fbpx 2025 оны онцлох таван хүчтэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Шуугианы эзэд
Огноо
Унших
10 минут 28 секунд

2025 оны онцлох таван хүчтэн

Тэр тухайгаа “Зууны мэдээ” сонин өв соёл, уламжлал, үндэсний бахархлаа дээдлэн олон нийтэд сурталчлан таниулахад түүчээ болон ажиллахаар редакцын бодлогодоо тусгасан билээ. Тийм учраас “Бөхийн мэдээ” булангаа хөтөлж, энэ цаг үеийн үндэсний бөхийн хүчтэнүүдийн тухай мэдээллийг хүргэж ажилладаг. 2025 онд олны анхаарал татсан олон бөхийн барилдаан болж, шинэ залуу хүчтэнүүд хүч түрэн орж ирж байна. Тиймээс дээрх барилдаануудад амжилт үзүүлсэн байдлаар болон МҮБХ-ноос гаргадаг чансаа өндөр бөхчүүдийн жагсаалт дээр үндэслэн 2025 оны онцлох таван хүчтэнийг нэрлэж байна.

1. Улсын арслан Э.Батмагнай

Энэ жил Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд таван аваргаар магнайлуулсан 512 хүчтэн зодоглосон. Үүнээс Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Үндэсний бөхийн Улсын арслан цол хүртсэн юм.

Энхтүвшиний Батмагнай нь 2001 онд Лонжийн Энхтүвшин, С.Болормаа нарын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн. Луу жилтэй, айлын отгон хүүхэд. Тэрээр 2007 онд Баянхонгор аймагтаа Номун далай дунд сургуульд элсэн орж, 2018 онд төгссөн. Улмаар Их засаг дээд сургуулийг 2024 онд төгссөн.

Тэрээр 11 настайгаасаа эхлэн үндэсний бөх болон чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Улсын арслан Э.Батмагнай улсын наадамд зодоглон түрүүлснийхээ дараа Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 360 жилийн ойн баяр наадамд мөн түрүүлсэн байдаг. Мөн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан 128 бөхийн барилдаанд түрүүлсэн хүчтэн юм. 2025 оны томоохон барилдаанууд яалт ч үгүй Э.Батмагнайгийнх байлаа. Тэрээр Үндэсний бөхийн холбооноос гаргадаг бөхчүүдийн чансааны хоёрдугаарт бичигдэж байна.

2. Улсын дархан аварга Н.Батсуурь

Энэ жил Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиосон. 100 жилийн ойн барилдааны түрүү бөх хэн байх вэ гэдэг нь яалт ч үгүй олон нийтийн анхаарлын төвд байлаа. Увс бол хүчтэнүүдийн өлгий нутаг.

Увсын бөхчүүд улсын баяр наадмын үзүүр түрүүнд үлдээгүй үлдсэн жилийг нь тоолбол бараг цөөхөн дөө. Тэгвэл Увс аймгийн түүхт 100 жилийн ойн хүчит 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, гавьяат тамирчин, Дархан аварга Н.Батсуурь найм даван түрүүлсэн билээ.

Мөн тэрээр энэ жилийн улсын баяр наадамд их шөвөгт үлдсэн. Баяр наадмаар аймгийн харцага Г.Гантулгаар дөрөв, улсын начин Б.Чимэдвандангаар тав, аймгийн арслан М.Бямбадоржоор зургаа, аймгийн хурц арслан О.Наранбаатараар долоо давж, хуйрнан шуугигч чимэг нэмсэн билээ.

Түүний өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага, авга ах нь самба бөхийн ОУХМ, улсын начин Г.Даваасамбуу, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын таван удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой.

Мөн олимпын хүрэл медальт, МУГТ, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат , улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан. Өөрөөр хэлбэл хоёр талдаа бөхийн удамтай хүчтэн билээ.Түүний үндэсний бөхийн амжилтын гараа Ховд аймгаас эхлэлтэй гэдэг. 2007 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн аймгийн начин цол хүртсэн. Түүнээс хойш томоохон барилдаануудад аварга, арслан, гарди, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх хэмээн нэрлэгдэж байгаа аварга билээ.

3. Улсын аварга П.Бүрэнтөгс

Улсын аварга П.Бүрэнтөгс 2025 онд иртэй бяртай зодоглолоо. Тэрээр улсын наадамд цэргийн заан Ө.Батсууриар дөрөв, аймгийн арслан А.Нармандахаар тав, аймгийн арслан Ш.Отгонтөгсөөр зургаа, аймгийн арслан М.Билгүтэйгээр долоо давж, их шөвөгт үлдэж, өлзий бадрах чимэг нэмсэн. Мөн энэ жил Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойд зориулсан барилдаанд үзүүрлэж, Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн юм.

Амжилтаараа МҮБХ-ноос гаргадаг бөхчүүдийн чансааны гуравдугаарт бичигдэж байна. Тэрээр 2020 онд Улсын наадамд аймгийн арслан Б.Бат-Оршихоор долоо, улсын заан Б.Пүрэвсайханаар найм, улсын аварга Н.Батсууриар ес даван түрүүлж Улсын аварга цол хүртэж байсан билээ.

П.Бүрэнтөгс 1988 онд төрсөн, Увс аймгийн Давст сумын уугуул. Давст сумаас анх 1981 онд Мядагийн Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа арслан цол хүртсэн. Тэрээр 2004 онд Давст сумаас аймгийн төвийн дунд сургуульд суралцан, 2007 онд их сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн орж тэнд бөхийн эрдэм заалгаж байсан. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болжээ. П.Бүрэнтөгсийн өндөр 192см.

4. УЛСЫН ЗААН С.СҮХБАТ

Монголын Үндэсний бөхийн холбооны чансааг улсын залуу заан С.Сүхбат тэргүүлж байна. Тэрээр энэ жилийн улсын баяр наадамд сайн амжилт үзүүлж чадаагүй ч заалны томоохон барилдаануудыг бараг л өнгөллөө.

Улс тунхагласны баярын барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгсийг өвдөг шороодуулж, хоёр дахь удаагаа түрүүлэв. Түүнээс хэдхэн хоногийн зайтай болсон “Богдхан уулын хишиг” барилдаанд улсын заан Б.Бат-Өлзийг давж, түрүүлснээр бөх сонирхогчдын анхаарлыг татаж чадсан билээ.

Өөрөөр хэлбэл, ойрхон зайтай хоёр том барилдаанд түрүүлнэ гэдэг ховорхон амжилт байв. Мөн Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд үзүүлэв. Улсын заан С.Сүхбат нь Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, “Залуу ноёд” групп, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, Бөхбилэгт дэвжээний бөх юм.

XXI зууны ууган наадамд Агваансамдангийн Сүхбат анхны түрүүгээ хүртэж, арслан цол авсан нь 2000 он юм. Тэр жил улсын заан С.Сүхбат мэндэлжээ. Түүний аав Сүхбаатар наадмаар А.Сүхбатыг түрүүлэхийг бэлгэдэж, наадмын өмнө төрсөн нуган үрээ бөх болохыг ерөөж хүүдээ Сүхбат хэмээн нэр хайрласан гэдэг.

Бөх сонирхогчдын харааг булаадаг С.Сүхбат 17 настайдаа төрсөн нутаг Хашаат сумынхаа наадмын түрүүлж бөхийн гараагаа эхэлсэн юм. 2023 оны баяр наадмаар Улсын заан гэж цол хүртэн түүнийг ард түмэн төрийн наадмын түрүү хүртэнэ гэж итгэл тавьдаг билээ.

5. УЛСЫН АРСЛАН Ц.БЯМБА-ОТГОН

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Үндэсний бөхийн арслан Ц.Бямба-Отгон 2025 онд чамгүй амжилттай барилдлаа. Тэрээр МҮБХ-ноос гаргадаг чансааны зургаадугаарт бичигдэж байна.

Тэрээр саяхан болсон Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн билээ.

Мөн 2025 онд Монголын барилгын салбарын 99 жилийн ойн барилдаанд түрүүлж, Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан барилдаанд үзүүлсэн амжилттай байна. Улсын арслан Ц.Бямба-Отгон 2022 оны улсын баяр наадамд улсын гарди Ш.Жаргалсайханаар дөрөв, улсын харцага Х.Гантулгаар тав, аймгийн заан Э.Батмагнайгаар зургаа давж Улсын харцага цол хүртсэн.

Харин 2023 оны барилдаанаас арслан цол хүртсэн хүчтэн билээ. Тэрээр “Их монголын хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, “Нутгийн буян” группын бөх. Бөхийн гараагаа жаахан хожуу эхэлсэн гэхэд болно.

ШУТИС-ийг ойн инженер мэргэжлээр дүүргэж, 2016 онд нутгийнхаа баяр наадамд түрүүлэн сумын заан цолонд хүрч, Үндэсний бөхийн гараагаа эхэлсэн. Сургуулиа төгсөөд бөхөөр явах уу, эсвэл мэргэжлээрээ ажиллах уу гэсэн хоёр сонголтоос бөхийг илүүд үзсэн. Энэ сонголт нь ч алдаа байсангүй. Сумын заан цол хүртсэнээс эхлээд ердөө долоохон жилийн дотор тэр Монгол Улсын арслан хүртсэн юм.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эсрэг, тэсрэг байр суурь
Эсрэг, тэсрэг байр суурь
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​