fbpx “Оюу толгой” төсөл нууцад орох уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Уул уурхай НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 24 секунд

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Хагас жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Батнайрамдал хоёр нэгэн асуудлаас болоод маргалдаж байв. Тэр нь, “Оюу толгой” төсөлтэй холбоотой байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “…“Оюутолгой” төсөл дампуурсан” гэж мэдэгдсэн. Ингэхдээ “…Албан ёсоор хэлчихье. Төрийн нууцад энэ төслийн санхүүгийн тайланг оруулсныг би уншсан. “Оюу толгой” төслийн манай өгөөж болох 34 хувийг 426 сая ам.доллараар үнэлсэн. Оюу толгойг 100 хувь гэж үзвэл 1.3 тэрбум ам.доллар байна. Гэтэл “Оюу толгой” төслийнхэн 17.6 тэрбум ам.долларын өр тавьчихсан. Дубайн гэрээгээр 15 банкаас 5.4 тэрбум ам.доллараар Монголын газар нутгийг тавьчихсан. “Оюу толгой” компани өөрийнхөө үнэлгээнээс ес дахин өндөр зээл тавьсан. Үүнийг дампуурсан гэж хэлэхгүй яах юм” гэсэн. Харин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “…“Оюу толгой” олон улсын төслийг “…Дампуурсан” гээд хэлчих шиг боллоо. Хэдэн жилийн өмнө нэр бүхий улстөрч “Эрдэнэт үйлдвэр”-ийг эмчилгээ, сувилгаанд явуулах цаг болсон гэж хэлж байв. Үүнтэй яг ижил сонсогдож байна. “Оюу толгой” дураараа дампуурчих төсөл биш л дээ. Монгол Улсын гаднын хөрөнгө оруулалтын 40 хувийг оруулж ирж байгаа дэлхийн хэмжээний төсөл таны үгээр дампуурчихгүй байх. Дам­пуур­сан шалтгааныг нь албан ёсоор хариуцлагатай мэдэгдэхийг хүсэж байна. С.Ганбаатар гишүүн чуулганы инд­рээс хариуцлагатай мэдэгдэл гар­гаарай гэж хүсэж байна” гэж байсан юм.

Тэгвэл, сүүлийн өдрүүдэд УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцэж буй тогтоолын төслүүд дунд “…“Оюу толгой” төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, түүний төслийн үр өгөөжид үзүүлэх нөлөөлөл сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайлан”-г ҮАГ-аас нууцалж оруулчихсан байна. Гэтэл, ингэж нууцалсан нь Төрийн болон албаны нууцын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хэм хэмжээгээр төрийн болон албаны нууцад хамаарах, эсвэл Байгууллагын нууцын тухай хуулийн дагуу нууцад хамаарах хоёрын аль нь болох нь тодорхойгүй болсон байна. Үр дагавар нь тун бүрхэг бөгөөд цаашдаа “Оюу толгой” төслийг олон нийтээс нууцлах асуудал руу хөтөлж байгааг эх сурвалжууд хэлж байна.

Учир нь, аудитын энэхүү тайланг нууцалчихаар тайлантай холбогдуулж төрөөс авах бүх арга хэмжээ, ажиллагаа, шийдвэр нь дагаад нууцлагдах нөхцөл бий болжээ. Ялангуяа, УИХ-ын шийдвэрийн төсөл нууцлагдах хуулийн шаардлага үүсчихсэн байна. Тэр ч байтугай, “Оюу толгой” төслийн талаар ил тод хэлэлцэх, шийдвэрлэх, түүнд олон нийтийн саналыг тусгах, хяналтад байлгах зэргээр төслийг нээлттэй байлгах боломжууд “...Нууц”-аар халхавчлагдана. Шууд хэлэхэд, “Оюу толгой” төсөл бүхэлдээ нууцад орохоор болоод байна.

Тиймээс, уг тайлан төрийн, юм уу албаны нууцад хамаарах бол Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу Тагнуулын ерөнхий газраас байгууллагаас “…Ил болгох” саналыг гаргаж, түүнийг нь Засгийн газар шийдвэрлэх процесс явагдах шаардлага үүсжээ. Тэгж байж УИХ-ын Байнгын хорооны шийдвэр ил болно. Харин Байгууллагын нууцын тухай хуулиар нууцлагдсан бол “Оюу толгой” ХХК-иас зөвшөөрөл авснаар мэдээллийг ил болгох боломжтой. Дараа нь УИХ-ын Байнгын хорооны шийдвэр ил болно. Тэгж байж “Оюу толгой” төслийн аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцэх гарц нээгдэх аж. Эрхэм гишүүд энэ асуудлаар ямар шийдвэр гаргасан нь одоогоор тодорхойгүй, “нууц” байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна
Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​