fbpx “Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгосноор мэс заслын тоо нэмэгдэнэ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 44 секунд

“Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгосноор мэс заслын тоо нэмэгдэнэ”

Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжсэнээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Энэ үеэр гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Цусны донорын идэвхтэй нас 24-40 нас байна. Цусны нөөц хүрэлцээтэй байна уу. Хууль батлагдсанаар цусны донорын тоо өсөх үү?

Ажлын хэсэг:

-Цусны нөөц байнгын болон гамшгийн үеийн нөхцөл гэсэн хоёр ангилалтай явдаг. Өнөөдрийн байдлаар байнгын үеийн буюу 10-14 хоногийн түвшинд хангалттай байна. Гамшгийн үеийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Хууль батлагдсанаар гамшгийн үеийн нөөц нэмэгдэх ач холбогдолтой. 2025 оны тоо баримтаар авч үзвэл, 46723 цус өгөлтийн тоо байна. Үүний 80 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Улсын хэмжээний цус өгөлтийг аваад үзвэл, өдөрт 180-250 цус цуглуулалт, нийслэлийн хэмжээнд 150-200 цус цуглуулалт хийж байж хэрэгцээгээ хангана.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа олон жил хийгдсэн. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын хүрээнд олон жил амьд явсан хүний зүгээс энэ хуулийг дэмжиж өгөөрэй гэж надаас хүссэн. Урьд нь хийж байсан мэс заслын тоо нэмэгдэх үү. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төв ямар байдлаар ажиллаж, хаанаас санхүүжих вэ?

Ажлын хэсэг:

-Дэлхийн эрүүл мэндийн практикт 1963 оноос амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг эхлүүлсэн. Монгол Улс 2018 оноос амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслыг эрчимтэй хөгжүүлж байна. Амьгүй донорын оршуулгын тэтгэмж олгож эхэлбэл, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа олширно. Судалгаагаар БНСУ, БНТУ энэ тогтолцоо амжилттай хэрэгжсэн байдаг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд баригдаж буй Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төвийг зохицуулах бодлогын байгууллага удирдана. Төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулах байх.

М.Ганхүлэг:

- Хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Хууль батлагдаад үр гарах байх?

Ажлын хэсэг:

-2018 оноос хойш 75 удаа эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгож эхэлснээр эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын үйл ажиллагаа нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор 2023 онд амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгож эхэлснээр 2023 онд нэг, 2024 онд дөрөв, 2026 онд нэг хүн гээд нийт 22 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж олгосон. Мөн 2023 онд даатгуулагч биш байсан нэг хүнд оршуулгын тэтгэмж олгосон. Цаашид жилд 10 амьгүй донор гарна гэж тооцоолон, хөдөлмөрийн хөлсны доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүн буюу жилд ойролцоогоор 70 орчим сая төгрөгийн зардал гаргах тооцоо гаргасан гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 88 (7830)

О.Цогтгэрэл: АН-ын шинэчлэл амар байгаагүй ч бид үүд хаалгаа цэлийтэл нээж чадлаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​