fbpx Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 37 секунд

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанаас тоймлон хүргэе.

“Эрүү шүүлттэй холбоотой хар жагсаалт гаргадаг болох хэрэгтэй”

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлсэн. Тэрээр " Эрүү шүүлттэй холбоотой асуудал бол хувь хүний гэхээс илүү системийн асуудал болчихсон юм байна. Тогтолцоог нь солих хэрэгтэй байна. Хорьж, мөрдөж, айлган сүрдүүлж байгаад хэргийг хүлээлгэдэг коммунист, фашист аргаар одоо ч гэмт хэрэгтэй тэмцдэг буюу тогтолцоо нь гажсан. УИХ сүүлийн 36 жилийн хугацаанд бараг анх удаа үүнийг хүлээн зөвшөөрөөд тогтоолын төсөл батлах гэж байгаа юм. Энэ тогтоолын төслөөр Ерөнхий сайдад үүрэг даалгавар өгнө. Өөрийн кабинетад энэ салбарыг хариуцсан сайддаа үүрэг даалгавар өгөх ёстой болно гэсэн үг. Тийм ч учраас Засгийн газрын гишүүд ирээд хуралдаа суух ёстой байлаа.Эрүү шүүлт гэдэг хөнгөмсөг хэлэлцэх зүйл биш. Төр иргэнийг гэмт хэрэг хийхэд шалгаж чаддаг хэр нь төрийн албан хаагчид нь гэмт хэрэг хийхэд шийдэж чаддаггүйн жишээ нь эрүү шүүлт. Эрүү шүүлттэй холбоотой хар жагсаалт гаргадаг болох хэрэгтэй. Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн нэрийн өмнөөс хохирлыг нь барагдуулсан бол буруутай этгээдээр буцааж төлүүлдэг байх хэрэгтэй. Энэ гэмт хэргийг бие даан шалгадаг тусдаа байгууллагатай болох хэрэгтэй" гэв.

"Улсын нисэх" гэдэгт төрийн цэргийн, хууль сахиулах байгууллагуудын ашиглаж буй онгоц, нисдэг тэргийг хамруулан ойлгоно

Улсын нисэхийн салбарын эрх зүйн орчныг орчин үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор өргөн барьсан “Улсын нисэхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг гишүүдийн 56 хувь үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн шинэчилсэн найруулгад төрийн тусгай чиг үүргийн нислэгийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах, агаарын хөлгийн бүртгэл, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, нисэх бүрэлдэхүүний мэргэжлийн харилцааг тодорхой болгох, гадаадын мэргэжилтнийг гэрээгээр ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг чухал зохицуулалтууд тусгагдсан.Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газар болон цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагын заагийг тодорхой болгосноор удирдлагын давхардлыг арилгах юм.Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төрийн тусгай чиг үүргийн нислэгийн бэлэн байдал, шуурхай ажиллагаа сайжирч, нислэгийн аюулгүй байдал, хяналтын тогтолцоо олон улсын шаардлагад нийцсэн түвшинд хүрэх нөхцөл бүрдэнэ гэжээ. "Улсын нисэх" гэдэгт Зэвсэгт хүчин, Хил хамгаалах газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ашиглаж буй онгоц, нисдэг тэргийг хамруулан ойлгох юм.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төслийг эцэслэн батлав

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Ингэснээр Засгийн газар төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлд санхүүжилтийн дэмжлэг олгохоор болов. Эрдэм шинжилгээний байгууллагад энэ төрлийн байгууллагын зэрэглэлд хамаарах, тодорхой шалгуур үзүүлэлт хангасан эрдэм шинжилгээний хүрээлэн бүхий их сургуулийг хамааруулахаар Дээд боловсролын тухай хуульд заасан нь хэт явцуу байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 84 (7826)

Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​