fbpx Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 27 секунд

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюунтай зам тээврийн ослын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Он гарснаас хойш цагдаагийн байгууллагад зам тээврийн ослын хэдэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бэ. Ослын шалтгаан нь юу байна вэ?

-Энэ оны эхний таван сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй нийт 54.791 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүнээс 10.650 осолд нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлээд байна. Зам тээврийн ослын шалтгааны тухайд сүүлийн жилүүдэд гар утасны хэрэглээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор жолоо барьж байхдаа гар утсаа оролдсоноор анхаарал сарних, уулзвар нэвтрэх үедээ гэрэл дохио зөрчих, мөн үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэргээс шалтгаалсан ослууд нийслэл хотод давамгайлж байна

Харин орон нутгийн замд ихэвчлэн тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлөөр хийх гэсэн хоёр зөрчлийн улмаас онхолдох, мөргөлдөх, мал амьтан дайрах зэрэг осол их гарч байна. Мөн шөнийн цагаар холын гэрлээ шилжүүлээгүйгээс шалтгаалан осол их гардаг.

Орон нутгийн замд осол гарах нь хэр байна вэ?

Энэ оны эхний таван сарын байдлаар зам тээврийн ослын улмаас нийслэлд 42, орон нутагт 176, нийт 218 хүний алтан амь хохирсон харамсалтай мэдээ бий. Орон нутагт гарч байгаа зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийн судалгаанаас үзэхэд 51.9 хувь нь мөргөлдөх, 23 хувь нь онхолдох, 8.4 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх, 10.6 хувь нь явган зорчигч дайрах, 3.8 хувь нь мал, амьтан дайрах хэлбэрээр үйлдэгдсэн байна.

-Зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтсэн хүүхдийн талаар статистик мэдээлэл бий юу?

-Зам тээврийн ослын улмаас энэ оны эхний таван сарын байдлаар 218 хүний амь хохирч, 1455 хүн гэмтэж, 28.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс хүүхэд өртсөн зам тээврийн осол 396 бүртгэгдэж, ослын улмаас 423 хүүхэд гэмтэж, 18 хүүхдийн амь хохирсон харамсалтай тоо баримт байна. Цагдаагийн байгууллагаас энэ асуудалд онцгой анхаарч, сурагчдын амралтын үед эрсдэлээс сэргийлэх зорилгоор хүүхдийг зуны амралтаар хэрхэн аюулгүй амраах талаар болон зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчлөөс хэрхэн сэргийлэх талаар бага, дунд, ахлах ангийн хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт зориулсан гурван төрлийн видео бичлэг бэлтгэн хүргэсэн.

-Сүүлийн үед цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэргийн хэрэглээ огцом ихэслээ. Эдгээрээс үүдэлтэй осол, гэмтлийн шалтгаан юу байна вэ?

-Энэ төрлийн тээврийн хэрэгсэл манай улсад шинэ тутамд нэвтэрч орж ирээд удаагүй байна. Тэр ч утгаараа унаж хэрэглэх эрх зүйн орчны талаарх мэдлэг мэдээлэл иргэдэд хангалттай биш байна. Үүнтэй холбоотойгоор мотоцикл, мопедтой хүчин чадал, техник үзүүлэлтийн хувьд дүйцэхүйц скүүтер, сурроныг насанд хүрээгүй хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцож байгаагаас шалтгаалсан зам тээврийн осол их бүртгэгдсэн. Тиймээс энэ төрлийн тээврийн хэрэгслийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдгээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг зам тээврийн осол зөрчлөөс сэргийлэх зорилгоор энэ оны гуравдугаар сард “MNC 4598:2025”стандарт буюу “Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ыг шинэчлэн баталсан.

Скүүтер, цахилгаан байк зэрэг тээврийн хэрэгсэл нь мопедын хүчин чадал бүхий хурд хүч, техник үзүүлэлттэй учраас 16-аас дээш насны хүн хамгаалалтын малгай өмсөж дугуйн замаар, хэрэв тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явах ёстой. Харин иргэдийн суррон гэж нэрлээд буй цахилгаан тээврийн хэрэгсэл нь мотоциклийн нэгэн адил хурд хүч, техник үзүүлэлттэй тул 18 нас хүрсэн А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн хамгаалалтын малгайтай унаж замын хөдөлгөөнд оролцох юм. Мөн энэ төрлийн цахилгаан мотоциклүүдэд толь, гэрэл, дохио болон улсын дугаартай, түүнчлэн үзлэг оношилгоонд орсон байх ёстой гэсэн техникийн шаардлагуудыг тавьдаг.

-Дуу чимээний бохирдол их үүсгэж, стандарт зөрчиж байгаа мотоциклийг шөнийн цагаар зорчуулдаггүй болгоно гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар тодруулбал?

-Нийслэл хот маань дуу чимээний бохирдол өндөртэй хотуудын тоонд ордог. Дуу чимээний бохирдолд ихээр нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаанд дуут дохио буюу сигналь, бүдүүн яндантай спорт автомашинуудын чимээ өндөр хувь эзэлсэн байдаг. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас “Сигналь” гэсэн хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулсан. Цаашид ч энэ төрлийн зөрчлийг бууруулах ажил, арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж ажиллана. Өнгөрсөн хугацаанд бүдүүн яндангийн асуудлаар “Монголын спорт автомашин сонирхогчдын холбоо”-той хамтран олон арга хэмжээ зохион байгууллаа. Дуу чимээ ихтэй бүдүүн яндантай, гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон. Тухайн нөхцөлд гаргасан зөрчлөөс хамаарч хариуцлага өөр, өөр байдаг. Үүнээс гадна харьяалагдах холбоодынх нь зүгээс дотооддоо уралдаан тэмцээнд орох эрхийг нь түдгэлзүүлэх зэргээр хариуцлага хүлээлгэх замаар энэхүү асуудлыг шийдвэрлэж байна.

-Манай улсад авто замын хэдэн хар цэг байгаа бол?

-Давтамжтай зам тээврийн осол бүртгэгддэг газрыг хар цэг гэдэг. Ноднин хар цэгийн судалгаа хийхэд гурав буюу түүнээс дээш давтамжтай осол гарсан 312 хар цэг бүртгэгдсэн байдаг. Мөн иргэд хар цэгийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын “102 Police” аппликейшнээс авах боломжтой.

-Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба яаж ажиллах вэ. Хөдөө орон нутгийн замд ажиллах цагдаа нарт нэмэлт хүч гаргах болов уу?

-Үндэсний их баяр наадам ойртсонтой холбогдуулан иргэд, олон нийтийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хөдөлгөөн зохицуулах “Хамгаалалт зохицуулалтын төлөвлөгөө” гарган ажиллаж байна. Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана.

-Аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор эцэг, эхчүүд замд гарахдаа өөрсдийнхөө болон хүүхдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

-Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийхэд ихэнх тохиолдолд аюулгүй тээвэрлэлтийг нь зөрчсөн байдаг. Тодруулбал, хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэхгүйгээр сул чөлөөтэй тээвэрлэх, урд суудалд тэвэрч явах зэргээс шалтгаалан осолд өртөх үед хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ заавал зориулалтын суудалд суулгаж, 10-аас дээш насны хүүхдээ арын суудалд суулгаж хамгаалах бүс хэрэглүүлэхийг зөвлөж байна.Мөн харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах, эцэг эх, асран хамгаалагч нар өөрсдийн машинаараа хүүхдээ мөргөж гэмтээх, цаашлаад амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарч байсан. Үүний шалтгаан нь тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо орчин тойрноо бүрэн шалгаагүйд байдаг. Халууны улиралд хүүхдүүд машины сүүдэр бараадан тоглож байгаад унтчихдаг тохиолдол олон. Тиймээс хичээл амарсан энэ үед эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал сэрэмж, хараа хяналтаа дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн зөвхөн өөрийн гэлтгүй бусдын хүүхдийн аюулгүй байдалд ч анхаарч, шалгаж баймаар байна.

-Та иргэдэд хандан зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль дүрмийг сурталчлан таниулах, осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохироос урьдчилан сэргийлэх, хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Дүрмээ мөрдье” арга хэмжээг “Бид хичээж байна- Та ч бас хичээгээрэй” уриалгатай зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд шугаман эргүүлээр цагийн менежментээр хяналт шалгалтыг зохион байгуулж, таван төрлийн зөрчил илрүүлэгч камер бүхий хөдөлгөөнт эргүүлийн автомашиныг хотоос гадагш 150 км радиуст хөдөлгөөнт эргүүлээр, мөн хэвтээ босоо тэнхлэгийн замуудын 100 км тутамд байнгын постууд 24 цагаар хяналт шалгалт хийн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна.

Амралт, аялал зугаалгын цаг эхэлж буйтай холбогдуулан орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэх боллоо. Мөн энэ жилийн баяр наадмаар урт амралтын өдрүүд таарч байгаа, олон аймаг, сумын тэгш ой тохиож буй зэргээс шалтгаалан орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн ихсэх байх. Тиймээс орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулж, зөрж өнгөрч байгаа тээврийн хэрэгсэлдээ хүндэтгэлтэй хандаж, хориглосон нөхцөлөөр гүйцэж түрүүлэхгүй байх, болж өгвөл шөнийн цагаар зорчихгүй байхыг эрмэлзэх, шөнийн цагаар зорчих зайлшгүй шаардлагатай бол холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлж замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцоорой гэж цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард битгий суугаарай. Хамт яваа найз нөхөд, гэр бүл нь чсогтуугаар жолоо барихыг нь зогсоож, хэлж шаардаж баймаар байна. Жолоочид буруу дадал зуршил суулгаж огт болохгүй. Өөрийгөө болон өрөөлийг хагацал харуусалд унагахгүйн тулд хариуцлагатай байх нь туйлын чухал байна. Жолооны хүрдний ард суухдаа л сэтгэл зүйгээ удирдаж, бусдыгаа хүндэлдэг соёлыг хэвшүүлэх хэрэгтэй. Хүмүүс жолоо барих үедээ гар утсаар ярих нь бий. Үүнээс болж сэтгэл зүйн өөрчлөлтөд орохоороо хурдаа нэмэх, бусдын хөдөлгөөнд саад учруулах тохиолдол бишгүй гардаг. Бүгдээрээ жолооны ард зөв харилцааг бий болгоё. Иргэд та бүхнийг соёлтой, хүндлэлтэй, хүлээцтэй, хариуцлагатай жолооч, зорчигч байхыг хичээнгүйлэн хүсье.

Ө.АНХЗАЯА

Ө.ХАЛИУНГОО

Эх сурвалж: Өдрийн сонин

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон
Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​