fbpx Л.Дэлгэрэх: Багийнхантайгаа аваргын цом өргөсөн нь хамгийн мартагдашгүй мөч байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
5 минут 46 секунд

Л.Дэлгэрэх: Багийнхантайгаа аваргын цом өргөсөн нь хамгийн мартагдашгүй мөч байсан

Сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлснээс хойш ердөө нэг жилийн дараа Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн “Улаанбаатар Амазонс” багт тоглож эхний улиралдаа мөнгөн медаль, дараагийн жилдээ аваргын цом өргөсөн Л.Дэлгэрэхийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа урьж, ярицлаа.

сонин mn

-Анх “Улаанбаатар Амазонс” багтаа нэгдэхэд ямар мэдрэмж төрж байв. Багийнх нь гишүүд хэрхэн хүлээж авсан бэ?

-Ер нь би анх сагсан бөмбөгөөр хичэээллэнэ гэж огт бодож байгаагүй. Багаасаа л янз бүрийн зүйл туршиж үзэх дуртай, нэг зүйлд баригдалгүй өөрийгөө сорьдог хүүхэд байсан. 16 настайдаа “Улаанбаатар Амазонс” багт тоглож эхэлсэн. Тэр үед надад маш том боломж, бас хариуцлага ирсэн гэж боддог.

Эхний жилдээ дээд лигт тоглоно гэдэг амар байгаагүй ч багийнхныхаа дэмжлэг болон өөрийн хичээл зүтгэлээр мөнгөн медаль хүртэж чадсан. Харин дараагийн улиралд илүү туршлагатай болж, багтайгаа хамт аваргын цом өргөсөн нь миний хувьд хамгийн мартагдашгүй мөчүүдийн нэг байсан.

Энэ жил багийнхаа хөгжлийн лигийн бүрэлдэхүүнд тоглосон. Өөрийгөө илүү хөгжүүлэх, туршлага хуримтлуулах тал дээр анхаарч байгаа. Манай багийхан эв нэгдэлтэй, хоорондоо ойлголцож чаддаг. Бие биенээ дэмжиж, талбай дээр ч талбайн гадна ч нэгдмэл байж чаддаг. Манай багийн уур амьсгал биднийг бусдаас онцгой болгодог гэж боддог.

-“Дээд лиг” болон “Хөгжлийн лиг”-т тоглоход ямар ялгаа мэдрэгдсэн бэ?

- Дээд лигт тоглохдоо сэлгээнд сууж, талбай дээр гарах боломжийг хүлээдэг байлаа. Тэр үед талбайд гарч тоглох хүсэл их төрдөг байсан. Харин тэр хүслээ хөгжлийн лигт тоглохдоо биелүүлж, илүү их минут авч, өөрийгөө илэрхийлэх боломж гарсан. Хоёр лигийн тоглогчдын түвшин, тоглолтын хурд, уур амьсгал нь хүртэл ялгаатай санагдсан. Дээд лигт тоглолтын өрсөлдөөн илүү ширүүн, үзэгчдийн уур амьсгал ч өөр. Харин хөгжлийн лигт илүү тайван өөрийгөө хөгжүүлж, туршлага хуримтлуулсан. Хөгжлийн лигийн баг бүрэлдэхүүний хувьд надад танихгүй хүмүүс байгаагүй.

Өмнө нь “Улаанбаатар Амазонс”-д хамт тоглож байсан, цаашдаа хамт тоглох магадлалтай, эсвэл тэмцээнд хамт орж байсан танилууд байсан учраас хурдан ойлголцож, дасан зохицоход амар байсан.

Гэхдээ насны хувьд нэлээд ялгаатай хамгийн бага нь 15-16 настай байхад, хамгийн ахмад нь 40 орчим настай тоглогчид байсан. Бэлтгэлийн хувьд хүндрэлтэй зүйл байгаагүй. Харин ч өөр өөр нас, туршлагатай хүмүүстэй хамт бэлтгэл хийх нь надад илүү их зүйл ойлгуулж, өөрийгөө хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн гэж боддог.

сонин mn

-“Хөгжлийн лиг”-т тоглохдоо бэртэлтэй байсан гэж сонссон. Хэдий бэртэлтэй байсан ч багийнхаа төлөө тоглож амжилт гаргасан шүү дээ?

-“Дээд лиг”-т аварга авсан жилдээ би бэртэл авсан. Тэмцээнээ дуусгачхаад эмчилгээнд явна гэсэн бодолтой байсан. Дараа жил нь бэртэлтэй байсан учраас нэрээ татаад “Хөгжлийн лиг”-т тоглохоор болсон. Хөгжлийг лигт тоглож байхад бэртэл маань сэдэрсэн бүр нэмж бэртсэн ч үе байсан. Гэхдээ тэр бүгдийг мартаад тоглолтоо дуусгаад хүрэл медаль хүртсэн. Ер нь тамирчин хүн аль болох бэртэл гэмтлээс хол байж урьдчилан сэргийлэх нь маш чухал. Үсрээд буухдаа хүртэл зөв техниктэй буух, сагс тоглох үед хүнтэй мөргөлдөхдөө хүртэл биеэ хамгаалах чадвартай байх хэрэгтэй. Бэртлээс сэргийлж чадвал урт хугацаанд тоглох боломжтой. Мөн өөрийнхөө бүрэн боломжийг талбай дээр гаргаж чадна.

-Сэтгэл зүйгээ хэрхэн тайван байлгадаг вэ. Спортоор тууштай хичээллэхэд танд урам зориг өгдөг зүйл юу вэ?

-Сэтгэл зүйн бэлтгэлээ хийхдээ багийнхаа сэтгэл зүйчтэй их ярилцдаг. Заримдаа надад бусдаас ялгарах зүйлгүй юм шиг санагдах үе байдаг. Гэхдээ өөрийгөө хөгжүүлэх боломжтой тал их гэдгийг ойлгодог. Өдий хүртэл яаж, юуг зорьж энэ хүртэл ирснээ бодохоор, миний хүсэл сонирхлоос л эхэлсэн. Энэ урт замыг туулчхаад шантарч, бууж өгөхгүй гэж өөрийгөө хурцалж, урам зоригтой байхыг хичээдэг. Гэр бүлийнхэн минь үргэлж миний ард бат зогсдог. Тэдний дэмжлэг надад хүч өгдөг. Заримдаа хичээл, тэмцээн давхцах үе гарна. Тэр үед гэрийнхэн маань “Тэмцээндээ оролцоод ир, сурах цаг зөндөө олдоно. Залуу насандаа спортоороо тууштай яв. Спорт залуу насных байдаг” гэж зөвлөдөг нь надад урам зориг өгдөг.

сонин mn

Т.МИЧИДМАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ирантай хийж буй дайныг “маш хурдан“ дуусгана гэв
Ирантай хийж буй дайныг “маш хурдан“ дуусгана гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​