fbpx Б.Энхтамир & David Popovici
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
7 минут 45 секунд

Б.Энхтамир & David Popovici

Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалаад тэс өөр. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа ОУХМ Б.Энхтамир болон Румын улсын тамирчин David Popovici нарыг онцолж байна. Тэд хоёулаа 2004 онд төрсөн.

Усанд сэлэлтийн олон рекордын эзэн Б.Энхтамир

сонин mn

-Найман настай хүү усан спортоор хичээллэж эхэлсэн нь түүний өнөөдрийн “би”-г бүтээсэн. Түүний хүсэл мөрөөдөл, тууштай байдал найман настай хүүгийн “би”-гээс хальж эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан тамирчны замналын эхлэл болсон нь энэ. Тэрээр Монголын усан спортын олон амжилт, рекордыг эзэмшигч. Бас олон амжилт, олимп, дэлхийн тэмцээнүүд түүний өмнө бий. Монгол Улсын усан спортын хөгжлийг бүтээсэн амжилтаараа түүчээлж, өөрийн ертөнцийг бүтээж яваа нэгэн гэж түүнийг тодорхойлж болохуйц. Б.Энхтамирын бүтээж яваа ертөнцийн нэгэн тод өнгө нь бас түүний үнэнч зөвлөгч, найз, түшиг тулгуур нь түүний эгч ОУХМ Б.Энххүслэн.

Тэд хоёул усан спортын тамирчид. Нэг гэр бүлээс төрсөн Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа тэд ялалт, ялагдлын алинд ч бие биенээ хэнээс илүү ойлгон мэдэрч, хурцалж чаддаг нь амжилтын нэг үндэс байх. ОУХМ Б.Энххүслэн 2023 онд Ханжоугийн Азийн наадамд оролцоход тэрээр эгчийнхээ бэлтгэл хангагчаар ажилласан юм.

Монголын усан спортын нэгэн цаг үеийн түүхийг тодоор бичиж яваа түүний гаргасан амжилт олон. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг “Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон 33 тамирчны нэг бол Б.Энхтамир. Тэрээр дэлхийн алт, мөнгө медаль төдийгүй эх орныхоо олон рекордыг эзэмшсэн амжилтаараа тамирчин бүрийн зорин очиж, медалийн тавцанд зогсон, эх орныхоо дууллыг эгшиглүүлж, төрийнхөө далбааг мандуулахыг хүсдэг олимпд оролцохоор Парисыг зорьж байсан юм.

“Олимпын наадам эхлэхэд тэдэн хоног үлдлээ” гэсэн хүлээлт дор дэлхийн тамирчид нэгэн дээвэр дор цуглаж ур ухаан, авьяас чадвараа сорьж өрсөлдсөн. Түүний дунд “Усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсын тамирчин Батбаярын Энхтамир” хэмээн дуудахад ч монгол түмний хувьд догдлол дүүрэн байв.

Ийнхүү олимпын 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 80 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Энхтамир 50.81 секундийн хугацаанд зайгаа дуусгаж, 50-р байрт орсон юм. Мөн түүний эгч ОУХМ Б.Энххүслэн мөн олимпд өрсөлдсөн нь Монголоос анх удаа эгч, дүүс олимпын наадамд оролцож буй түүхэн тохиолдол болсон. Мөн тэрээр эх орныхоо есөн рекордыг эзэмшигч. 2024 онд Дохад зохион байгуулагдсан усан сэлэлтийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 100м-ын зайн чөлөөт сэлэлтийн төрөлд 51.55 секундэд барианд орж байв. Ингэснээр 50-р байранд орж эх орныхоо рекордыг шинэчилсэн юм. Мөн тус тэмцээнд 200м чөлөөт сэлэлтийн төрөлд 1:52.96 цагийн амжилтаар өөрийн эзэмшиж байсан Монгол Улсын рекордыг шинэчилж байсан нь түүний бахдам ажилтын нэг. Мөн түүний хувьд 100 метрийн сэлэлтээр 51 секунд явсан Монгол Улсын анхны тамирчин юм.

Мөрөөдөлдөө хүрч чадсан David Popovici

сонин mn

-David Popovici-гийн ертөнцийг усан спортгүйгээр төсөөлөхийн аргагүй. 22 настай түүний хувьд усанд сэлэлт бол амьдралынх нь цаг хугацаа бүрийн нэг. Тэрээр Италид зохион байгуулагдсан Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо 17 настай байв. Тус тэмцээний үеэр 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 46.86 секундээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож чадсан нь түүний бахдам амжилтын нэг байсан.

Энэ төрлийн өмнөх дээд амжилтыг 2009 онд Бразилын Сезар Сиело тогтоож байсан бол 0.05 секундээр ахиулсан юм. Ийнхүү David Popovici 2022 онд 100 болон 200 метрийн чөлөөт сэлэлтээр дэлхийн аварга болж байсан төрөлдөө хамгийн залуу дээд амжилт эзэмшигч болж байв.

Энэ үед өмнөх амжилтыг эзэмшиж байсан Бразилын тамирчин Сезар Сиело “Энэ өдөр ирэхийг би мэдэж байсан. Миний тогтоосон дээд амжилт 13 жилийн дараа эвдэгдлээ. Баяр хүргэе, David Popovici. Дээд амжилтыг ийм удаан эзэмшсэндээ баяртай байна. 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн хамгийн хурдан тамирчин шинээр гарч ирлээ. Тэр дөнгөж эхэлж байна” гэж твиттер хуудсандаа жиргэж байв.

Харин David Popovici тухайн үед хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өөрийнхөө дээд амжилтыг эвдэж, 45 секундэд хүрэх зорилготой байгаа” хэмээн зорилгоо тодорхойлж байв. Үүнээс хойш түүний амжилт тасралтгүй хөвөрсөн.

David Popovici 19 настайдаа эх орноо төлөөлж "Токио 2020" олимпын наадамд оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан нь түүний амжилтын хуудсанд тод бичигдэх агшин болсон. Энэ цаг хугацаанаас хойших түүний хичээл зүтгэл, тасралтгүй хөдөлмөрийн үр дүн дараагийн олимпод оролцож, өмнөх амжилтаа бататгах боломжийг олгосон юм. Энэ түүхэн цаг хугацаа, түүний мөрөөдөл биелэсэн агшин бол 2024 он. Тэрээр 2024 онд “Парис-2024” олимпын наадмын 200 метрийн чөлөөт сэлэлтийн түрүүлж алтан медалийн тавцанд зогссон билээ. Ингэснээр олимпын наадмын усанд сэлэлтийн төрлийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн амжилтын эзэн болсон.Тэрээр энэ амжилтынхаа дараа сэтгэгдлээ хуваалцахдаа "Надад гайхалтай сайхан санагдаж байна. “Парис-2024” олимпын наадам үнэхээр сайхан болж байна. Энд цугласан олны дунд маш олон Румынчуудыг харахад сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Өнөөдөр миний мөрөөдөл биелсэн өдөр. Би энэ мөчийг юутай зүйрлэж хэлэхээ мэдэхгүй байна" хэмээн баяр бахдал дүүрэн хэлсэн юм. Энэ амжилт түүний олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийнх нь үр дүн “бэлэг” байв.

П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхийлөгчийн засаглал гэдэг ерөөсөө ч айгаад байх хувилбар биш
Ерөнхийлөгчийн засаглал гэдэг ерөөсөө ч айгаад байх хувилбар биш
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​