fbpx МОНАДА-ийн алдаа ба Н.Өсөхбаярын зол
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
3 минут 37 секунд

МОНАДА-ийн алдаа ба Н.Өсөхбаярын зол

Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Н.Өсөхбаярын спортын арбитрын хурал хэдэн өдөр хойшилж, эцэст нь өчигдөр/2026.05.11/ шийдвэр гарав. 2025 оны долдугаар сарын 12-ны өдөр Н.Өсөхбаяраас шинжилгээний дээж авахдаа Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон допингийн эсрэг үндэсний дүрмийн шинжилгээ, мөрдөн шалгалтын олон улсын стандартаас илт гажисныг тогтоосон. Нэгэнт илт гажсан шинжилгээний хариу цаашид үр дагавар үүсгэхгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, дээж авахдаа процессын алдаа гаргасан учир тухайн дээжнээс гарах хариу, үр дагаврыг хүчингүй гэж үзэх гэнэ.

Гэхдээ үүн дээр хэд хэдэн анхаарах зүйл бий.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн зүгээс түүний цолыг хураах шийдвэр гаргасан тул аймгийн арслан гэж ярих нь зөв. Хоёрдугаарт, Н.Өсөхбаярын допингийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн. Түүнээс биш түүнийг допинг хэрэглээгүй гэж үзээгүй. Ерөнхийдөө Н.Өсөхбаяр допинг хэрэглэсэн нь WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Гагцхүү гол асуудал нь Н.Өсөхбаяр өөрийгөө хорлогдсон хэмээгээд МОНАДА буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага шинжилгээний сорьц авах үеэрээ процессын алдаа гаргасан гэж гомдол гаргасан хэрэг. Үүнийг нь Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр хүлээн авч, шийдвэр гаргалаа.

Н.Өсөхбаярын хувьд ч хэдэн ноцтой алдаа гаргасныг МОНАДА-аас мэдээллэсэн. Тодруулбал, өнгөрсөн жилийн бүх цэргийн наадмын үеэр явцын шинжилгээ авах гэтэл зугтаасан, холбогдох цахим шуудангаа алдаатай мэдүүлсэн зэрэг асуудал үүсчээ.

Харин МОНАДА-ийн хувьд наадмын үеэр бөхчүүдээс сорьц авахдаа, тээвэрлэхдээ, дараа нь үр дүнгийн удирдлага хэрэгжүүлэхдээ алдаа гаргажээ. Тухайлбал, олон улсын стандартыг зөрчиж, тамирчны үндсэн эрхийг хангаагүй аж. МОНАДА-ийн бүхий л асуудал С.Зүчи гэх хүнтэй холбогдсон. Түүний хувьд тус байгууллагын гадаад харилцааг хариуцдаг байжээ. Гэвч саяхан ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Ганцхан хүн бүхий л асуудлыг хариуцах нь ашиг сонирхлын зөрчил гэж спортын арбитр үзсэн юм. С.Зүчийн хувьд тамирчдаас дээж авахаас эхлээд тээвэрлэх, хариуг хүлээн авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, үр дүнгийн удирдлагын багт орж ажиллах зэрэг олон ажлыг хийдэг байв.

Хэрэв МОНАДА допингийн сорьц цуглуулах, тээвэрлэх, хариуг мэдэгдэх, үр дүнгийн удирдлага хэрэгжүүлэхдээ тамирчны эрхийг бүрэн хангах зэрэг олон улсын стандартын дагуу ажилласан бол Н.Өсөхбаяр допингоо хүлээн зөвшөөрөн шийтгэл хүлээх байв. Гэвч МОНАДА-аас өмнөх алдаануудаасаа суралцсангүй. Бөхчүүд тэднийг спортын арбитр дээр ялсаар байна.

Цаашид 21 хоногийн дотор баяр наадмын зохион байгуулах комиссоос дээрх шийдвэрийг давж заалдах эрхтэй. Ингэхдээ CAS буюу Олон улсын арбитрын шүүх дээр давж заалдах гэнэ. Хэрэв шийдвэртэй санал нийлвэл Н.Өсөхбаяр цолоо эргүүлэн авах, барилдах эрхээ сэргээлгэх талаар дараагийн арга хэмжээнүүдийг авна.

News.mn

Монголчууд ажил хийхийг гэмт хэрэг гэж үзтэлээ мунхарчээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​