fbpx “Хүнд металлын загалмайлсан эцэг” Оззи Осборн таалал төгсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
4 минут 11 секунд

“Хүнд металлын загалмайлсан эцэг” Оззи Осборн таалал төгсжээ

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 23 /DW/. Английн алдарт “Black Sabbath” рок хамтлагийн гоцлол дуучин Оззи Осборн 76 насандаа таалал төгссөн тухай түүний гэр бүлийнхэн мягмар гарагт мэдэгджээ.

“Тэрбээр гэр бүлийнхнийхээ дэргэд хайр халамжаар дүүрэн байхдаа таалал төгслөө. Энэ хүнд цаг үед бидний гэр бүлийн хувийн амьдралыг хүндэтгэхийг хүн бүхнээс хүсэж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна. О.Осборн 2020 онд унаж бэртсэний дараа Паркинсоны өвчин туссан гэдгээ олон нийтэд дуулгаж байв.

О.Осборн нас барсанд гүнээ эмгэнэн гашуудаж, “энэ мэдээг сонсоод уй гашууд автсан” гэдгээ Их Британийн Хууль зүйн сайд, Бирмингемийн тойргийг төлөөлж буй парламентын гишүүн Шабана Махмуд мэдэгджээ.

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэж байна

О.Осборн таалал төгссөнд эмгэнэн гашуудаж буйгаа Английн алдарт дуучин Элтон Жон “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ түүнийг “рок бурхдын орон зайд өөрийн байр суурийг эзэлсэн томоохон түүчээлэгч - жинхэнэ домог” хэмээн тодорхойлсон байна. “Тэрбээр мөн миний уулзаж байсан хамгийн хөгжилтэй хүмүүсийн нэг байсан. Би түүнийг маш их санах болно” гэж Э.Жон бичжээ.

Мөн алдарт “Rolling Stones” хамтлагийн гитарчин Ронни Вуд О.Осборн нас барсан тухай мэдээг сонсоод “асар гунигтай" байгаагаа илэрхийлээд, өнгөрсөн долоо хоногт Бирмингемд болсон рок одын сүүлчийн тоглолтыг “гайхалтай салах ёс гүйцэтгэх ёслол” гэж нэрлэсэн байна.

Түүнчлэн “Nirvana” хамтлагийн зүгээс “Black Sabbath”-ыг “Хүнд рокийн загвар” гэж тодорхойлжээ. Тус хамтлагийнхан мөн Оззи Осборнд урам зориг өгсөнд нь талархал илэрхийлсэн байна.

KISS хамтлагийн дуучин Жен Симмонс мөн О.Осборны ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. “Тэр бол агуу хүн байсан. Дэлхий даяарх сая сая шүтэн бишрэгчийн хайр хүндэтгэлэлийг хүлээсэн билээ” гэж Ж.Симмонс хэллээ. Харин алдарт дуучин Род Стюартын хувьд “Баяртай, баяртай Оззи. Амгалан нойрс доо, найз минь” гэж бичжээ.

Бирмингемийн ажилчин ангиас “Хүнд металлын загалмайлсан эцэг” хүрсэн замнал

Жон Майкл Осборн 1948 онд төрсөн бөгөөд Английн төв хэсэгт орших Бирмингем хотод ажилчин ангийн гэр бүлийн зургаан хүүхдийн дөрөв дэх хүүхэд ажээ. Тэрбээр багадаа дислекси буюу унших, бичихтэй холбоотой сэтгэл зүйн хөгжлийн эмгэгээр шаналж, 15 настайдаа сургуулиа орхиж, хар ажил хийж байжээ. Тэр ч байтугай нэг удаа хулгайн хэргээр богино хугацаанд шоронд хоригдож байсан гэнэ.

О.Осборны хөгжмийн замнал 1970-аад онд хүнд металл жанрын “Black Sabbath” хамтлагийн ахлагчаар эхэлсэн байна. “Paranoid”, “War Pigs”, “Sabbath Bloody Sabbath” зэрэг хит дуунууд нь хамтлагийг алдаршуулжээ. Түүнийг шүтэн бишрэгчид нь “Харанхуйн хунтайж”, “Хүнд металлын загалмайлсан эцэг” гэж тодорхойлдог байв.

О.Осборн төрөлх Бирмингем хотод үдэлтийн тоглолтоо хийснээсээ хойш хоёр долоо хоногийн дараа таалал төгсжээ. “Энэ бол хамгийн сүүлчийн дуу. Та бүхний дэмжлэг биднийг гайхалтай амьдралаар амьдрах боломжийг олгосон... Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа” гэж О.Осборн “Black Sabbath” хамтлагийн хамгийн алдартай дуу болох “Paranoid” дуугаар тоглолтоо дуусгасныхаа дараа цугласан олонд хандан хэлжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Д.Трамп: Японтой худалдааны томоохон гэрээ байгуулахаар тохиролцлоо
Д.Трамп: Японтой худалдааны томоохон гэрээ байгуулахаар тохиролцлоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​