тив, дэлхийд төдийлөн сайн барилдахгүй байгаа. Энэ нь чухам юунаас болоод байгаа юм бол?

-Монголын 60 кг ундаргатай жингүүдийн нэг. Дотоодын өрсөлдөнийг улам нэмэгдүүлж байж гадагшаа сайн барилдана.

-“Токио-2024” их дуулгын дараа өөрийн тань “IJF”-ийн дэлхийн чансаа 30 гаруй байраар урагшилсан гэсэн. Одоо дэлхийн чансааны хэд дүгээрт явна вэ?

-“Токио -2024” их дуулгад орохоос өмнө би “IJF” дэлхийн чансааны 158 байсан. “Токио” их дуулгад тавдугаар байрт ороод 80 руу дэвшсэн байгаа. Дэлхийн чансаанд 78 байраар урагшилсан.

Г.Занданшатарын “зөвшилцөл” хэзээ дуусах вэ?
Г.Занданшатарын “зөвшилцөл” хэзээ дуусах вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​